Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шатахуун импортлогчид ҮНЭ ӨСГӨХ ЁСГҮЙГ батлах 3 баримт


Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Шунхлай”, “Магнай трейд” болон “Петровис” компани бензиний үнийг 150 хүртэл төгрөгөөр нэмжээ. Үнэ нэмсэн шалтгаанаа хилийн үнэ 20 гаруй ам.доллараар нэмэгдсэн гэж тайлбарлаж байгаа тэдэнд төр засаг өнгөрсөн таван жилд хэн хүнээс илүү анхаарал тавьж байсныг эргэн сануулах нь илүүц биз ээ. 

Тухайлбал АН-ын Засгийн газрын үед жижиглэнгийн шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг Монголбанкнаас хэрэгжүүлж, ам.долларын форвард хэлэлцээг сар бүр хийдэг байв. Түүнчлэн, арилжааны банкуудын зээлийн хүүгээс тав дахин бага хүүтэй санхүүжилт хийдэг байсныг мартаж болохгүй(Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тухай бүх мэдээллийг авах бол ЭНД дарна уу). 

Үнэ тогтворжуулах хөтөлбөр зогссоны дараа ч Засгийн газар ОХУ-ын ВТБ банкнаас бага хүүтэй зээл авч өгсөн гээд төрийн өмчит компаниас илүү эрх ямба эдэлсэн ИМПОРТЛОГЧИД өдгөө юу хийж байна вэ. Тэд үнээ нэмэхгүй байх боломжтойг батлах 3  баримтыг хүргэж байна. 


АИ-92 бензиний татварыг тав дахин бууруулсан 

Олон улсын зах зээлд газрын тосны үнэ сэргэх хандлагатай байгаа нь Монголын уламжлалт ужиг өвчнийг хөдөлгөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үнийг өсгөх нигууртайг Засгийн газар эрт тооцож. Тиймээс автобензинд ногдох албан татварыг бууруулах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, автобензинд ногдох онцгой албан татварыг 160 мянгаас 50 мянган төгрөг болгож бууруулсан юм. Түүнчлэн 90-ээс дээш октанттай (АИ-92, АИ-95 гэх мэт) шатахууны татварыг 160 мянган төгрөгөөс 30 мянган төгрөг хүртэл бууруулжээ. Үр дүнд нь энэ жилийн улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах тооцоотойг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр танилцуулсан юм.

Ханш нь литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр чангарсан АИ-92 бензиний татвар тонн тутамдаа тав дахин буурсан байгаа юм.  

“Петровис”, “Магнай трейд”, “Сод Монгол” болон“Шунхлай” компани 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах шугам нээлгэсэн 

Хөгжлийн банк өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ОХУ-ын ВТБ банкнаас гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын зээл авч буйгаа албан ёсоор зарласан юм. Эл зээлийг шатахуун импортлогч “Петровис”, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Шунхлай” буюу өдгөө бензиний үнийг 100 төгрөгөөр нэмчихсэн нөхдүүдэд өгөхөөр тохирсон байдаг. Тухайн үед 300 сая ам.долларын зээлийг шууд гаргаж өгөхгүй гэдгийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат хэлж байсан юм. Тэгэхээр тухайн үед зээлээ аваад “идчихсэн” гэж хэлж болохгүй нь. 

Ам.долларын ханш үргэлжлэн суларч байна 
 

Ам.долларын ханшийн өсөлт нь шатахууны үнийг өсгөх гол хүчин зүйл болдог тухай тайлбар ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД тавьдаг. Өнгөрсөн сард ам.долларын ханш 2500 төгрөг давж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Гэхдээ дэлхийн зах зээл дээр зэс болон нүүрсний үнэ өссөн болон төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн нүүрсний үнэ өссөн зэргээс шалтгаалж ам.долларын албан ханш 2459 төгрөг болтол буурсныг доорх графикаас харна уу. 

Эх сурвалж: www.mongolbank.mn

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
8
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.