Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Зөвлөгөө: Англи хэлтэй хүмүүс хялбархан сурах боломжтой 10 ХЭЛ

Шинэ хэл сурах нь таныг илүү ухаантай болгоно гэж үеэс үед хэлэгдсээр ирсэн билээ. Бид бүгдээрээ л оюун ухаанаа хурц сэргэлэн байлгахыг хүсдэг нь үнэн.


Төрөлх англи хэлтэй, эсвэл англи хэлийг сайн эзэмшсэн хүмүүс хоёрдогч, магадгүй гуравдагч хэлээ сурахаар төлөвлөж байна уу? Тийм бол сонголт хийхэд тань туслах мэдээллийг хүргэж байна.

Яагаад хоёрдогч хэлийг сурах хэрэгтэй вэ?

Хэл сурснаар гарах үр ашиг тоолж барамгүй их гэдгийг мэдэх хэрэгтэй. Шинэ хэл сурах нь таныг илүү ухаантай болгоно гэж үеэс үед хэлэгдсээр ирсэн билээ. Бид бүгдээрээ л оюун ухаанаа хурц сэргэлэн байлгахыг хүсдэг нь үнэн.

Хоёрдогч хэл сурсны давуу талууд:

Ажил олгогчид үүнд дуртай байдаг

Үндэстэн дамнасан корпорациуд, олон улсын байгууллага, Засгийн газар хэлний, тэр дундаа хэд хэдэн хэлтэй ажилтан авахыг эрмэлздэг. Шинэ хэл сурснаар дэлхий дээр байгаа олон мянган боломжоос өөрт тохирохыг олж харж чадна. Нэг өдөр дэлхийн хэмжээний компанийн CEO болсон байх ч юм билүү? Томоор мөрөөдөх хэрэгтэй.

Гэсэн ч ооёр дахь хэлээ сурч эхлэе гэж шийдээгүй л байна уу?

Тэгвэл хэрэв та нэгэнт л ямар нэг хэл сураад эхэлчихвэл гурав, дөрөв, тав дахь хэлээ ч төвөггүй сурах боломжтой гэдгийг хэл шинжээчид хэлдэг. Шинэ хэл сурч эхлэхэд хүн өөрийн мэдэлгүй илүү их аялахыг, шинэ хүмүүс, шинэ соёлтой танилцахыг хүсч эхэлдэг.

Айдсаа хая

Би хөгшин, надад хангалттай цаг байхгүй, хэл сурахад их мөнгө шаардагддаг, би

хэлний авъяасгүй гэдэг нь БИ АЙЖ БАЙНА гэж хэлж байдаг.

Эдгээр сөрөг бодлоо чөлөөлж, техник технологийн эрин зуунд амьдарч байгаа давуу талаа ашиглан шинэ хэлийг төвөггүй сурах боломж байгааг ч мөн санаарай.

Танд хоёрдогч, магадгүй гурав дахь хэлээ сурахад туслах мэдээлэлтэй танилцаарай.

Англи хэлтэй хүмүүс сурахад хамгийн амархан хэлнүүд нь:

1. Африк

Англи хэлний нэгэн адил Африк хэл нь Баруун Герман хэлний бүлэгт багтдаг. Харин Англи хэлнээс ялгаатай нь энэ хэлний бүтэц толгой ер эргүүлэхгүй. Африк хэлний хамгийн гол онцлог бол хэл зүйн дүрэм нь логик бүтэц сайтай, үйл үгийн хувиргалтгүй байдал юм. Англи хэлнээс ялгаатай нь үйл үгийг хувиргадаггүй, жишээ нь swim, swam, swum гэх мэт.

Роман бүлгийн хэлний адилаар хүйс заадаггүй (Франц хэлэнд хүйсийг un hommeune femme хэлдэг). 
Африк  хэлний өөр нэг онцлог болох үгийн санд Англи хэлтнүүдийн мэддэг Герман хэлнээс гаралтай маш олон үг байдаг. Үгийн сангийн бүтэц нь амархан гэдгийг дараах объект заасан асуух өгүүлбэрээс жишээнээс харж болно. “Wat is dit in Afrikaans?”

2. Франц

8000  орчим Франц хэлнээс гаралтай Англи үгнүүдийг үлдээсэнд нь хэн нэгэнд талархах хэрэгтэй байх. Хэл шинжээчид Франд хэл орчин цагийн англи хэлэнд хамгийн нөлөөтэй гурван хэлний нэг гэж үздэг.  Хэл сурч буй хүмүүс Англи хэлний үгийн санд Франц үгс Роман хэлний бүлгийн хэлнүүдийг бодвол илүү түгээмэл байдаг. Энэ нь Франц хэлний үгийн сан илүү танил, бас ойгоход арай хялбар байх юм.

Гүнзгий шатны Франц хэл үзэж байгаа хүмүүст нэр үгийн хүйс, үйл үгийн 17 хэлбэрийг ойлгох хэцүү байж болох юм. Гэхдээ харилцан ярианы түвшинд сурахтай харьцуулахад энэ тийм ч хэцүү биш.

3. Испани

Хэл сурч буй хүмүүс Испани хэлний хамгийн гол онцлог бол зөв бичгийн дүрэм нь хэт төвөгтэй биш, ихэнхидээ үгнүүд хэлэгдэж шигээ бичигддэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Испани хэл дээр унших, бичих нь хялбар гэсэн үг юм. Испани хэлний аялга нь унаган Англи хэлтэй хүмүүсийн хувьд мөн л амархан бөгөөд арван эгшиг, хос эгшгийн аялга “ñ” үсэгнээс (Англи хэлэнд 20 байдаг)  бусад дээр амархан байдаг.

Испани хэлний ярианы дүрэм бусад Роман хэлний бүлгийн хэлнүүдтэй харьцуулахад харьцангуй цөөн дүрмийн бус үгтэй. Испани хэлнйиолон улс дахь статус нь Англи хэлтнүүдийг тухайн хэлийг хоёрдогч хэл болгон сурахад хамгийн ихээр нөлөөлдөг байна. Үүнээс гадна Испани хэлийг эдийн засаг өсч байгаа Латин, Өмнөд Америкийн орнуудад үнэ цэнэтэй чадварт тооцох ба дэлхийн гурван тивд албан ёсны хэлээр хүлээн зөвшөөрөгдөөд байна.

4. Герман

Англи хэлний өөр нэгэн Баруун Герман “үеэл” болох Герман хэл нь бүтцийн хувьд ч, өгүүлбэр зүйн хувьд ч англи хэлтнүүдэд танил байдаг. Аялга болон үгийн сангийн тал дээр англи хэлтэй олон талаараа ижил байдаг. Жишээ нь groen (green) or de oude man (the old man) гэх мэт. Нэмж хэлэхэд герман гаралтай бидний мэдэх олон үг, герман хэл нь Франц хэлнээс хэдэн мянган үг авсан байдаг байна. Жишээ нь, drogeren (drug), blok (block) гэх зэрэг үгсийг дурьдаж болох юм.

Зарим эгшиг нь Англи хэлтнүүдэд цоо шинэ сонсогдож болох ч герман хэлний аялга нь англи хэлний өргөлтөт үеийн загварыг дагадаг учраас Герман хэлний үгсийн аялга танил санагдана.

Датч хэл нь герман хэлтэй төстэй. Гэвч үг зүйн бүтэц систем нь харьцангуй бага толгой эргүүлдэг, олон хэл шинжээч, эрдэмтэд Датч хэлийг англи хэлтэй хүмүүс сурахад хамгийн амархан хэл гэж үздэг.

5. Норвеги

Хойд Герман хэл хэцүү хэллэгтэй. Норвеги, Англи хэлний  өгүүлбэр зүй болон үгийн дараалал хоорондоо ижил адилхан байдаг. Тоо, эсвэл хүн дээр хувирдаггүй үйл үгс эдгээр хэлний онцлог мөн.Үгийн хувиргалт нь энгийн бөгөөд өнгөрсөн цагт “е” дагавар авах, идэвхигүй үйл үгт “s” дагавар авдаг.

Норвеги хэл өнгөний өргөлтийн, аялгын хувьд логиктой системтэй бөгөөд тохирох үгийн эхний эсвэл хоёр дахь  үеийг өргөлттэй дууддаг. Жишээ нь, англи хэлний “desert” and “dessert”.
Норвеги хэлийг сурахын нэг дутагдалтай тал нь түүнийгээ ашиглах боломжийг олох явдал юм. Норвегийн тэргүүлэгч боловсролын систэмд Англи хэлийг бага сургуулиас эхлэн үндэсний хэмжээнд заадаг ба ихэнхи Норвегичуудын англи хэлний түвшин маш сайнд тооцогдог.

6. Португал

Португал хэл бусад Роман бүлгийн хэлнүүдтэй дүрмийн хувьд төстэй. Энэ хэлний онцлогийн тухай нэг энгийн жишээ дурьдахад өгүүлбэрийн асуух хэлбэр нь өргөлттэй хэлэгддэг бөгөөд өгүүлбэрийн тогтсон дарааллаар хэрэглэдэггүй.

Англи хэлний We’re leaving now гэдэг өгүүлбэрийн төгсгөлд хоолойны өнгөө өндөрсгөвөл We’re leaving now? буюу асуух өгүүлбэр болж хувирдаг нь англи хэлтнүүдийн хэлний хувьд “байгалийн өгөгдөл” гэхэд хилсдэхгүй.

Бразилын Португал хэлэнд асуултыг мөн л батлан асуух хэлбэрээр асуудаг. Жишээ нь: não é?Хамраараа дуугарах нь эхэндээ Португал хэлийг сурах нэг бэрхшээл байж болно. Гэсэн хэдий ч хэмнэлтэй өнгө нь англи хэл шиг сонсогдох ба сурахад дөхөм болох ижил тал юм. Мөн Бразилын эдийн засаг дэлхийд зургадугаарт жагсдаг бөгөөд Португал хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн чадвар ч дэлхий дахинаа шаардагдаж эхлээд байна.

7. Швед

Герман хэлний бүлэгт багтдаг өөр нэг хэл бол Швед хэл юм. Энэ хэлэнд Англи хэлний үгстэй төстэй үг маш олон бий. Жишээлбэл konferens (conference), midnatt (midnight), telefon (telephone geh). Өгүүлбэр зүй нь мөн Англи хэлнийхтэй төстэй ба Subject-Verb-Object бүтэцтэй. Үйл үгийн хувиргалт нь Англи хэлний ихэнхи дүрэмтэй ижил байдаг.

Үүгээр зогсохгүй Швед хэлний үйл үг тийн ялгалаар хувирахгүй, нэгэн хэвийн байдаг нь тухайн үгийг энгийнээр хувирахад нөлөөлдөг. Жишээ нь Англи хэлний “I speak/ You speak/ He speaks” үгсийг Швед хэлрүү орчуулвал jag pratar / du pratar/ han pratar болдог.

Аялгаасаа шалтгаалан Швед хэл дуу дуулж байгаа юм шиг сонсогддог хэл гэдгээрээ алдартай юм байна. Хэрэв та дөрвөн эгшиг үсэг нэмээд маш сайн сурчихвал (ö or å гэх мэт) Скандинавын онцлог болсон “sje,” –г сурчихвал уянгалаг Швед хэлийг сонсох, мөн сайжруулахад ч амар болж ирдэг.

8. Итали

Роман бүлгийн хамгийн романтик хэл болох Итали хэлний үгс Латин гаралтай ба Итали-Англи ижил төстэй үг олон байдгаас foresta (forest), calendario (calendar), and ambizioso (ambitious) гэх зэрэг үгсийг дурьдаж болно.

Испани хэлний нэгэн адил зөв бичгийн дүрэм нь хэт гүн биш байдаг Итали хэлийг амархан унших боломжтой хэл болгодог, тэр тусмаа Итали хэлний 21 цагаан толгой Англи хэлний цагаан толгойн үсэгнүүдтэй харьцуулахад энгийн байдаг. Итали хэлний өвөрмөц авиалбарууд болох –ace эсвэл –ghi нь энгийн бас хялбар учраас Англи хэлтнүүд энэхүү хэлийг төвөггүй сурах боломжтой болдог.

Нэмж хэлэхэд Итали хэлний өгүүлбэрийн бүтэц нь илүү хэмнэлтэй, бас ихэнхи үгнүүд нь эгшгээр төгсдөг. Ингэснээр ярих явцад уянгалаг, ойлгоход ч хялбар байдгаас гадна сурч байхдаа уйдахааргүй хөгжилтэй болдог.

9. Эсперанто

Эсперанто хэлийг Лев Толстой дөрвөн цагийн дотор сурсан гэдэг. Ихэнхий хэлний ангилал дахь хамгийн амархан, тэр тусмаа Индо-Европ хүмүүс сурахад илүү хялбар хэлээр нэрлэгддэг. Хэдийгээр аль нэг улсын албан ёсны хэл биш ч гэлээ Эсперанто нь Францын Шинжлэх Ухааны Академи болон ЮНЕСКО-н судалгаагаар дэлхий дээр 2 сая хүн энэ хэлээр ярьдаг байна.

19 дүгээр зууны сүүлээр соёлын хувьд үндэсний  болон улс төрийн завсрын энэ хэл эзэмшихэд амархан хэл болж төлөвшжээ. Хүний зохиосон энэ хэлийг юу энгийн, амархан болгож байна вэ? Үсэглэх тогтолцоо нь энгийн, дуудлага болон дүрэм нь ямар нэг дүрмийн бус зүйлгүй байхаар зохиогдсон учраас хялбархан эзэмших хэлэнд тооцогддог байна.

Үгийн бүтэц нь залгаа байдалтай ба угтвар, үндэс, дагавраар нь журамлагддаг. Үгнүүд бүтцийн хувьд нийлмэл байдаг. Жишээ нь, birdokanto (birdsong), akvobirdo (waterfowl), akvomelono (watermelon).

10. Фрисиан

Энэ хэл нь Нидерландын Фрисландын төрөлх хэл бөгөөд хагас сая ба түүнээс доош хүн хэрэглэдэг. Гэсэн ч англи хэлний ойрын хамаатан Хойд эргийн герман хэлний  категорт хамаардаг. Наймдугаар зуунаас хуучин англи хэл, хуучин фрисиан хэл бие даасан хэлж болж хувьсан өөрчлөгдөж эхэлсэн байна.

Түүх, газарзүйн хувьд хуваагдал явагдсан хэдий ч англи, фрисиан хэлний үгийн сан, бүтэц, аялга нь ижил төстэй хэвээр байсаар ирсэн. .Жишээлбэл, “Good butter and good cheese” (Goed bûter en goed tsiis) гэсэн өгүүлбэрээс харж болно. Чанга дуугаар ярих шаардлагатай фрисиан ба англи хэлний өгүүлбэрүүд  харилцан адилхан байдаг учраас англи хэлтэй бол шинээр фрисиан хэл сурахад яагаад болохгүй гэж?

Эх сурвалж: Business Insider 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.