Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Dreamers’ Day: “Дурак” киноны тухай сонирхолтой баримтууд

Энэ бол ОХУ-ын харгис, тэнэг байдлыг илт харуулсан кино хэмээн кино шүүмжлэгчид дүгнэдэг.


1. Найруулагч Юрий Быковын найруулсан уг кино 2014 оны наймдугаар сард "Локарно" кино наадамд анх нээлтээ хийжээ. Уг наадмаас "Дурак" нийт дөрвөн шагнал хүртсэн.

2. Юрий Быков үүнээс гадна “Майор”, “Жить”, “Метод” зэрэг кинонуудыг найруулж байсан.

 

3. Уг киног Оросын Соёлын Яамтай хамтран бүтээсэн.

4. Киноны зураглал бүр тухайн үзэгчид хүссэн мэдрэмжийг нь хангалттай өгч чадах хэмжээний урттай. Зарим хүмүүс урт удаан зураг авалттай гэж дүгнэдэг ч хэсэг бүр зорилго, санаагаа төгс илэрхийлж чаддаг байна.

5. Гэр бүлийн амьдрал нь маш сайн дүрслэгдэж, бодит байдалтай нийцсэн. Гол дүрийн залууг инженер болохоор суралцаж, шалгалтандаа бэлдэх үед ээж нь цагийн гарз гэж хэлдэг байсан. Гэхдээ энэ нь маш олон эсэргүүцлийг даван туулж, зорилгынхоо төлөө тэмцэж байгаа хүн бүрт маш сайн үлгэр дуурайлал болдог.

6. Үйл явдал ихэвчлэн оройн цагаар өрнөдөг. Бараан дүрслэл, уйтгартай орчин, энэ бүхэн Орос улсыг яг л харь газар мэтээр мэдрүүлэх болно.

7. Зарим шүүмжлэгч "Дурак"-ийг Андрей Звягинцевийн “Левиафан” киноноос ч өндрөөр үнэлсэн нь бий. Левиафан Оскарын шагналд нэр дэвшиж байсан билээ.

8. “Би массын тухай кино хийдэг ч бичигдээгүй дүрмийн дагуу тэр масс нь үүнийг огт үздэггүй" гэж найруулагч нэгэн удаа ярьж байжээ.

9. Энэ бол ОХУ-ын харгис, тэнэг байдлыг илт харуулсан кино хэмээн шүүмжлэгчид дүгнэдэг.

Уг кино энэ бямба гарагт Dreamers’ Day кино өдөрлөгөөр гарах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас
2
13 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
3
13 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
19
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.