Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

АНУ-ын Фулбрайтын мастерын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Хөтөлбөрийн өргөдлийг АНУ-ын элчин сайдын яамны байранд гуравдугаар сарын 27-ны 12 цаг хүртэл хүлээн авна.


АНУ-ын төрийн санхүүжилттэй 2018-2020 оны Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Хөтөлбөрийн өргөдлийг АНУ-ын элчин сайдын яамны байранд гуравдугаар сарын 27-ны 12 цаг хүртэл хүлээн авна.

Фулбрайтын хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэндийн судалгааны чиглэлээр АНУ-д суралцах боломжтой.

Уг хөтөлбөр манай улсад 1994 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Жилд 13-15 оюутанг хамруулж, магистерын зэргийн бүрэн тэтгэлэг олгодог байна. Оюутны амьдрах байр, хоол хүнс болон бусад холбогдох зардал, сургалтын төлбөр гээд бүх зардлыг даадаг. Мөн хөтөлбөрийн хугацаанд эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалаар бүрэн хангаж, визний төлбөрөөс бүрэн чөлөөлөх нь ээ. Та сурах бичиг, лаптоп зэрэгт ч санаа зовох шаардлагагүй.

Ямар шалгуур тавигдах вэ?

Хөтөлбөрт оролцогч Монгол улсын иргэн бөгөөд Монгол улсад оршин суудаг байх. Хамгийн багадаа 1.5 жилийн ажлын туршлагатай, бакалаврын зэрэгтэй. Англи хэлний TOEFL болон IELTS-ийн хүчин төгөлдөр оноотой байх шаардлагатай. Суралцах чиглэлээсээ хамааран IBT 80, PBT/IPT 550, IELTS 6.5 эсвэл IBT 90, PBT/IPT 575, IELTS 7 гэсэн оноотой байх ёстой. АНУ-д өмнө нь зорчиж байгаагүй буюу цөөн тоогоор зорчсон бол давуу тал болно. Харин АНУ-ын ногоон карттай бол уг хөтөлбөрт өргөдөл гаргах эрхгүй.

Яаж өргөдөл гаргах вэ?

Фулбрайтын өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөх хэрэгтэй. Маягтыг та ЭСЯ-ны вэб сайт дээрээс татаж аваарай. Дараа нь тодорхойлох захидал бүрдүүлэх.Таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээр тодорхойлолтыг англи хэл дээр бичүүлэн бүрдүүлж захидалд хавсаргах ёстой. Мөн та яагаад АНУ-д суралцахыг хүсэж байгаагаа тайлбарласан хоёр хуудсаас ихгүй эссэг англи хэл дээр бичих хэрэгтэй. Үүнээс гадна их дээд сургууль төгссөн дипломын хуулбарыг англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана. Өргөдлийн материалыг буцаан олгохгүй ба зарласан хугацаанаас хоцорч өгвөл хүлээн авахгүй.

Хамгийн гол нь та өргөдлөө бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай. Тэгээгүй тохиолдолд шалгуур хангаагүй гэж үздэг байна. Харин эссэг бичихдээ хамгийн гол нь өөрийн санааг маш зөв тусгасан байх ёстой. Өмнө нь ашиглаж байсан, өөр газар хүсэлт гаргахдаа өгч байсан эссэг ашиглаж болохгүй.

Хөтөлбөрт оролцогчдыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?

Хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасан хүмүүсээс эргээд нийгэмдээ үр өгөөжтэй ажил хийх хүсэлтэй хүмүүсийг сонгодог. Эхлээд өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хэр хангаж байгааг хянадаг. Өргөдлийг дор хаяж гурван хүн уншиж шалгадаг. Ийнхүү ярилцлаганд орох өргөдөл гаргагчийг сонгодог байна. Тавдугаар сард Фулбрайтын анхан шатны шалгаруулалт буюу ярилцлага хийдэг. 7-10 дугаар сарын хооронд шалгарсан оролцогчид АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлөө илгээх бэлтгэл хийж, IBT, GRE/GMAT зэрэг шалгалт өгдөг. 10-12 сард АНУ-ын элсэлтийн өргөдлийг илгээнэ. 5-6 сард хариуг зарлаж, 7-8 дугаар сард хөтөлбөр эхэлж, тэнцсэн оролцогчид АНУ-д суралцах болно. 

Та хэрвээ хүсэж л байвал үүнийг хийж чадна! Яг одоо өргөдлөө өгөөд, тэр тэтгэлгийг өөрийн болго!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
17
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.