Хайх зүйлээ бичнэ үү

мин

Иргэдийг галзуу өвчнөөс сэрэмжлэхийг анхаарууллаа

Он гарсаар галзуугийн эрсдэлд өртсөн 22 тохиолдол бүртгэгджээ.


Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохойихсэх болсон нь ард иргэд галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг улам нэмэгдүүлж байгаа юм.

2017 он гарсаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн зургаан сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуугийн эрсдэлд өртсөн 22 тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө тэжээвэр гурван нохой 200 гаруй тооны малд халдсан бөгөөд иргэд тухайн үхсэн малын арьсыг өвчиж эрсдэлд өртсөн байна.

Иймд айл өрх бүр тэжээвэр нохойгоо галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах, хашаандаа тогтмол уях, гадуур авч гарах бол амны хамгаалалт хийх, мөн иргэд гудамж, талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс сэрэмжлүүлж байна.

Үхсэн болон галзуу өвчний сэжигтэй мал, амьтантай тааралдсан тохиолдолд:
Онцгой байдлын газар - 105
Нийслэлийн Мал эмнэлгийн газар – 70141401, 70141403, 70141407, 7014140
Зоонозын өвчин судлалын үндэсний төв – 70282853
Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв – 70210316
Нийслэлийн Эрүүл мэндийн газар– 11-320981 утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
21
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.