Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Тэд бидний тухай: Монголчууд мөхөл, сэхлийн даваан дээр иржээ

Засгийн газрын шинэчлэл, түүхий эдийн ханшийн сэргэлт нь Монголын эдийн засгийг дахин сэрээж байна


Нүүрс, зэс тэргүүт Монголын экспортын гол бүтээгдэхүүний ханш өмнөх жилтэй харьцуулахад чангарч буй. Эргэлтийн цэг дээр зогсох Монгол Улс нөхцөл байдлыг ашиглаж, цельсийн хасах 30 хэмд ус зөөх туйлдсан иргэдийнхээ амьдралыг сайжруулж чадах болов уу гэсэн асуултад хариулт хайсан нийтлэл www.asia.nikkei.com цахим хуудаст гарчээ. Орчуулан хүргэж байна. 

Эх сурвалж: www.asia.nikkei.com

Засгийн газрын шинэчлэл, түүхий эдийн ханшийн сэргэлт нь эдийн засгийг нь дахин сэрээж байна 

Түүхий эдийн ханшийн суперциклийн үед байгалийн баялгаар баян Монгол Улсын эдийн засаг 2011 онд 17 хувиар өсөж байв. Тэгтэл үүнээс хойш хэдхэн жилийн дотор өрийн хямралд өртчихсөн сууна. Гэхдээ түүхий эдийн ханш дахин чангарч, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар ярьж буй нь хямралын ёроолоо тус улс тэмтэрчхээд өгсөж яваа зураглал харуулж байна. Тэгэхээр энэ орон нөхцөл байдлыг ашиглаж чадах болов уу. Ийм үе ирэхийг Монголын бизнес эрхлэгчид болон иргэд мөн ч удаан хүлээсэн биш гэж үү. 

Улаанбаатар хотод нэгдүгээр сарын хүйтэн өдөр 16 цаг болжээ.  Монголын нийслэлд цельсийн хасах 30 хэм хүрч байна. Бүх бие бээрэх энэ хүйтэнд хүмүүс худгаас ус зөөж байгаа нь харагдана. Нийслэлийн захаар харагдах гэр хорооллын иргэд хэрэглээний усаа зөөж байгаа нь энэ. 

Эх сурвалж: www.asia.nikkei.com

Гэр хороололд 700 мянга орчим өрх бий гэсэн тооцоо бий. Тэд усны нэгдсэн системд холбогдоогүй. Тиймээс гэрийнхээ ойролцоох худгаас нэг литр усыг 1 төгрөгөөр (0.04 цент) авдаг. 

Гэр хороолол ингэтэл өргөжих болсны шалтгаан нь газар өмчлөлтэй холбоотой. Тус улс иргэн бүртээ 0.07 га газар өмчлүүлсэн юм. Ингэснээр 1990-ээд оны сүүлчээр малчид хот бараадах нь ихсэж, үр хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэхээр зорьж эхэлсэн байна. Тэд өргөө цагаан гэрээ их хотынхоо ойролцоо барьж эхэлсэн юм. 

Гэхдээ газар олголтын энэ бодлого хотын хөгжлийн бодлоготой нийцдэггүй. Нийслэл хотын удирдлага нь гэр хорооллыг цахилгаан эрчим хүчээр л хангахаас бусад дэд бүтцийн асуудлыг хараахан шийдэж өгөөгүй байна. Ингээд нийт 3.1 сая хүн амынх нь 20 хувь нь амьдардаг гэр хороололд жорлон, бохир усны суваг, зам эсвэл сургууль байхгүй өдийг хүрчээ. 

Эдийн засгийн нөхцөл байдал муудаж байгаа нь гэр хороололд амьдарч байгаа иргэдийг туйлдуулж байна. 

Гэр хороололд байрлах жижиг хүнсний дэлгүүрт орлоо. Дэлгүүрийн менежерийг Туяацэцэг гэдэг. Тэр 53 настай. Түүний амьдардаг гудамжны 10 хүний 8 нь ажлаа алдсан тухай тэр ярьсан. Ихэнх нь хүнд даацын ачааны машин барьдаг байжээ. 
“Шинэ жилийн баяраар бялуу авч идэхээ больчихсон байна шүү дээ” гэж тэр хэлэв. “Хүмүүс хүнсний хэрэглээгээ багасгаж, шатахуун эсвэл түлш худалдан авч байна. Ингээд манайхаар тун цөөн тооны хүн үйлчлүүлж байна” гэв. 

Гэр хороололд хангалттай сургууль, цэцэрлэг ч байхгүй. Мөн томчуудыг дахин сургах сургалтын газар байхгүй учраас тэнд амьдарч буй хүмүүст боловсролын хүртээмж муу байгаа юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
2
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
3
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
34
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.