Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

UB.LIFE-ийн туршилт: Эрчүүд нүүрээ будаж үзсэн нь

Энэ удаагийн UB.LIFE-ийн туршилтад М.Жанибек, Ц.Дорждагва нар оролцлоо.


Эмэгтэй танд хэзээ нэгэн цагт, “Эрчүүд нүүрээ будвал яах бол” гэсэн инээдтэй ч юм шиг, саваагүй ч юм шиг бодол төрж байсан уу? Хэрвээ тийм бол бид таны хүслийг өнөөдөр биелүүлье. Нүүр будахад хэр их хугацаа болон мэдрэмж шаарддагийг UB.LIFE-ийн туршилтад орсон залуус маань мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна. Тэднийг сайн ажиглаарай, нүдээ будаж, контур зурахдаа хэрхэн тэвдэж байгааг нь. Энэ удаагийн UB.LIFE-ийн туршилтад М.Жанибек, Ц.Дорждагва нар оролцож, Mild Cosmetics компани хамтран ажиллалаа.  

Туршилтад оролцогчид:    

Ц.Дорждагва /оюутан/                                          М.Жанибек /программист/

Ингээд туршилтаа эхлүүлцгээе.

М.Жанибек:
Анх удаа нүүрээ будаж үзлээ. Миний хувьд хааяа оройд нүүрэндээ тос түрхдэг. Эгчтэй болохоор нүүр будалтын талаар бага сага гадарлана. Бид хоёр цуг гадагшаа гарвал эгчийг дор хаяж 30, 40 минут хүлээдэг шүү. Гэтэл би гурван минутын дотор л бэлэн болж байгаа юм. Нүүрээ будвал арьсыг сайн хамгаалдаг болов уу л гэж бодлоо. Гэхдээ энэ олон зүйлийг нүүрэндээ түрхэнэ гэдэг амаргүй юм байна. Нүдээ будах их хэцүү байлаа. Нүдээ хатгах гэж байгаа юм шиг санагдаад эвгүй юм байна. Үнэндээ гар ч их өвдлөө. Хурдан буддаг хүн бол 20 минутад будчих юм шиг байна. Ер нь нүүрээ будаагүй, байгалиараа байгаа хүмүүс дажгүй л санагддаг. 

Нүүр будалтын тухай таны ойлголт:

Нүүр будалтын талаар өөрийнхөө хэмжээнд багахан мэдлэгтэй. Ер нь эмэгтэйчүүд арьсаа хамгаалахын тулд нүүрээ буддаг болов уу. Мэдээж найз залуудаа, нөхөртөө болон хүмүүст гоо сайхан харагдахын тулд ч буддаг байх. 

Нүүрээ будахад ямар санагдсан бэ?

Эгч нүүрээ будаж байхыг нь харахад амархан юм шиг санагддаг байсан. Яг өөрөө будахаар эвгүй юм байна. Бага зэрэг хэцүү бас их хугацаа шаардсан ажил байна. Эмэгтэйчүүдэд мэдээж нүүрээ будах гоё л байх. Би нүүрэндээ тосноос өөр зүйл түрхэж үзээгүй шүү дээ.

Нүүр будалтын давуу тал:

Миний бодлоор нүүрээ будах нь хөдөө гадаа явахад арьсыг сайн хамгаалдаг байх. Жишээ нь, зун нарны тос түрхэж арьсаа хамгаалдаг шиг.

Нүүр будалтын сул тал:

Сул тал нь хортой, муу нүүрний бүтээгдэхүүн түрхчихвэл харшилтай болох ч юм уу эсвэл нүүрэндээ сорвитой болох магадлалтай санагдсан.

Нүүр будахад хэр их хугацаа шаардлагатай санагдсан бэ?

Нүүрээ сайн будаж чадахгүй хүмүүс 30 минутаас нэг цаг сууж байж будаж байна. Тийм болохоор эмэгтэйчүүд өглөөд дор хаяж 20-30 минутыг нүүр будахдаа заавал зарцуулдаг юм шиг байна.

Үр дүн

Ц.Дорждагва:

Би айлын ганц хүү. Эгчтэй, эмэгтэй дүүтэй. Тэр хоёрыг нүүрээ будаж байхыг харснаас биш өөрөө нүүрээ будаж үзсэн тохиолдол байхгүй. Анх удаа нүүрээ будаж үзлээ. Сонирхолтой л юм байна. Нүдээ  будахад хамгийн хэцүү байлаа. Нүүрээ будахаар арьс өөгүй болдог юм байна. Өөгүй нүүрээ харах сайхан санагдсан. Сул тал нь жилийн дөрвөн улиралд арьсандаа ийм олон зүйл “нялахаар” арьсанд муу байж магадгүй. Надад хэт будмал эмэгтэйчүүд онцгүй санагддаг. Илүү дутуу зүйлгүй, нүдээ будаж, уруулаа өнгөлчихсөн байхад аятайхан санагддаг. Хэрвээ нүүрээ нарийн буддаг хүнд бол ойролцоогоор нэг цаг эсвэл цаг гаруй хугацаа лав шаардагдах байх аа. Эмэгтэйчүүд “Нүүрээ будаж байна. Тэдэн минутын дараа гарлаа” гэвэл бухимдалгүй ойлгох л хэрэгтэй юм шиг байна. Угаасаа эмэгтэйчүүд арьсаа хамгаалахаас гадна, бидэнд сайхан харагдах гэж л ийм их хугацааг нүүрээ будахад зориулж байгаа юм чинь.

Нүүр будалтын тухай таны ойлголт:

Нүүрээ будах нь нэг талын “далдлагч” л юм даа. Гэхдээ арьсаа хамгаалахад чухал нөлөөтэй байх.  

Нүүрээ будахад ямар санагдсан бэ?

Эрэгтэй хүн угаасаа будах шаардлагагүй. Эмэгтэй хүний хэрэглээ гэдэг утгаараа нүүрээ будахад эвгүй байсан.  

Нүүр будалтын давуу тал:

Нүүр будахын давуу тал нь арьсыг өөгүй сайхан харагдуулдаг юм байна.

Нүүр будалтын сул тал:

Миний бодлоор нүүр будалтын сул тал нь охидууд өдөр болгон нүүрээ будвал арьсанд нь муугаар нөлөөлж магадгүй юм. 

Нүүр будахад хэр их хугацаа шаардлагатай санагдсан бэ?

Гоёлын болон өдөр тутмын нүүр будалтаасаа хамаарч зарцуулах хугацаа нь өөр байх. Нарийн буддаг хүмүүст нэг, хоёр цагийн ажиллагаа орох байх. Миний хувьд муухай будсан ч гэсэн 20-30 минутын ажил болох юм байна.

Үр дүн

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.