Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

УИХ-ын гишүүд шатрын аваргаа тодруулна

Эрэгтэй 10, эмэгтэй 3 гишүүн өрсөлдөж байна.


УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил анх удаа албан ёсоор зохион байгуулж байна. УИХ-д шатрын спортыг дэмждэг, хөгжүүлэхийн төлөө явдаг, тоглодог гишүүд олон бий. Авхаалж, сэтгэн бодох, стратеги тактик гээд төрөл бүрийн чадавхийг суулгадаг оюун ухааны энэ спортыг хөгжүүлэхэд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажилладгийг дурьдахад таатай байна. Үе үеийн парламентын гишүүд хоорондоо тоглож, хэн нь мундаг вэ гэдгээ сорьцгоодог ч албан ёсоор аварга тодроогүй. Тиймээс албан ёсоор аваргаа шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энхболд нар өрсөлдөж байна.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар өрсөлдөж буй юм.

Тэмцээний нээлтийн үеэр УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллах болсныг дуулгалаа.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
6 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
7 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
13
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.