Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шивээстэй муур интернетийг доргиов

Александр 10 шивээстэй бол Бес дөрвөн “гоёлтой”.


ОХУ-ын Уралд Бес нэртэй нэгэн муур бий. Сүүлийн үед энэ муур цахим сүлжээний баатар болоод байгаа. Харамсалтай нь Бес авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ тодроогүй. Түүний хувь заяа гунигтай. Бесийн эзэн Александр холимог тулааны тамирчин хүн. Зодоончдын нэгэн адил шивээсээр гангалах хоббитой. Эзнийхээ энэхүү хоббиг Бес хуваалцахаас өөр аргагүй болсон юм. Александр 10 шивээстэй бол Бес дөрвөн “гоёлтой”. Гэхдээ хөөрхий муурны шивээс нь эгээ л шоронгийн архаг хоригдол шиг, хөзөр, хүүхэн, шоронгийн харуулын цамхаг, тамхины зураг. Бараг л “дархлагдсан хулгайч”.

Александр “Мэдээж өөрийг нь хүсээгүй байхад шивээс хийж байгаа болохоор муураа би өрөвддөг. Гэхдээ би түүнд муурны арьсанд тохирсон аргаар шивээс хийдэг. Унтуулдаг тариа хийдэг болохоор Бес юу ч мэдэхгүй, өвдөхгүй гэсэн үг” гэж ярьж байна.

Харин амьтан хамгаалах нийгэмлэгийн гишүүд огт өөр бодолтой байна. Тэд “Өвдөхгүй байлаа ч гэсэн муур стрессэнд орж байгаа. Муурны арьс хүнийхээс өөр тул халдвар авахад бүх биеэр нь тархдаг. Эмчлэхэд маш хэцүү” хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
12 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
14 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.