Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Тархиа хөгжүүлж, СУРАХ ХУРД, ОЙ САНАМЖАА САЙЖРУУЛАХ шалгарсан 8 арга

Хүмүүс бид булчингаа хөгжүүлэхийн тулд фитнессд явж, тэсвэр тэвчээрээ сайжруулахын тулд ууланд алхалт хийж, гүйдэг.


Хүмүүс бид булчингаа хөгжүүлэхийн тулд фитнессд явж, тэсвэр тэвчээрээ сайжруулахын тулд ууланд алхаж, бас гүйхийг хичээдэг. Эсрэгээрээ та эдгээрийн алийг нь ч хийхгүй харин хийх юмсан хэмээн хүсч л сууна уу? Тэгэхээр танд биеийнхээ хамгийн чухал хэсэг болох тархиа хөгжүүлэх энгийн атлаа гайхалтай үр дүнд хүргэх аргуудыг хүргэж байна.

Тархиа хөгжүүлэхээр шийдсэн бол та:

  • Ичмээр нөхцөл байдлуудаас аль болох зайлсхий. Хэн нэгний царайг санаж байгаа ч нэрийг нь санахгүй байна уу?
  • Бүхий л төрлийн чадваруудыг хурдан сурдаг хүн байх. Идэвхи зүтгэл минь сайн уу? Би бэлэн!
  • Хөгшрөх үйл явцыг түргэсгэдэг өвчлөлүүдээс сэргийлэх, зайлсхийх. "Мартамхай өвчин минь баяртай. Чи бид хоёр тийм ч сайн зохицох зүйлс" биш ээ гэж хэл. 

Тэгэхээр хэрхэн тархиа илүү хөгжүүлж, бас санах чадвараа сайжруулна гэж?

1. Цээжлэх чадвараа сайжруул

Нью Йоркийн нэртэй бүжиг дэглээч ой тогтоолт сайжруулах дасгалуудыг санал болгож байна. Тэрээр бүжиглэж байгаад нэг удаа хараад алдсан эхний 12- 14 хөдөлгөөнийг бичиж тэмдэглэлгүйгээр санахыг  оролдож найруулагчдаа хэлэхийг хүссэн байна. Хэрэв та 12-14 хөдөлгөөн цээжлэхийг юу ч биш гэж бодож байгаа бол ахиад нэг бодоод үзээрэй. Түүний “Бүтээлч зуршил” номд бичсэнээр ихэнхи хүн гурваас илүү хөдөлгөөнийг санадаггүй байна. Үйл явдал болон ямар зүйлийг санаж тэр тухайгаа бусад хүнтэй ярилцах нь тархины хөгжилд нөлөөлдөг гэдгийг “тархины фитнесс” судалж, дэмжсээр ирсэн байна.

Цээжлэх үйл явц нь хүлээн авах, санах, бодох гэх зэрэг тархины функцуудыг сайжруулахад тусладаг бүх хэсгийг хамруулан явагддаг. Та магадгүй бүжгийн алдсан хөдөлгөөнүүдээ санах, цээжлэх хэрэг надад байхгүй шүү дээ гэж бодож байж болох юм. Гэсэн ч та илтгэл танилцуулсны дараа санал зөвлөмжөө хэлэх, асуулт асуухтай нүүр тулдаг. Эсвэл найзууд чинь музейд харсан хамгийн сонирхолтой зүйл юу байсан талаар асуудаг. Эдгээр нь санах булчингуудыг ажиллуулж тархиа дасгалжуулах хамгийн сайхан боломжуудын нэг гэж харах хэрэгтэй. Харсан зүйлээ санах хамгийн энгийн арга юу гээч? "СУРГУУЛИЛАЛТ"

Жишээ нь, та дөнгөж сая нэг хүнтэй танилцлаа гэж бодъё.

“Сайн уу? Намайг Тамир гэдэг”

Зөвхөн “Уулзахад таатай байна” гэж бүү хариул. Түүний оронд “Уулзахад сайхан байна, Тамираа” гэж хэлээрэй.

2. Өөр өөр зүйлсийг давтаж хийсээр бай

Ямар нэг шинэ зүйлийг хийгээд л, давтаад байх хэрэгтэй. Ингэснээр тархи ямар нэг шинэ зүйлийг шинэ бөгөөд хурдан аргаар сурах, сайн эзэмших арга барилд суралцдаг.

Гурван настай байсан үеээ санах гээд оролдоод үзээрэй. Мэдээж хутга, сэрээ даахуйц том болсон байж таараа. Хоолоо өөрөө идэж байхдаа асгаж байсан байх. Гэсэн ч томчууд шиг идэж сурахын тулд халбага, сэрээгээ өөрөөр барьж нэг үзэн асган байж идсээр л байсан. Өөрөөр хэлбэр давтсаар л байсан. Тэгээд юу болсон гэж? Хангалттай давтсаны хүчээр сурч чадсан. 

Гэхдээ энэ жишээ одоогийн амьдралтай яаж холбогдох вэ гэж үү? Та маш удаан хүн байлаа гэж бодъё. Удаан биш байх тусмаа тархиндаа аливаа зүйлийг эцсийн мөч хүртэл нь хүлээхгүй байхыг зааж байдаг. Удаан байхаа больчихвол бүх зүйл амархан юм байна гэж бодож магадгүй. Мэдээж тийм байж болно. Үргэлж хийдэггүй ямар нэг жижиг зүйлийг хийж хэвших юм бол тархиндаа шинэ нугалаа нэмж эхэлж байна гэдгийг мэдэх хэрэгтэй. 

Ширээгээ эмхлэх ажлаа хойшлуулсаар явна уу? Тэгвэл ядаж нэг цаас аваад байх ёстой байранд нь тавиарай. Эсвэл үүнээс ч багаар эхэлж болно. Хуудас цаас хаана байх ёстой талаар бодож эхэлнэ. Хогийн сав руу юу? Хавтсанд уу? Өөр өрөөнд аваачих уу? Хэн нэгэнд өгөх билүү хэмээн автоматаар бодож эхэлнэ. 

Үнэндээ цэвэрлэгээ хийх нь гол зүйл биш харин цаас болон бусад эд зүйлийг яах тухай бодож байгаа нь хамгийн чухал үйлдэл мөн. Энэ бол өмнө нь хэлж байсан жижиг алхам. Эндээс л тархины шинэ нугалаа үүсэх эхлэл тавигдана. Ерөнхийдөө өөрийгөө удаан нэгнээс яг цагт нь хэрэгтэй үйлдлийг хийж чаддаг нэгэн болгож өөрчлөх юм.

3. Шинэ зүйл сур

Магадгүй энэ ойлгомжтой санагдаж байж болох юм. Гэхдээ тархиа хэдий чинээ сайн ашиглана, тэр хэрээр танд үр дүн мэдрүүлнэ. Жишээ нь, шинээр хөгжим тоглож сурах нь орчуулах чадварыг сайжруулдаг. Энэ нь харж буй зүйл буюу нот, хийж буй зүйл буюу хөгжим тоглож байгаа цоо шинэ мэдээллийг тархинд дамжуулж байгаа гэсэн үг. Шинэ хэл сурах нь юмыг өөрөөр бодох, өөрийгөө илэрхийлэх чадварт сургадаг. Бүжиглэж сурах. Энэ нь мартамхай өвчнөөс сэргийлэх, өвчлөхгүй байхад тусладаг. Муугүй байгаа биз?

4. Тархи хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг дагах

Интернет ертөнц зүгээр сууж байгаад тархины функцаа сайжруулахад тусалдаг. BrainHQ интернет хөтөлбөр байрлуулсан дасгалуудыг ажиллан нь ой санамжаа сайжруулах, хурдтай сэтгэх чаварт суралцуулдаг. Туршаад үзээрэй.

5. Биеийн хөдөлгөөн хий

Үүнийг санал болгоно гэж мэдэж байсан уу? Мэдээж тийм байх. Дасгал хөдөлгөөн зөвхөн биеийг биш, тархийг ч мөн хөгжүүлж байдаг. 

20 минут дасгал хөдөлгөөн хийх нь мэдээлэл болон ой санамжийн функцийг ажиллуулж чаддаг. Үүнээс гадна дасгал хийснээр тархи мэдрэлийн системийн холбоосыг хурдтай үүсгэхэд тусладаг. Биеийн хөдөлгөөн хийх нь юмыг хурдан сурах, дохионы системийн ажиллагааг сайжруулах гэх зэрэг үр дүнг авч ирдэг. Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэггүй бол тархиа дасгалжуулахгүй байгаадаа аль хэдийн гэмшээд эхэлчихсэн байна уу? Тэгвэл Exercise Bliss Программыг туршаад үзээрэй. Хоёр дахь зөвлөмжид дурьдсанчлан ямар нэг шинэ зүйлийг давтан хий. Тэгснээр өөрийгөө бүр мөсөн өөрчилнө гэдгийг санаарай.

6. Хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөө

Хэрвээ та нүдэнд харагдахуйц чадварыг хүсч байгаа бол амьдралдаа утга учир бүхий харилцаатай байх хэрэгтэй. Бусадтай ярилцаж, хайртай хүмүүсээ чөлөөтэй сэтгэн бодох, бас сэтгэл санааг сайхан байлгах нэг хэсгээ болгоорой. Хэрэв та нээлттэй хүн бол энэ арга танд бүр ч их ач тусаа өгнө. Нээлттэй хүмүүс бусадтай ярилцахыг ойлгох, бас өөрийн гэсэн бодолтой болоход ашигладаг байна.

7. Үгийн сүлжээнээс зайлсхий

Олон хүн тархины фитнесс гэхээр үгийн сүлжээний тухай боддог. Гэсэн ч үгийн сүлжээ бөглөснөөр цагийг уйдахгүй өнгөрөөхөөс биш тархиа хурцлах хэрэгсэл биш гэдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс өөр зүйл сонгон хийсэн нь дээр гэдгийг зөвлөж байна.

8. Зөв хоолло, гэхдээ хар шоколад идэхээ мартаж болохгүй

Загас, жимс, хүнсний ногоо нь тархины ажиллагаа сайжруулахад нөлөөлдөг. Харин хар шоколад тархины үйл ажиллагааг эрчимжүүлж өгдөг гэдгийг мэдсэн үү? Шоколад идэх үед тархи допамин үйлдвэрлэж байдаг ба энэ нь хурдан сурах, сайн санахад тусалдаг зүйл юм. Шоколад нь флавонол, антиоксидэнт гэх зэрэг тархины функц  сайжруулахад нөлөөлдөг бодис агуулдаг. Ямар нэг хэцүү зүйл хийх гэж байгаа бол хар шоколаднаас ганц хоёр хазаад авахаа мартуузай!

Одоо та хэрхэн тархиа хөгжүүлэх аргуудыг мэддэг боллоо. Одоо таны дээр зүйлсийг хэрэгжүүлж эхлэх цаг. Мэдээд л өнгөрөх биш амьдралдаа хэрэгжүүлж илүү ухаалаг боломжийг бүү алдаарай.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
1
13
0
1
0
1
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.09.25 117.111.26.224

Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

0 Хариулах