Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Пике, Шакира хоёрын давхар төрсөн өдөр

Энэ өдөр Шакира 40, Пике 30 нас хүрсэн юм.


Испанийн хөлбөмбөгч Жерар Пике Колумбын дуучин Шакира нар энэ сарын 2-нд давхар төрсөн өдрөө тэмдэглэсэн. Энэ өдөр Шакира 40, Пике 30 нас хүрсэн юм.  

“Барселона” багийн тоглогч Жерар Пике дуучин Шакиратай 2010 оны ДАШТ-ий үеэр танилцсан. Шакира “ӨАБНУ-2012” тэмцээний сүлд дууг дуулсан бол Пике клипэнд нь тоглосон.

2011 оны гуравдугаар сарын 29-нд Шакира Facebook хуудсаараа дамжуулан, фэнүүддээ Пикег “Энэ бол миний хайрт” хэмээн танилцуулсан юм.

Шакира ЮНИСЕФ-ийн элч, мөн Колумбын хүүхдүүдэд боловсрол олгох “Pies Descalzos Foundation” санг үүсгэн байгуулагч.

2012 оны есдүгээр сард Шакира бие давхар болсноо зарласан.

Тэдний хүү Милан 2013 оны нэгдүгээр сарын 22-нд Барселонад төрсөн. Милан төрөнгүүтээ “Барселона” багийн хөгжөөн дэмжигчдийн клубт элссэн гэж Пике мэдэгдэж байв.

Хоёр жилийн дараа Саша хүү төрсөн.

Шакира бие давхар байхдаа ч дуулсаар байв.

Шакира ЮНИСЕФ-ийн хамгийн залуу элч болсон.

Пике ч хөлбөмбөгийн талбайд гялалзсаар маш олон шагналыг хүртсээр байв.

2014 онд Пике эхнэрийгээ эрчүүдтэй цуг клипэнд тоглохыг хориглосон гэсэн цуурхал гарсан. Шакира энэ талаар үнэхээр хориглосон, гэхдээ Пике хардаж байгаа нь түүнд таалагддаг гэсэн юм.

Шакира “Барселона”-гийн тоглолтыг байнга үздэг.

Хөлбөмбөгийн ачаар амьдрал нь өөрчлөгдсөн гэдгийг дуучин бүсгүй хүлээн зөвшөөрдөг.

“Би хөлбөмбөгийн ДАШТ-дээр хайртайгаа учирсан” гэж Шакира бичсэн.

Хүүхдүүд аав шигээ хөлбөмбөгч болох болов уу?

Хосууд “Алтан бөмбөг 2012” шагналын үеэр.

2016 онд Жерар Пике ФИФА-гийн шигшээ багт сонгогдож, Каталоны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан.

Шакира хэд хэдэн кинонд тоглосон жүжигчин.

Гэхдээ тэр гэр бүлдээ хамгийн хайртай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
36
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.