Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хөрөнгө оруулагчид Монголыг анхаарч эхэллээ


Зэсийн үнийн ралли болон ОУВС-гаас Монгол тусламж авахтай холбоотойгоор Монголын бонд эзэмшигчид ЯЛАГЧ болж байгаа тухай нийтлэл "Bloomberg"-т гарчээ. Орчуулан хүргэж байна.  

Доройтож буй эдийн засагтай, төсвийн тэнцэл нь алдагдалтай, өрийн дарамтад өртсөн Монгол Улс өнгөрсөн онд мөнгөө байршуулахад тийм ч таатай орон байгаагүй. Тэгвэл зэсийн үнийн ралли болон ОУВС-гаас зээл авахаар ярьж байгаа нь тус улсын ам.долларын бонд эзэмшигчдийг ЯЛАГЧ болгож байна. 

Монголын экспорын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг зэсийн ханш АНУ-ын Ерөнхийлөгчөөр Доналд Трампп сонгогдсоноос хойш 20 хувиар чангарчээ. Доналд Трамп дэд бүтцийн олон ажил хийх төлөвлөгөөтэй байгаа юм. 

ОУВС удахгүй тус улсыг санхүүжүүлж  эхлэх байх гэж “AllianceBernstein” болон “Morgan Stanley Investment Management” компани таамаглажээ. ОУВС-гийн төлөөлөгчид Монголд хэдийнэ очсон байгаа гэнэ. Тэд Монголд 500 сая ам.долларын зээл лавтай олгоно гэж таамаглаж байгаа юм. Энэ хоёрдугаар сард багтаж зээл олгох эсэх нь тодорхой болно гэж “Citigroup” онцолсон байна. 

“Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны зааварын дагуу ОУВС тус улсад туслах төлөвтэй байна. Үнэндээ нэг тэрбум ам.доллар давсан тусламж үзүүлж магадгүй” гэж Хонконг дахь “AllianceBernstein”-ий салбарын эдийн засагч Винсент Цуй хэлжээ. 

“JP Morgan”-ий индексээс харвал Монголын 2021 оны дөрөвдүгээр сард дуусах ам.долларын бондын өгөөж 9.29 хувьд хүрсэн нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр дүнд хүрчээ. ОУВС-гийн тусламжийг авч чадвал тус улсыг маш их амжилт хүлээж байна гэж “Citigroup” тэмдэглэсэн байна. 

Олон улсын үнэлгээний Moody’s болон Fitch агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулж, төсвийн болон төлбөрийн хос алдагдалтай байгааг зарласны дараа бондын өгөөж нь өсөж эхэлсэн. Тэгвэл тус хоёр агентлагаас ч өмнө буюу өнгөрсөн оны наймдугаар сард S&P тэдний зэрэглэлийг хэдийнэ бууруулаад байсан юм. 

Монголд тулгарсан асуудал

Өнгөрсөн оны эхний 9 сарын байдлаар тус улсын ДНБ-ий өсөлт 1.6 хувьд хүрчээ. Харьцуулахад, 2014 оны мөн үед энэ тоо 9.1 хувийн өсөлттэй байсан юм. 

Өнгөрсөн оны эцсийн байдлаар төсвийн алдагдал нь ДНБ-ий 19.5 хувьд хүрч байна. Харьцуулахад 2015 онд алдагдал нь ДНБ-ий 5 хувьтай тэнцэж байсан юм. 

2016 онд төгрөг ам.долларын эсрэг 20 гаруй хувиар суларчээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц нь сүүлийн долоон жилийн доод түвшиндээ хүрсэн. 

Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээс эхэлсэн зэсийн үнийн раллигаас үүдэн тус улс эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулж чадах юм байна гэсэн итгэл төрж эхэлжээ.  “Barclays Plc”-д тэмдэглэснээр зэсийн ралли Чили болон Индонезийг ч ивээх төлөвтэй байна. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн зэсийн ханшид нөлөөлөн гэж “Kincora Copper” компанийн гүйцэтгэх захирал Сам Спринг хэлсэн юм. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
3
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.