Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2016 онд болсон ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН тэмдэглүүштэй 5 үйл явдал


Он солигдоод нэг сар гаруй хугацаа өнгөрч буй энэ мөчид 2016 оноо эргэн харж, Монгол улс болоод дэлхий дахинд эмэгтэйчүүдийн хувьд ямар тэмдэглүүштэй үйл явдлууд болсныг товч тэмдэглэвэл:

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намыг төлөөлж эмэгтэй хүн анх удаа нэр дэвшсэн.

Хиллари Клинтон хэдий ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампд ялагдсан ч гэсэн энэ үйл явдал нь АНУ эмэгтэй ерөнхийлөгчтэй болох цаг тийм ч холгүй байгааг ойлгуулсан юм. Тэрээр эмэгтэйчүүдийн нөхөн үржихүй, үр хөндөлт, жирэмсний амралт, эрүүл мэндийн хүртээмжтэй даатгал гээд эмэгтэйчүүдэд тулгарсан асуудлуудыг зоригтой шийдэхээр амлалт өгч байсан ч Бүгд найрамдах намыг төлөөлөн дэвшсэн улс төрийн туршлага нэгээхэн ч үгүй бизнесмен Трамп ялалт байгуулсан. Хиллари нэр дэвшигчийн илтгэлдээ “Биднийг хязгаарлах дээвэр үгүй бол хүрч болох хязгаар тэнгэрт л бий. Иймд Америк улсад амьдарч бус 161 сая охид, эмэгтэйчүүд өөрийн бүрэн эрхээ эдлэх хүртэл тэмцэцгээе” хэмээсэн юм.

Түүхэнд хамгийн олон эмэгтэй гишүүд УИХ-д сонгогдов.

2016 оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуульд нийт 129 эмэгтэй нэр дэвшигчид өрсөлдснөөс 13 эмэгтэй гишүүн сонгогдож өөрсдийн тойргыг төлөөлөх болсноор өнгөрсөн 26 жилийн хугацаанд хамгийн олон эмэгтэй гишүүдтэй парламент бүрдсэн явдал юм. Гэсэн хэдий ч эмэгтэй гишүүдийн хувцаслалт, биеэ авч яваа байдлыг шүүмжилсэн хэлэлцүүлэг нийгмийн сүлжээнд нэг бус удаа гарсан нь эмэгтэй болоод эрэгтэй хүмүүсийг өнөөгийн нийгэмд хэрхэн ялгавартай авч үзэж байгаагын илрэл болсон.

Риогийн Олимпын анхны медалийг Д.Сумьяа авчирлаа

Бразилын Рио-де-Жанейро хотноо зохиогдсон Зуны Олимпын XXXI наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд МУГТ Доржсүрэнгийн Сумьяа Бразилын Рафаэль Силватай таарч, тус олимпд Монгол улсын баг тамирчдын анхны буюу мөнгөн медалийн эзэн болсон юм.


Долларын дэвсгэртийн нүүрэнд анх удаа эмэгтэй хүний хөрөг хэвлэгдэх боллоо.

Удаан хугацаанд хэлэлцэгдсэний эцэст АНУ-ын 5,10, 20 долларын дэвсгэртүүд шинэчлэгдэх болж ингэхдээ 2020 он буюу эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхтэй болсны 100 жилийн ойгоор эргэлтэд орохоор болсон юм. 20 долларын нүүрэнд боолчлолоос зугтан гарч улмаар газар доорх галт тэргээр хэдэн зуун боолыг эрх чөлөөнд нь хүргэсэн хүний эрхийн төлөө тэмцэгч Харриет Тубманы хөрөг залрах болсон нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдав.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга он гарахын өмнөхөн УИХ-аар батлагдсан. Хуулийн хэрэгжилт хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд тус хуулинд хүчирхийлэл үйлдсэн анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэж, удаа дараагийн үйлдэл гаргавал гэмт хэрэг хэмээн үзэж албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан юм. Түүнчлэн уг хуулиар хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж, гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн сувгуудыг тэлэх, хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор тусгасан. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зэрэг зохицуулалтыг тодорхой болгож өгсөнөөр эрх нь зөрчигдөж буй олон эмэгтэйчүүдэд туслалцаа авах гарцыг бий болгосон юм.

Эдгээр үйл явдлуудаас дүгнэн үзэхэд 2016 он жендерийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, улс төрийн оролцоонд бага ч гэсэн ахиц гарсан жил болж өнгөрчээ. Харин 2017 онд эмэгтэй та өөртөө ямар ялалтыг авчрахаар төлөвлөж байна вэ?

Нийтлэлийг бэлтгэсэн "Lean In Mongolia" бүлгэмийн гишүүн М.Маралмаа


UB.LIFE-ийн мэдээллийн хамтрагч "Lean In Mongolia" бүлгэмийн тухай:

Lean in Circle гэдэг нь цөөн хүний бүрэлдэхүүнтэй жижиг бүлгүүд бөгөөд гишүүд нь харилцан биенээ дэмжиж хамтдаа урагшлах зорилго бүхий нэгдлүүд юм. АНУ-ын "Facebook" компанийн COO Шерил Сандбэрг "Lean In" гэх уг хөдөлгөөнийг үндэслэн бөгөөд Lean in Mongolia нь даяаршлын эрин үед хүн бүрийн тэгш оролцоог дэмжих, амьдралын зорилго, мөрөөдлөө хэрэгжүүлэх итгэлийг бэхжүүлэх уриатайгаар 2015 оны 9 дүгээр сард байгуулагдсан. Улмаар нэг жилийн хугацаанд 400 гаруй гишүүнтэй, 5-6 идэвхтэй дэд circle-тэй болж 2016 оны 9 дүгээр сард албан ёсоор "Эмэгтэйчүүд, хөгжил, манлайлал" ТББ нэрийн дор "Lean in Mongolia" гэх албан ёсны нэрээр ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.