Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Тэд бидний тухай: Монголоор “тоглоод” хэрэггүй

ОУВС-гийн тусламжийн багцад хэт найдах хэрэггүй


Ийм гарчигтай нийтлэл “Bloomberg”-т гарчээ. Манай Засгийн газрын бондын хоёр дахь зах зээлийн арилжаанаас ашиг олохоор чармайж буй хөрөнгө оруулагчдад ОУВС-гийн тусламжийн багцад хэт найдах хэрэггүй гэсэн мессеж хүргэсэн эл нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Бондын хөрөнгө оруулагчид заримдаа хэт өөдрөг байгааг Монголын жишээнээс харж болно. 

Тус улсын үнэт цаасны өгөөж өнгөрсөн гурван сард 1.5 хувь болсон нь Азийн зах зээлийн хамгийн сайн найман үнэт цаасны нэг болсныг “JP Morgan Chase&Co” зарласан юм. 

Монголын Засгийн газрын 2021 онд хугацаа нь дуусах 10.875 хувийн өгөөжтэй үнэт цаасыг доллар тутамд нь 105.3 центээр арилжиж, 9.3 хувийн өгөөж хүртэж байна. Харин 5.125 хувийн өгөөжтэй, 2022 онд хугацаа нь дуусах Засгийн газрын бондын хоёр дахь зах зээлийн өгөөж нь 8 хувьтай тэнцэж байгаа нь жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан байгаа юм. Тодорхой хэлбэл, уг бондоос өнгөрсөн жил 11 хувийн өгөөж хүртдэг байжээ. 

Эрсдэлийн шагналаас ялгаатай нь  

Монголын 9.3 хувийн өгөөжтэй Засгийн газрын бонд нь дефолт зарлаж мэдэхээр байна.  

Монголын Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг ирэх сард хийх товтой. Тэгтэл тус улсын гадаад валютын нөөц нь 1.1 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм. Эндээс харахад, тус улс дефолт зарлах эрсдэлтэй байна. Эргэн төлөлт хийх хугацаа дөхөх тусам иргэд нь Засгийн газартаа үнэт эдлэлээ хандивлаж эхлээд байна. 

Гэтэл хөрөнгө оруулагчид тун ч өөдрөг байна. Тэд ОУВС Монгол Улсад тусламжийн багцаа илгээнэ гэдэгт бооцоо тавьж байгаа юм. Тиймээс Монголын Засгийн газрын бусад бондод ч хөрөнгө оруулж мэдэхээр байгаа гэнэ. Дээр дурдсан 580 сая ам.долларын бондоос гадна 2018 онд хугацаа нь дуусах 645 сая ам.долларын бонд бий. 

Монголын экспортын голлох хоёр бүтээгдэхүүний үнэ сэргэж байна. Тухайлбал, өнгөрсөн гурван сард зэсийн үнэ 16 хувиар чангарсан. Энэ үед тус улсын экспорт эрчимжиж, сүүлийн жилүүдийн хамгийн муу үзүүлэлт болох 2013 оны хоёрдугаар сартай харьцуулахад экспорт нь 47 хувиар чангарсан байна. Гэхдээ үнийн эл өсөлтийн цаана, дээрх хоёр түүхий эдийн ханшийн түүх тийм ч таатай биш. Дашрамд нэмэхэд, нийт экспортынхоо нь 80 хувийг БНХАУ руу гаргадаг. Тэгтэл БНХАУ-ын эрэлт удааширсан байгаа билээ. 

Монголын жишээ Мозамбикийнхтэй тун төстэй санагдаж байгаа. Учир нь тус улсад ОУВС тусална гэж хөрөнгө оруулагчид итгэж байсан ч тийм зүйл болоогүй. Хэрвээ олон улсын санхүүгийн байгуулга монголчуудтай харилцан тохиролцож чадахгүй бол тус улсын улс төрийн орчин таагүй болж мэдэх юм. 

2001 онд буюу намайг санхүүгийн залуу шинжээч байхад Аргентин улсын Эдийн засгийн сайд Доминго Кавалло хэвлэлийн хурал зарласан юм. Уг хурал надад маш их сэтгэгдэл төрүүлсэн нь Эдийн засгийн сайдын сонирхолтой төлөвлөгөө байсан юм. Тэрбээр ам.доллар, евро болон иений эсрэг хүчтэй суларсан песогийн ханшийн хямралыг давах төлөвлөгөөг танилцуулсан. Харамсалтай нь түүний төлөвлөгөө хэрэгжээгүй. Аригентин улс баячуудаасаа хандив цуглуулсан ч тусыг эс олсон. Мөнөөх хурлаас хэдэн сарын дараа дэлхийн түүхэнд үлдэхээр том хэмжээний дефолтыг Аргентин зарласан юм. 

Азийн санхүүгийн хямралын үеэр БНСУ үндэсний мөнгөн тэмдэгтээ хүчээр барьсан үйлдлийг монголчууд давтаагүй боловч  иргэд нь хувийн зүгээс хандив өргөж байна. Гэхдээ улс төр болон санхүүгийн ялгаа энд харагддаг. Математикт яг таг таарах л учиртай байдаг шүү дээ. 

Өнгөрсөн 2010 онд Монголын төсвийн алдагдал 33.2 сая ам.доллартай тэнцэж байсан. Харьцуулахад, өнгөрсөн онд төсвийн алдагдал нь 1.5 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2014 болон 2015 оныхоос бараг гурав дахин өссөн дүн юм. 

Төсвийн алдагдал

Монголын төсөв зургаан жилийн турш тасралтгүй алдагдалтай гарч байгаа юм. Эндээс үзэхэд, өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. 

Үүгээр ч зогсохгүй 2016 онд ам.долларын эсрэг төгрөг 20 хувиар суларсан. Энэ нь 2000 оноос хойших хамгийн огцом сулрал болж байна. Тус улсын нийт зээлийн 10 хувь нь чанаргүй гэх ангилалд багтаж байгаа юм. Гэхдээ статистик мэдээлэл нь үнэнд дөхөхгүй байгаа тухай зарим нь ярьдаг.

Нөхцөл байдал нэлээд муудсан учраас өнгөрсөн онд “Franklin Templeton” тус улсаас хөрөнгө оруулалтаа тасан байж магадгүй. Майкл Хасанстав одоо өрнөж буй раллинаас хоцорсон ч байж мэднэ. Гэхдээ туршлагатай хөрөнгө оруулагчид эцсийн ам.долларыг шавхагдтал явах нь уналтыг дагуулж мэдэх эрсдэлтэйг мэдсэн байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
34
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.