Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө

Энэ хууль 2017 оны гуравдугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.


УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг баталсан билээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар дээрх хуулиудын талаар мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр “Энэ хууль 2017 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн зорилго нь жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх юм. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зарим асуудлыг зохицуулсан байгаа. Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 01-нээс өмнө жижиг дунд бизнес эрхлэгчид гаалийн татвараа төлөөд хууль хэрэгжиж эхэлсний дараа төлсөн татвараа буцаан авах боломжтой болж байгаа” хэмээгээд уг хууль нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг цохон тэмдэглэв.

Харин нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт болон гаалийн татварын чөлөөлөлтөд хамрагдах тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгслийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Иймд дээрх асуудалтай холбоотой өөрийн санал, хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлснээ УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар мэдээллийнхээ төгсгөлд хэллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
9
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.