Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Маргааш “Өөрийгөө ол” арга хэмжээг зориорой

“UB Bloom” клубээс цуврал лекц зохион байгуулахаар болжээ.


Маргааш буюу бямба гарагт 14:00 цагаас “Corporate and convention centre”-т нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. “UB Bloom” клубээс “Өөрийгөө ол” хэмээх нэртэй цуврал лекцийг зохион байгуулахаар болжээ.

Хэрвээ та өөрийнхөө юу хүсч байгаа, хаашаа явах, юу сурч мэдэх, хэн болох, ямар салбарт ажиллах, юунд хүрч чадах эсэхээ бүрэн таньж мэдээгүй, эдгээр асуултын хариултаа олж чадаагүй бол “UB Bloom”-ээс зохион байгуулж байгаа цуврал лекцийг зориорой. 

Цуврал лекцийн эхний зочиноор DJ, продюсер Бодьхүү, "Universal" төвийг үүсгэн байгуулагч Н.Амаржин, “Ub comedy"– г үүсгэн байгуулагч Б.Батбилэг, Гэрэл зурагчин, чөлөөт уран бүтээлч Б.Бат-Оргил, “Гялс” төвийн лаборатори хариуцсан эрхлэгч, их эмч Н.Наранболд, Ганабелл институтийн захирал, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх П.Гандолгор нар хүрэлцэн ирж илтгэл тавих юм байна.

“UB Bloom” клубыг үүсгэн байгуулагч М.Наранзуун, Б.Заяа нар хэлэхдээ “Манай клуб 2016 онд байгуулагдсан. Бидэнд өөрөөсөө асуугаад хариулж чадахгүй олон асуулт байдаг. Бидний үе тэнгийхэнд ч ийм асуудал тулгардаг байх. Тиймээс энэ арга хэмжээг зохион байгуулахаар шийдсэн. Өөрийн гэсэн ертөнцтэй хүмүүстэй уулзаж, тэднээс урам зориг авч, бусдад түгээхийг хүссэн юм. Лекц унших зочидоор амжилттай ажиллаж, амьдарч байгаа мундаг хүмүүсийг сонгож урьсан. Цаашдаа ч мөн энэ зарчмаа баримтална. Зөвхөн Улаанбаатарт гэлтгүй Дархан, Эрдэнэт хотод ч зохион байгуулах төлөвлөгөө бий” гэсэн юм. 

Мөн энэ үеэр DJ Бодьхүү, ковер дуучин Авидмаа, Houseparty хамтлагийн гоцлол дуучин Х.Гүнсэн, “The Lemons” хамтлагийн дуучин Одноо нар уран бүтээлээрээ та бүхэнд бэлэг барих болно. Үүнээс гадна олон сонирхолтой сюрприз төлөвлөгджээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
48
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.