Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ өвлийн хамгийн үнэтэй наймаанууд

Ван Галийн худалдаж авсан голланд залуу “МЮ”-гийн 7 дугаарын ачааг даалгүй Францыг зорьсон.


Мемфис Депай, “Манчестер Юнайтед” – “Лион”, 16 сая евро

Ван Галийн худалдаж авсан голланд залуу “МЮ”-гийн 7 дугаарын ачааг даалгүй Францыг зорьсон.

Маноло Габбьядини, “Наполи” – “Саутгемптон”, 17 сая евро

“Наполи”-гийн төлөө 79 тоглолтод 25 гоол хийнэ гэдэг муугүй амжилт. 17 сая евро + бонус бол багийн хувьд ч муугүй мөнгө. Хэн хэн нь гомдолгүй.

Уилфред Ндиди, “Генк” – “Лестер”, 17,6 сая евро

Живж буй “Лестер”-ийн Кантег орлуулах ээлжит оролдлого.

Алешандре Пато, “Вильярреал” – “Тяньцзинь Цюаньцзянь”, 18 сая евро

“Милан”-д бужигнуулж явсан Патогийн Европт эргэн ирэх оролдлого “Челси”, “Вильярреал-д бүтээгүй тул бразил эр Хятадыг сонгосон.

Леонардо Паволетти, “Женоа” – “Наполи”, 18 сая евро

Өнгөрсөн улиралд 14 гоол оруулсан довтлогч “Наполи”-д ирлээ.

Аксель Витцель, “Зенит” – “Тяньцзинь Цюаньцзянь”, 20 сая евро

Италийн “Ювентус”-ын саналыг хүлээж авалгүй хятад мөнгийг сонгосон.

Чжан Чэндун, “Бейцзин Гоань” – “Хэбэй Форчун”, 20,4 сая евро

Хятадын шигшээ багийн тоглогч Чэндун ийм их үнэ хүрсэн нь гадаад тоглогчдын тоонд хязгаар тогтоосонтой холбоотой.

Морган Шнайдерлин, “Манчестер Юнайтед” – “Эвертон”, 22,9 сая евро

Жозе Моуриньод таалагдаагүй “МЮ”-ийн бас нэгэн тоглогч.

Димитри Пайет, “Вест Хэм” – “Марсель”, 29,3 сая евро

Эх орондоо эргэн очих гэж маш их хүссэн Димитри багийн андуудтайгаа ярихаа ч больсон тул зарахаас өөр аргагүйд хүрсэн.

Гонсалу Гедеш, “Бенфика” – “ПСЖ”, 30 сая евро

Авьяаслаг португал залууг Европын бараг бүх том баг сонирхож байсан ч тэр Францыг илүүд үзсэн юм.

Габриэл Жезус, “Палмейрас” – “Манчестер Сити”, 32 сая евро

Бразилийн шинэ од Английг байлдан дагуулж чадах болов уу?

Юлиан Дракслер, “Вольфсбург” – “ПСЖ”, 40 сая евро

23 настай герман залуу илүү том багт тоглохыг хүссэн. Эхний 4 тоглолтод 2 бөмбөг оруулна гэдэг муугүй амжилт.

Оскар, “Челси” – “Шанхай Теллэйс”, 60 сая евро

25 настайдаа Хятадыг зорьсон Оскар өвлийн наймааны цонхны гол сенсаац байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
22
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.