Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Азтай савар”-уудыг дэмжиж, амьд хөгжим сонсох үдэш

Таныг нэг өдрийг зугаатай, сайхан өнгрүүлэнгээ олон арван нохдын аймшигт ирээдүйг аврах үйлсэд хувь нэмрээ оруулахыг урьж байна.


“Азтай савар” ТББ-аас нэгэн сонирхолтой хандивын арга хэмжээг ирэх ням гарагт “Hard Rock cafe”-д зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь гудамжны нохдын тоо толгойг хянах үйл ажиллагаанд санхүүжилт босгох зорилготой аж.

Жил бүр олон сая төгрөг төсөвлөж гудамжны нохойг устгаж, тоо толгойг цөөрүүлэхээр буудаж хөнөөдөг билээ. Гэвч гудамжны нохдын тоо багасах бус, эсэргээ нэмэгдсээр байгаа тухай тус ТББ-ийн албан ёсны хуудсанд бичсэн байна. Гудамжны нохойг багасгах цорын ганц, үр дүнтэй арга нь үржлийг хянах мэс ажилбар байдаг аж. Эр нохойд Neuter, эм нохойд Spay гэх ажилбарыг хийснээр үржил зогсож, тоо толгойх хянах боломжтой байдаг юм байна.

Хандивын арга хэмжээнд ирснээр та “Nisvanis”, “X Vit” хамтлагуудын тоглолтыг үзэж, С.Саранцацралт, С.Төгс-Оюун зэрэг алдартай зураачдын бүтээлийн дуудлага худалдаанд оролцох, хөгжилтэй тоглоом тоглох боломжтой. Мөн мэдээж дэлхийн олон оронд салбартай “Hard Rock cafe”-аар үйлчлүүлэх юм. Хандивын арга хэмжээний тасалбар 30 мянган төгрөг. Таныг нэг өдрийг зугаатай, сайхан өнгрүүлэнгээ олон арван нохдын аймшигт ирээдүйг аврах үйлсэд хувь нэмрээ оруулахыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.04
Амнаасаа чоно хоололдог өвөрмонгол бүсгүй алдаршив
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
27
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.