Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дэвид Бекхэм “ЮНИСЕФ”-ийг ашиглажээ

Хэрэв би америк хүн байсан бол 10 жилийн өмнө энэ шагналыг авчих байлаа.


Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэмийн хувийн мэйл, сүлжээнд “Football Leaks” сайтын хакерууд нэвтрэн оржээ. Хөлбөмбөгийн ертөнцийн “WikiLeaks” хэмээн нэрлэгддэг энэ сайт тоглогчдын гэрээ, хэлэлцээний талаар ихэвчлэн мэдээлдэг байсан бол энэ удаад хувийн мэдээлэл дэлгэсэн юм. Тэдний энэ сарын 3-нд олон нийтэд илчилсэн Дэвидийн захиа Их Британид ихээхэн шуугиан тарьлаа.

Бекхэм буяны ажилд идэвхтэй оролцон, ЮНИСЕФ-ийн элчийн хүндэт үүрэг гүйцэтгэдэг.  Гэвч тэр сайн санааны үүднээс энэ ажилд оролцдоггүй, хувийн эрх ашгаа боддог байсан нь түүний захианаас ил болсон юм. Дэвид Бекхэм эрхэм хүндэт “Рыцарь” хэргэм авч, “Сэр” хэмээн дуудуулахын төлөө л хандивын ажилд оролцдог байсан байна. Рыцарь бол Их Британийн иргэн хүн бүрийн хувьд өндөр нэр хүнд, цол хэргэм билээ. Дэвид энэхүү захиаг хуурамч биш гэдгийг хүлээн зөвшөөрсөнөөр түүний нэр хүнд ихээхэн унах нь тодорхой боллоо.

Менежертэйгээ харилцсан түүний захианд ЮНИСЕФ-ийн хандивын үдэшлэгт уригдсан ч ямар нэг ашиг гарахгүй л бол мөнгө өгөхгүй гэж бичсэн байснаас гадна 2013 онд “Рыцарь” цол өөрт нь олгоогүй талаар “Ямар новшнууд цол олгохыг шийддэг юм бэ. Ёстой хогийн новшнууд байна” хэмээн уурлаж байсан нь ил болжээ. Мөн “Арай ч дээ. Хэрэв би америк хүн байсан бол 10 жилийн өмнө энэ шагналыг авчих байлаа. Энэ жил ЮНИСЕФ болон элдэв хандивын ажилд оролцохгүй” гэх зэргээр бичиж байжээ.

Дэвмд Бекхэм 2003 онд Их Британийн “Order of the British Empire” одонгоор шагнагдаж байсан. 2005 оноос ЮНИСЕФ-ийн элчээр ажиллаж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
19
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.