Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Дэ Жангум” киноны тухай таны мэдэхгүй 10 баримт

"UBS" телевизээр дахин гарч эхлээд байгаад БНСУ-ын "MBC" телевизийн "Дэ Жангум" киноны тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.


1.Солонгосын хамгийн алдартай түүхэн кинонуудын нэг “Дэ Жангум” нь хамгийн анх 2003 оны есдүгээр сараас 2004 оны гуравдугаар сар хүртэл БНСУ-ын "MBC" телевизээр олны хүртээл болж байв.

2. Найруулагч Ли Бён Хоны найруулж, Ким Ён Хуны бичсэн энэхүү кино нь нийт 54 ангитай, нэг анги нь 60 минут үргэлжилдэг.

3. “Дэ Жангум” киног англи хэл дээр “The Great Jang-geum” (Агуу Жангум), “Jewel in the Palace” (Ордон дахь эрдэнэ) гэж нэрлэдэг байна.

4. Энэ кино Солонгосын хамгийн шилдэг олон ангит кинонуудын 10 дугаарт жагсдаг.

5. Хожим энэ киног нийт 91 орон руу экспортлож, нийт 103.4 сая ам.долларын ашиг олсон байна. Ингэсгээр “Солонгосын давлагаа” гэх Солонгосын поп соёлын хүчирхэгжих явцад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг байна.

6. “Дэ Жангум” зохиол 2007 онд Сөүлийн урлагийн төвд “Агуу Жангум” нэртэйгээр тайзны бүтээл болон эргэн иржээ. Мөн “Жангумын мөрөөдөл” нэртэй Жангумын бага насны үеийг харуулсан хүүхэлдэйн кино гарч байв.

7. Киноны гол дүрийн жүжигчинг Ли Ён Эй нь 1979 оны нэгдүгээр сарын 31-нд төржээ.

8. “Дэ Жангум” кино гарснаас 10 жилийн дараа буюу 2014 оны аравдугаар сард тус киноны хоёрдугаар бүлэг гарна хэмээн хэвлэлээр шуугиж байв. Гол дүрийн жүжигчин Ли Ён Эй киноны найруулагч, зохиолчтой уулзаж буй тухай мэдээ тарнаас хойш ийм яриа гарсан юм. Гэвч “Дэ Жангум” кино ахиж хийгдээгүй юм.

9. Шинэ бүлэгт Жангум охиноо хайхаар Хятад руу явж, хоол хийх болон анагаах ухааны чадваруудтайгаа тулгарсан асуудлыг даван туулж буй тухай өгүүлж магадгүй тухай Dramafever сайтад бичжээ.

10. Киноны төгсгөлд эгшиглэдэг “Онара” нэртэй дууг тухайн үед Солонгосын классик хөгжимд суралцаж байсан бага сургуулийн гурван охин дуулсан аж. Дууний үгийг орчуулж үзвэл “Хэрвээ би түүнийг ирээч гэж гуйсан бол тэр ирэх байсан болов уу, Хэрвээ би түүнийг яв гэж гуйсан бол тэр явах байсан болов уу” гэх эхлэх бөгөөд хамтдаа байж чадахгүй хүмүүсийн тухай өгүүлсэн хайрын дуу байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Joker: Folie à Deux киноны эхний трейлер цацагдлаа
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.