Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Д.Оюунхорол: Тэр зургийг Төрийн ордон болон БОАЖЯ-ны албан өрөөнд авахуулаагүй

Би Төрийн ордонд 20 орчим жил ажиллахдаа албан өрөөндөө архи ууж байгаагүй.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БНХАУ-ын иргэдийг визгүй Монгол улсад нэвтрэх асуудал болон цахим ертөнцөд цацагдаад буй зургийнхаа талаар тайлбар хийлээ.

Тэрбээр  “Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд би жуулчдын тоог нэмэх талаар ярьсан. Энэ нь эдийн засгийн хүнд байдлаас гарах гарц юм. Статистик мэдээллээс харахад, Хятадын 600 сая аялагч гадагшаа явж аялсан гэдэг тоо бий. Тэгвэл эдгээр жуулчид Монголд ирдэг үү гэвэл үгүй юм. Цаашдаа бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд яамнаас тодорхой бодлого чиглэл баримталж байгаа.  Уулын толгой бүхнээ ухаад байвал ирээдүйд уух усгүй болох вий дээ. Бид өнөөдөр гол горхи бохирдож байна гэж ярьж байгаа ч ямар хүн, ямар бодит туслалцаа үзүүлж, асуудлыг шийдэх вэ гэдгийг хэн ч ярихгүй байна. Яамны зүгээс Орхон голтой холбоотой асуудлаар уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 14 ААН-ийг үйл ажиллагааг зогсоохоор ажиллаж байна. Дээр нь манай улсын жуулчны бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байна. Монгол орныг зорин ирж байгаа хүмүүс үзэж харах зүйл бага байна гэх шүүмжлэл байдаг. Бид нэгдүгээрт, Улаанбаатарыг аялал жуулчлалын үүд болгох. Хоёрдугаарт, Хөвсгөл орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх. Илүү чанга стандарт тавьж, түүнийг хангасан ААН-ийн үйл ажиллагааг дэмжье гэдэг чиглэл барьж байна. Гуравдугаарт,  Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна. Эдгээр асуудлыг төр засгаар дэмжүүлж, шийдвэрлүүлэхийн төлөө бид ажиллаж байна” гэв.

Мөн тэрбээр “Тэр зургийг Төрийн ордон болон БОАЖЯ-ны албан өрөөнд авахуулаагүй. Тэр бол миний өөрийн байгуулсан сургуулийн охины маань өрөө. Сонгуулийн өмнө би охиныхоо өрөөнд авахуулсан зураг. Битгий зураг дар гээд гараараа хаасан байсныг харсан байх. Би ядарсан үедээ гитар тоглодог. Тоглох ч дуртай. Би Төрийн ордонд 20 орчим жил ажиллахдаа албан өрөөндөө архи ууж байгаагүй. Тэр зургийг хэн тавьсан, юу хийснийг нь би мэдэж байгаа” гэлээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
25
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.