Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таны мэдээгүй iPhone-ий нууц чадварууд

iPhone таны тухай мэдээллүүдийг үргэлж цуглуулж байдаг. Settings > Privacy > Location Services > System Services > Frequent Locations гэж ороод хараарай. Зөвхөн хаана байсныг тань мэдээд зогсохгүй, ямар газруудад хэдий хэр хугацаа өнгөрүүлсэнийг тэмдэглэж байдаг.


1. Нэг товчлуур дараад л утсаа илүү хурдан цэнэглэж болно.

Утсаа цэнэглэгдэхийг хүлээсээр залхаж байна уу? Тэгвэл илүү хурдан цэнэглэх боломж бий. Энэ арга нь гайхалтай энгийн. Утсаа цэнэглэж байхдаа  “flight safe mode” дээр тохируул. Харин wifi болон 3G-гээ унтраасан байх ёстой. Эдгээр нь цэнэглэх явцад асаалттай байвал цэнэгийг сордог.

2. iPhone таны тухай найзаас тань илүү мэднэ гэвэл та итгэх үү?

iPhone таны тухай мэдээллүүдийг үргэлж цуглуулж байдаг. Таны хамгийн их хэрэглэдэг аппликэйшнүүд болоод ямар хэмжээний дата ашиглаж байгааг мэдсэн байдаг. Огтхон ч ажиглагдахгүйгээр хаана байгааг тань хүртэл мэддэг. Яг юу гэх гээд байгааг мэдмээр байвал Settings > Privacy > Location Services > System Services > Frequent Locations гэж ороод хараарай. Зөвхөн хаана байсныг тань мэдээд зогсохгүй, ямар газруудад хэдий хэр хугацаа өнгөрүүлсэнийг тэмдэглэж байдаг. Тэр чамайг үнэхээр харж байгаа шүү.

3. Хүссэнээрээ зураг авъя гэвэл фокусаа тааруулаад түгж.

Бид бүгд зураг авахдаа фокусыг нь тааруулахын тулд дэлгэцэн дээр дардагийг мэддэг, тийм үү? Гэхдээ энэ нь залхмаар. Дөнгөж эхний зургийг аваад, камер хөдөлгөх болгонд фокус алдаж, дүрс сарнидаг. Тэгвэл дахин ийм асуудал үүсэхгүй боллоо. Зураг авахдаа дэлгэцэн дээр “AF locked” гэж бичиг гарах хүртэл /1-2секунд/ дараарай. Одоо та эргэлдэж, эргүүлж, савласан ч фокусаа огтхон ч алдахгүй зураг авч болно.

4. Хэрхэн чичирч байгаагаар нь хэн залгаж байгааг мэдээрэй.

Хадгалсан утасны дугаарын жагсаалтруугаа /contacts/ ороод, хүссэн хүнээ сонгоод, edit гэсэн сонголтыг хийгээрэй. Эндээс та утасны чичиргээн /vibration/-ий олон сонголтыг харна. Хүссэн чичиргээнээ сонгоорой.

5. Утсандаа хүрэлгүйгээр зургаа ав.

Зургаа бага зэрэг холоос авахыг хүсвэл чихэвчээ утсандаа холбоод, зайнаас, чихэвчнийхээ дуу ихэсгэх, багасгах товчин дээр зэрэг дарахад болно.

6. Хэр удаан хугацаанд мессежний хариу хүлээн сууснаа мэдэж болно.

Бид бүгдэд нь хэн нэгнээс мессежний хариу хүлээж, утсаа харан суудаг үе бий. Хайрын эсвэл өрөө нэхсэн мессежнийхээ хариуг хүлээн хэр удаан сууснаа мэдээрэй. Ингэхийн тулд та мессеж рүүгээ ороод дэлгэцийг хуруугаараа баруун тийш эргүүл. Ирсэн, очсон мессеж бүрийн нийт хугацааг тодорхой харж болно. Тэр нэгэн хүн тан руу яагаад 42 минутын турш хариу бичээгүй болохыг мэдэж болох юм.

Эх сурвалж: digitalspy.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
28
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.