Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

30 насандаа САЯТАН БОЛОХЫН ТУЛД 20 настайдаа ХИЙХ 9 ЗҮЙЛ

“Чөлөөт зах зээлийн эдийн засагтай өнөөгийн нийгэмд хүн бүхэн хүссэнээрээ мөнгө олох боломж нээлттэй”


"Чөлөөт зах зээлийн эдийн засаг бүхий өнөөгийн нийгэмд хүн бүхэн хүссэнээрээ мөнгө олох боломж нээлттэй” хэмээн саятан, дэлхийн хамгийн баян 1200-аас ч илүүтэй хүнийг судалсан Стив Сиболд онцлон хэлдэг.

Саятан болоход эртдэнэ гэж байдаггүй.

30 насандаа саятан болоход туслах залуу насандаа саятан болсон хүмүүс болон өөрийн хүчээр саятан болсон хүмүүсийг судалснаар гарсан үр дүнг нэгтсэн ЕСӨН зөвлөгөөг хүргэж байна.

Бид саятны статусыг амлаж чадахгүй ч эдгээр дүрмээс суралцсанаар танд алдах зүйл үгүй юм.

1. Мөнгө олоход анхаарлаа төвлөрүүл

"Өнөөгийн эдийн засгийн орчинд саятан гэдэг статусаа хадгалж чадахгүй” хэмээн 21 настай өртэй, халаас хоосон залуугаас 30 насандаа саятан болсон эрхэм Грэнт Кардоун бичсэн байдаг. “Эхний алхам бол орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах, түүнийгээ давтан хийсээр байх”. "Миний орлого 3000 ам.доллар байсан бөгөөд есөн жилийн дараа энэ тоо 20000 ам.доллар болж өссөн юм. Мөнгийг дагаж эхлэ. Тэгвэл тэр таныг орлогоо хянахад болоод боломжийг олж харахад тусалдаг. Мөнгө олох тухай хэлэхээс нь хийх нь хэцүү. Гэсэн ч ихэнхи хүнд сонголт байдаг. Нэмэлт орлоготой болоход туслах 50 аргын тухай уншихад: өндөр цалинтай ажил хийдэг хүмүүс, идэвхтэй бус орлого хэрхэн олох тухай, мөн бизнес эхлэхээс өмнө хийх хамгийн эхний алхмууд юу байх, 170 000 ам.доллар олдог энтэрпренёр хүртэл гардаг.

2. Олон сувгаар орлоготой болох боломжийг хөгжүүл

Мөнгө олох өөр нэг арга бол түүний сувгийг нэмэгдүүлэх. Өөрийн хөдөлмөрөөр баяжсан хүмүүсийг судалсан судалгаагаар тэд орлогын олон эх үүсвэрийг бий болгож хөгжүүлсэн байв. Тэдний 65 хувь нь гурав, 45 хувь нь дөрөв, үлдсэн 29 хувь нь тав ба түүнээс дээш эх үүсвэр, сувгаар орлогоо бүрдүүлдэг гэсэн тоооцоо гарчээ. Эдгээр нэмэлт эх үүсвэр нь түрээс, хувьцааны зах зээл дэх хөрөнгө оруулалт, мөн бизнесийн хамтын эзэмшил зэрэг байжээ.

Орлогын гурван эх сурвалж гэдэг бол өөрийн хүчээр баяжсан хүмүүсийн хувьд ид шидийн гэмээр тоо хэдий ч танд амьдралдаа түүнээс ч илүү сувгийг бий болгох боломж бий бөгөөд ингэснээр илүү аюулгүй санхүүгийн нөөц бий болох юм.

3. Хадгалахын тулд биш хөрөнгө оруулахын тулд хадгал. 

“Мөнгө хадгалах цор ганц шалтгаан бол хөрөнгө оруулалт хийх явдал юм. Хадгалсан мөнгөө аюулгүй байлгахаар дансандаа хав дарж орхидог. Хэзээ ч ашиглахгүй. Шаардлага гарсан ч хүрэхгүй. Энэ нь таныг нэгдүгээр дүрмийг үргэлжүүлэн дагахыг л шаардана. Өнөөдөр, ядаж жилд хоёр удаа миний халаас хоосорчихдог. Яагаад гэвэл би “илүү” мөнгөөрөө өөрийн нэвтэрч чадахгүй байгаа салбартаа хөрөнгө оруулалт хийдэг.

Хөрөнгө оруулалт бол тийм ч эргэлзээтэй, бас айж сүрдмээр зүйл биш юм.

Жишээ нь мөнгөө Roth IRA (татварын хөнгөлөлттэй тэтгэврийн хадгаламж) эсвэл уламжлалт IRА (тавтар төлөхийн өмнөх орлогын тэтгэврийн хадгаламж)-д хөрөнгө оруулах боломжтой. Өөрийн орлогоос хамааран сонгох энэхүү хувь хүний тэтгэврийн хадгаламж нь татварын бүтцээс шалтгаалан өөр өөр хэмжээний мөнгө шаарддаг. Бага мөнгөөр хаана ямар хөрөнгө оруулалт хийх боломжтой талаар онлайн хөрөнгө оруулалтын платфорт буюу "robo-advisers"-аас харахыг зөвлөдөг.

Мөнгө өөрөө л ороод ирдэг байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хөрөнгө оруулж буй мөнгийг ахиж харахгүй, мөн түүнгүйгээр амьдарч сурах юм.

4. Чамирхахгүйгээр өөрийгөө харуул

"Би анхны дээд зэрэглэлийн үнэтэй цаг, машинаа бизнес, хөрөнгө оруулалтаа мөнгө олох хэд хэдэн суваг болох хүртэл аваагүй байсан” хэмээн дээр дурьдсан саятан Кардон бичжээ. “Би саятан болсон хойноо ч "Toyota Camry" машин унаж байсан. "Юу худалдаж авч, хэрэглэж байгаагаараа бус хийж буй ажлынхаа ёс суртахуунаар олонд танигд” гэж тэрээр мөн бичсэн байдаг. Танд илүү ихийг хадгалж, бага мөнгө үрдэг болохыг сурах хүсэл төрж байгаа бол 40 наснаасаа өмнө хангалттай мөнгө хуримтлуулж, тэтгэвэрт гарсан хүмүүсийн зөвлөгөө, стратегийг уншаарай.

5. Мөнгөний талаарх ойлголтоо өөрчил

"Баяжих нь таны мөнгөний тухай бодлоос, мөнгө олох итгэлээс эхтэй” гэдэг үг саятнуудын “үе дамжин” ирсэн сургаалийн нэг. Амьдралын сүүлийн мөчид “Нууц үргэлж л нэг ижил байдаг. Тэр бол БОДОХ юм. Ихэнх хүн баяжих нь тэдний хэрээс хэтэрсэн зүйл гэдэгт итгэж харин баян хүмүүс мөнгө олох нь харин ч хамгийн бодит, боломжит зүйл мөн гэдэгт итгэдэг байна.

6. Өөртөө хөрөнгө оруул

"Миний амьдралдаа хийсэн хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт бол ирээдүйдээ хийсэн хөрөнгө оруулалт юм” гэж 22 насандаа саятан болсон нэгэн хүн хэлж байжээ. Өдөрт дор хаяж 30 минут уншиж, ажилдаа явж байхдаа хэрэгтэй зүйлс сонсож зөвлөгөө авдаг байх хэрэгтэй. Өөрийн салбарт хамгийн шилдэг нь байх албагүй ч санхүү, эдийн засаг, улс төр, спорт гэх зэрэг аль ч сэдвээр хэнтэй ч яриа өрнүүлэх чадвартай байх хэрэгтэй. Мэдлэгийг ус агаар шиг чухалчлан үзэж цаг үргэлж суралцах зарчмыг баримтлах хэрэгтэй. Орчин цагийн олон амжилттай, баян хүмүүс идэвхитэй уншигчид байдаг. Уоррен Баффет л гэхэд өдрийн 80%-г уншиж өнгөрүүлдэг.

7. Зорилго тавьж түүндээ хүрч буйгаар төсөөл

Мөнгө олохыг хүсч байгаа бол танд тодорхой зорилго, түүндээ хүрэх нарийн төлөвлөгөө гаргах нь маш чухал. Мөнгө зүгээр л гараад ирдэггүй. Бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Баян хүмүүс баяжихын тулд өөрийгөө дайчилж чадсан хүмүүс байдаг. Төвлөрөл, урам зориг, мэдлэг, нөр их хичээл зүтгэл тэднийг баян болгосон. Хүссэн бүхэн баяжаад байдаггүйн учир нь тэд юу хүсч байгаагаа л мэдэхгүй байгаад оршдог. Харин баян хүмүүс юу хүсч байгаагаа, яагаад баяжихыг хүсч байгаагаа маш сайн мэддэгт л бүх учир байдаг ажээ.

8. Хүндэлж биширдэг хүмүүстэйгээ хамт гадуур гарч эхэл

Америкийн хамгийн баян хүн болохоосоо өмнө Эндрью Карнеги бүх зүйлийг тэгээс нь эхэлж байсан гэдэг. Түүнийг баяжихад нөлөөлсөн цор ганц зарчим бол АМЖИЛТАНД ХҮРГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ байжээ.

Өөрийгөө авъяас чадвартай хүмүүсээр хүрээлүүлж санаа бодлооо солилцож байх хэрэгтэй гэдэг нь гол санаа юм. Учир нь олон ухаалаг, бүтээлч сэтгэлгээ нэг хүнийхээс хэд дахин илүү хүчирхэг байдаг.  Үүн дээр нэмээд бид хүмүүстэй харилцаа холбоо сайтай хүмүүст дуртай байдаг шиг баяжих хандлагатай хүмүүс баян хүмүүстэй харилцах сонирхолтой байдаг.

Ихэнхи тохиолдолд амжилттай, баян хүмүүс таны бодох цар хүрээгээ тэлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжооо харахад үлгэр жишээ болох чадавхитай байдаг. Бодит байдал дээр саятнууд мөнгөний тухай дунд давхаргынхнаас өөр бодолтой байдаг. Тиймээс тэдний эргэн тойронд байвал авах, сурах зүйл маш их байх болно.

9. Нэг сая биш арван сая руу

Саятан болохыг хүсч буй хүний гаргадаг хамгийн том алдаа бол томоор сэтгэхгүй байх явдал мөн. Нэг саяаас ч илүүг зорих, төлөвлөх хэрэгтэй. Энэ гариг дээр таны олж болох мөнгөний хэмжээ хязгааргүй. Ганц л хязгаар байгаа нь томоор сэтгэхгүй байх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гэхдээ... 2021.11.21 64.119.25.233

Мөнгө олох хязгааргүй гэж худлаа ш дээ. Мөнгө хэр их үйлдвэрлэж байна, тэр хэмжээгээр олох, за арай бага олно биз дээ

0 Хариулах