Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хорт хавдрыг ялан дийлсэн одод

2013 оны 11 дүгээр сард Хью арьсны хорт хавдар туссанаа зарласан.


Энэ сарын 4-нд хүн төрөлхтөн “Хорт хавдрын эсрэг өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Эдгэшгүй гэгдэж байсан энэ өвчнийг бид ялан дийлдэг болсон. Хорт хавдар туссан ч өвчнөө ялан дийлж чадсан алдартнуудыг танилцуулж байна.

Анжелина Жоли. Анжелина 2013 оны тавдугаар сард хоёр хөхөө авахуулсан. Гэхдээ тэр хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлэх үүднээс ийм алхам хийсэн юм. “Эмч нар намайг хөхний хорт хавдар тусах магадлал 87 хувьтай гэж хэлсэн. Ээж минь 56 настайдаа энэ өвчнөөр нас барсан тул удамшлаар дамжсан гэж хэлж болно. Эмч нарын үгийг сонсоод би эрсдлээс зайлсхийхээр шийдсэн юм” гэж Жоли ярьж байв.

Роберт Де Ниро. Америкийн алдарт жүжигчин Де Ниро түрүү булчирхайн хорт хавдартайгаа 2003 онд 60 настайдаа мэдсэн. Эмч нар өвчнийг эрт үедээ илэрсэн гэж хэлсэн тул тэрбээр айж сандраагүй. Эмчилгээ хийлгэсний дүнд Де Нирог бүрэн эдгэсэн гэж эмч нар зарласан юм. Тэр цагаас хойш жүижгчин эр 20 гаруй кинонд тоглоод байна.

Кристина Эпплгейт. Энэ жүжигчин 2008 онд хөхний хорт хавдартай хэмээн оношлогдсон юм. Гэвч Кристина өвчнөө даван дийлээд зогсолгүй эдгэрснийхээ дараа анхныхаа хүүхдийг төрүүлсэн билээ.

Кайли Миноуг. Австралийн нэрт дуучин Миноуг 2005 онд Европын аялан тоглолтыхоо үеэр хөхний хорт хавдартайгаа мэдсэн. 36 настай Кайли тоглолтоо цуцлаж, тэр дороо хагалгаа хийлгэн, химийн эмчилгээнд явж эхэлсэн. “Анх хорт хавдартай гэж сонсоод үхэх мэт санагдсан. Орчин үед хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх юм бол эдгээх бүрэн чадалтай” гэж тэр ярьж байлаа. Эдгэрснийхээ дараа Кайли кинонд тоглож, тоглолт хийхийнхээ хажуугаар хорт хавдрын эсрэг олон нийтийн ажил зохион байгуулах болсон юм.

Юрий Николаев. ОХУ-ын алдарт хөтлөгч Юрий бүдүүн гэдэсний хорт хавдартай олон жил тэмцсэн. 2007 онд хорт хавдар туссанаа анх сонсоод тэр ухаан алдах шахсан гэдэг. Гэвч сэтгэл санаагаар унаж, гунилгүй эмчилгээндээ орсон юм. Хэд хэдэн хагалгаа хийлгэж, бүрэн курс эмчилгээ хийлгээд Юрий эдгэрсэн. Тэрбээр “Бурханы ачаар би одоо амьд, эрүүл энх байна” гэж хэлж байлаа.

Анастейша. Америкийн дуучин бүсгүй хоёр удаа эмч нараас хорт хавдартай гэсэн үг сонссон хүн. Эхний удаа 2003 онд 34 настайдаа хөхний хорт хавдартайгаа дуулсан Анастейша хагалгаанд яаравчлан орж, нэг хөхөө авахуулсан юм. Эдгэрлээ хэмээн баярлаж байтал 2013 онд хорт хавдар эргэн ирсэн. Бүх ажлаа хойш нь тавиад дахиад эмчилгээндээ орлоо. Хагас жилийн дараа л тэр хорт өвчнийг даван гарсан. “Хорт хавдарт бууж өгч болохгүй. Эцсээ хүртэл тэмц” гэж тэр уриалж байв. Одоо тэр залуу бүсгүйчүүдэд хорт хавдрын талаар мэдлэг олгох сан байгуулан ажиллаж байна.

Хью Жекман. 2013 оны 11 дүгээр сард Хью арьсны хорт хавдар туссанаа зарласан. Хамарны арьсаа үзүүлэх гэж тохиолдлоор эмнэлэгт очоод тэр хорт хавдартай гэдгээ мэдсэн юм. “Над шиг тэнэг байж болохгүй. Хүмүүс ээ, эмчид байнга үзүүлж байгаарай” гэж тэр зөвлөсөн.

Майкл Дуглас. 2010 онд түүний хэлэн дээр хорт хавдар үүсэж, Дуглас химийн эмчилгээнд орсон. Самарны дайтай ургасан хавдрыг амжилттай эмчилсэн ч хэлийг нь тайрч магадгүй байсан гэдэг. 2011 онд Дуглас хорт хавдрыг ялан дийлснээ зарласан. “Хавдар устсан. Би одоо гахай шиг л идэж байна” хэмээн тэр баярлан ярьсан билээ.

Шэрон Осборн. Алдарт рок дуучин Оззи Осборны гэргий Шэрон мөн л хөхөө авахуулахаас өөр аргагүйд хүрсэн. Гэхдээ тэр одоо эрүүл.

Род Стюарт. Род 2000 оны долоодугаар сард бамбай булчирхайн хорт хавдрын эсрэг мэс засалд орсон. Хэдхэн сарын дараа тэр бүрэн эдгэснээ зарласан юм. Энэ үедээ Род Стюарт 19 настайдаа хорт хавдрын улмаас хоёр хөлөө алдсан Канадын тамирчин Терри Фокст зориулан дуу зохиож байлаа.

Иосиф Кобзон. ОХУ-ын эстрадын “загалмайлсан эцэг” Кобзон 2005 онд хорт хавдраа авахуулах мэс засалд орсон. Гэвч хагалгааны дараа сөрөг үр дагавар гарсан тул тэр 2009 онд дахин мэс засал хийлгэсэн. Одоо хүртэл эмчилгээ үргэлжилж байгаа ч Кобзон дуулсаар байгаа.

Синтия Никсон. “Их хотын секс” киноны Миранда хөхний хорт хавдар туссанаа зарлаагүй. Харин эдгэрснээсээ хэдэн жилийн дараа сэтгүүлчдэд хэлсэн юм.


Лайма Вайкуле. Хуучин ЗХУ-ын поп дива алс тэртээ 1991 онд хөхний хорт хавдар гэж оношлуулсан. Эмч нар түүнд амьд явах цаг бага үлдсэн гэж хэлсэн гэдэг. Гэвч тэр одоо болтол дуулсаар байгаа. “Хорт хавдар тусаад би амьдралыг өөрөөр хардаг болсон. Ах дүү, хамаатан садандаа илүү анхаарал тавих хэрэгтэйг ойлгосон” гэж Лайма нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
11 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
12 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.