Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монгол, ОХУ-аар дайрч, “Ливерпуль”-ийг зорьсон солонгос фэн

“Ливерпуль” – “Тоттенхэм” гэсэн супер тоглолтыг тэр үнэгүй үзнэ.


Английн “Ливерпуль” багийн шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт бий. Гэхдээ тэдний дунд Өмнөд Солонгосын Жун Гуй Ли шиг фэн ховор болов уу. Гуй Ли хайртай багийнхаа тоглолтыг амьдаар үзэх гэж 235 өдөр дугуйгаар аялаж, 17 мянган км замыг туулсан юм. Гэхдээ тэр одоохондоо “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд орж амжаагүй л байгаа.
Хөлбөмбөгийн фэнүүдийг хагас галзуу хүмүүс гэж нэрлэхэд болно. Хайртай багийнхаа тоглолтыг үзэх гэсэн жирийн хүсэл нь тэднийг дэлхий тойрсон том аялал хийлгэхэд хүргэх үе ч байдаг. 2014 онд Аргентин улсын жирийн нэгэн багш Лукас Ледесма 20 хоног дугуйгаар аялан, 3 мянган км зам туулж, Бразилид очин, ДАШТ үзэж байсан удаатай. Тэгвэл солонгос залуу Ли түүнийг хэд дахин даван гарсан юм.
25 настай Гуй Ли багаасаа “Ливерпуль”-ийг шүтэн биширдэг нэгэн. Багийнхаа тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд нь үзэж, бусад хөгжөөн дэмжигчидтэй цуг уухайлан орилох шиг жаргал хөлбөмбөгийн фэнүүдэд үгүй. Ингээд л Ли нэг өдөр “Энфилд” орохоор шийдэн, гэр орон, ажлаа орхиод Их Британийг зорьсон юм. Тэр бусдын адил онгоцоор явсангүй, дугуйндаа майхнаа ачаад л хөдөлсөн.

Сөүлээс түүнийг замд гарч байхад 2016 оны зургаадугаар сарын зуны нарлаг өдөр байсан юм. Дугуйгаар Ази, Европыг гатлан, “Энфилд”-д очихоор гарсан хэрэг. Английн Премьер лигийн тоглолтын хуваарь ч гараагүй байсныг тэмдэглэх хэрэгтэй. Үүргэвчинд нь дугуйн сэлбэг хэрэглэлээс гадна мешок хөнжил, эм тан, ном, ухаалаг утас, “Ливерпуль”-ийн далбаа, бөмбөг байлаа. “Хүмүүс намайг галзуу солиотой гэж байлаа. Харин би тэдэнд “You'll never walk alone” далбаа минь байхад юунд ч хүрч чадна” гэж хариулж байлаа” гэж тэр сэтгүүлчдэд ярьсан юм.

“Энфилд” хүрэх зам дардан байсангүй. Монголын говь цөл, Уралын нуруу, Сибирийн хүйтэн тайгад халуун нар, борооноос эхлээд хүйтэн цас шуурга хүртэл түүнийг дайрсан. Гэвч солонгос залуу шантарсангүй. Дугуйгаа жийгээд л, яваад л байлаа. 

Ли нийт 12 орны газар нутгийг дайран гарч, хоног төөрүүлсэн. Очсон газар болгондоо зураг авахуулж, инстаграм хуудсандаа тавин, хэдэн км зам туулснаа мэдээлж байлаа. Ганц ОХУ-д гэхэд л тэр бүтэн гурван сар зарцуулсан юм. Хятад, Монгол, ОХУ, Голланд, Латви, Чех, Польш гээд зам үргэлжилсээр л. Зун аялалд гарсан бол намар өнгөрч, өвөл боллоо. Шинэ жилийг Ли Германд угтсан. Монголд танилцсан герман гэр бүлийнд зочлоод шинэ оныг угтаж байхдаа Ли “Дэлхий ч жижигхэн юм даа” гэж бодсон гэнэ.

Нийт 235 хоногийн аялалд тэр 5000 доллар зарцуулж, инстаграм хуудас нь 300 уншигчтай болсон. Гэвч Ливерпуль хотод ирээд тэр шууд тоглолт үзчихсэнгүй. Тасалбар олдоогүй тул ПАБ-д суун, телевизээр харсан байна. Гэвч зоригт аялагч солонгос шүтэн бишрэгчийн талаар орон нутгийн хэвлэлд гарснаар “Ливерпуль” багийн удирдлага солонгос фэндээ туслахаар шийдсэн байна.

Энэ сарын 11-нд болох “Ливерпуль” – “Тоттенхэм” гэсэн супер тоглолтыг тэр үнэгүй үзнэ. Энэ тоглолтыг телевизээр үзээд сууж байхад чинь дэлгэцэн дээр жирийн нэгэн ази залуу гарч ирвэл тэр бол Жун Гуй Ли шүү. Тоглолтын дараа багаас түүнд зориулан, “Энфилд” хүрээлэнгээр тойрон аялал зохион байгуулж, орон нутгийн радио ярилцлага авахаар болсон байна.
Жун Гуй Ли “Энфилд”-ийн өмнө зогсоод “Аялал маань зорилгодоо хүрсэнд маш их баяртай байна. Би “Ливерпуль” багийн бишрэн шүтэгч. Юрген Клопп бол дэлхийн шилдэг дасгалжуулагч” гэж бахархалтай гэгч нь мэдэгдсэн юм.  
Мөрөөдөл биелэх цаг гэж энэ дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
18
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.