Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Айшолпаны киног баримтат эсэхэд эргэлзэв

“Энэ кинонд гарч байгаа үйл явдлууд арай л хэтэрхий зохиомол байна”, “Казах ард түмэн гэхээсээ илүү Америкийн индиан Покахонтасын түүхийг дууриасан байна”, гэж шүүмжилжээ.


Баян-Өлгий аймгийн бүргэдчин охин Айшолпаны талаар хийсэн “The Eagle Huntress” киног баримтат кино мөн гэдэгт АНУ-ын кино судлаачид эргэлзэж байгаа гэнэ. Дэлгэцэнд гарснаасаа хойш 2.8 сая ам.доллар олоод байгаа тус бүтээл “Оскар”-ын шагналын шилдэг тавд багтаж чадаагүй. Харин энэ удаад “The Eagle Huntress” кино Их Британийн кино академийн BAFTA шагналд нэр дэвшсэний дараа Айшолпаныг үнэн бодит дүр биш гэж үзэх судлаачид гарч иржээ. “BAFTA” шагнал гардуулах ёслол энэ сарын 12-нд болох юм.

Зарим судлаачид “The Eagle Huntress” нь баримтат биш, тавилттай кино бөгөөд үзэгчид  энэ киног үлгэр шиг хүлээн авч байгаа гэж шүүмжилсэн байна. Тэр байтугай Айшолпаны киног “үлгэрийн баримтат кино” гэж тодорхойлох шүүмжлэгч ч гарч ирсэн аж. Найруулагч Отто Белл энэ бүхнийг үгүйсгэн, кинонд гарч байгаа бүх үйл явдал бодит гэдгийг баталж байгаа ч “Энэ кинонд гарч байгаа үйл явдлууд арай л хэтэрхий зохиомол байна”, “Казах ард түмэн гэхээсээ илүү Америкийн индиан Покахонтасын түүхийг дууриасан байна”, “Эмэгтэйчүүдийн эрх, боломжийг дээшлүүлэхэд хэт анхаарсан”, “Огт өөр ард түмний соёлыг харуулсан, Диснейн хүүхэлдэйн кино шиг бүтээл болж” зэргээр шүүмжилжээ. Америкийн түүхч Адриан Мэйор “Айшолпан 2000 жилийн түүхтэй бүргэдийн анд анхны эмэгтэй анчин болохоор тэмцэж байгаа гэсэн сурталчилгаа нь хэтрүүлэг. Тэр анхных биш. Хүссэн бүсгүй бүр бүргэдийн ан хийж болно гэж би бодож байна. Эртний ном сударт бүргэдийн анчин эмэгтэйчүүдийн тухай олон бичсэн зүйл байдаг” гэж бичжээ. Гэхдээ Мэйор Айшолпаныг эрэлхэг баатар гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
6 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
7 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
8
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.