Хайх зүйлээ бичнэ үү

мин

Согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийг атестатчилж, тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчилнэ

Засгийн газрын хуралдаан боллоо.


Засгийн газрын хуралдаанаар болж, 2017 онд багтаан согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгчдэд атестатчилал явуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох сайд нарт үүрэг болголоо.  Сүүлийн гурван сарын хугацаанд Дорнод аймаг, нийслэлд техникийн болон спиртэнд суурилсан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний  хордлогоор 9 хүн амь насаа алдаж, 15 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаагаар архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ хэт өндөр, тухайлбал архи, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг цэг сумын төвүүдэд гэхэд хамгийн багадаа 20 байгааг тогтоожээ.

Иймд “Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэх, импортоор оруулж ирж буй техникийн болон спиртэн суурьтай ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнний хаяг, шошгыг олон улсын стандартад нийцүүлэх, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлчилгээ, худалдаанд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
20 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
8
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.