Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бүсгүйчүүд дарстай ширээний ард юу ярьдаг вэ?

Хундага дарс, сайхан орчин, хамаг нууцаа дэлгэж болох хүн...


Мэдээж хайрын тухай ярина. Хундага дарс, сайхан орчин, хамаг нууцаа дэлгэж болох тийм хүнтэй хамт байхад нандин, гэгээний тухай л ярьж болох мэт санагдана. Дараа нь мөрөөдлийн тухай... Бүтсэн, бүтээгүй, бүтэх эсэх нь тодорхойгүй ч биднийг бид болгодог, байлгадгийг сануулах мөрөөдлийнхөө тухай лавтай яриа дэлгэдэг.

                                                                                                             Х.Одончимэг, 32 нас, боловсрол судлаач 


 

Хэнтэй уулзаж байгаагаас хамаарч ярианы сэдэв өөр, өөр байна. Хол амьдардаг ч сэтгэл зүрхээрээ ойр байдаг хүмүүстэйгээ жилд цөөхөн хэд л уулздаг. Тэдэнтэйгээ ном, кино, сэтгэлзүйн зарим өөрчлөлтүүд, хийх ажлын шинэ санаануудын тухай ярьж, зүг чигээ улам тод болгодог. Байнга уулздаг найзуудтайгаа бол өдөр тутмын шинэ сонин, ямар зүйл тохиолдож, юуг нээснээ хуучилна. Харин ажлын хамтрагч, мэргэжил нэгтнүүдтэйгээ бол шашин, урлагын тухай, судалгааны бүтээлүүдийн талаар голдуу яриа өрнүүлдэг юм байна.

                                                                                                                        Д.Гоомарал, 27 нас, урлаг судлаач 


Найзуудтайгаа уулзахаараа ихэвчлэн дарс уудаг. Ажил, гэрийн ажлынхаа хажуугаар тэгж гарах нь харьцангуй ховор болохоор дарс мэтийн зөөлөн алкохоль зүгээр шүү дээ. Бид л болсон юм хойно ихэвчлэн хүүхэд, гэр бүлийнхээ тухай ярина, бас хэт их инээлдэнэ (инээв). Сүүлд үзсэн кино, уншсан сонирхолтой баримтуудын тухай ч бас ярина аа. Гэхдээ сэдэв чухал биш, цагийг хэрхэн өнгөрөөж, инээж хөгжилдөх нь гол шүү дээ.

                                                                                                                                  П.Гэрэл, 38, нягтлан бодогч
 

Шалдар булдараас эхлээд хамгийн том нууц хүртэлх бүх л төрлийн яриа бүсгүйчүүдийн дунд өрнөнө шүү дээ. Гол нь хэдэн лонх дарс хоослосноос ярианы сэдэв хамаарч, өөрчлөгддөг. Мэдээж хамгийн сүүлд болзсон залуугийн тухай яриа эхний сэдэв болно. Эсвэл найз залуу, нөхөр бол ярианы жагсаалтын эхэнд бичигдэх нь мэдээж. За тэгээд эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, ариун цэврээс эхлээд улс орны байдал, дэлхийн дулаарал хүртэл хадуурах нь ч бий.

                                                                                                                              Г.Цэцэнбилэг, 27 нас, менежер


 

Дарс ууж байхдаа бид "мэдээлэл" солилцдог. Үүнийг эрчүүд "хов ярих" гэж хүлээж авдаг ч би болоод манай найзууд ингэж боддоггүй. Яагаад ч юм дарс ууж сууж байхдаа яардаггүй, нэг тийм амгалан, тухтай мэдрэмж төрдөг. Тиймдээ ч хүүхдүүдийнхээ тухай, ээж болсон мөч, аль нүүрний маск сайн бэ, турахын тулд юу хийж байгаа вэ, Анжелина Жоли Брэд Питтээс яагаад салав, маргааш ямар хоол хийх вэ гэдгээс эхлээд бүх юмны тухай маш удаан, маш хөгжилтэй, маш үр бүтээлтэй "мэдээлэл" солилцож чаддаг.

                                                                                                                                        Г.Сарнай, 37, орчуулагч

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.29
Эрүүл хийгээд амттай өглөөний цай
2
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
3
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
26
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.