Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

АЛАГЦЭЦЭГ тарихад ЗААВАЛ анхаарах ёстой арчилгаа

Латин нэр нь Clerodendrum юм.


МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс энэ удаад гэрийг тань өвөрмөц цэцгээрээ чимэх Алагцэцэг хэмээх гоёмсог  ургамлын талаар мэдээлэл өгье.

Латин нэр: Clerodendrum
Монгол нэр: Алагцэцэг
Гарал үүсэл: Өмнөд Африк

Энэ ургамлын 300 гаруй зүйл байдгаас цэцэгчдийн хамгийн дуртай зүйл нь Clerodendrum thomsoniae буюу томсоны алагцэцэг юм. 

Хүлэмжийн ургамал гэдэгч гэрийн нөхцөлд сайхан ургуулж, цэцэглүүлж, үржүүлж байгаа хүн олон. Хүлэмжинд ургуулахад хэт халуунд тохиромжгүй нь ажиглагджээ. Хортон үржихээс урьдчилан сэргийлээд байвал бусад талаар санаа зовоох зүйлгүй, сайхан цэцэглэдэг байна. алагцэцэг нь тод улаан өнгийн дэлбээтэй, урт дохиуртай, цагаан цоморлигтой цэцэгтэй олон наст ургамал юм.  Байгаль дээр 120-160 см өндөр ургадаг. 

Алагцэцгийг ургуулахад дараах хэдэн онцлогийг мэдэж байх нь зүйтэй. Өвөл мөчрийг тайрч хэлбэржүүлэхгүй бол унжиж, сөөг хэлбэртэй болдог. Зуны улиралд гэрэл, дулаан, чийг ихээр шаардана. Өвөл усалгааг багасгаж тайван байдалд оруулна. Агаар хэт хуурай, халуун үед амархан өвчилдөг тул сайн шүрших, мөн навчийг савантай усаар угааж арчих, саримсны уусмалаар шүрших зэргээр урьдчилан сэргийлнэ. Цэцгийн хөрс шим тэжээлгүй болох, хэт халуун, хүйтэн салхи сийгсэн газар байрлуулах, хортонтох зэргээс болж навч өнгөө алдаж гундах, шарлах, унах зэрэг үзэгдэл ажиглагдана. Цэцэглэлтийн үед оройн улаан гарахгүй удвал азот болон фосфорын бордоогоор бордоорой.

Арчилгааны онцлог:

Хөрс: Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн хөрсөнд тарина. Хөрс голоод байдаггүй сайн талтай.
Дулаан: Өвлийн цагт сэрүүхэн буюу 10-15 хэм, зуны улиралд 20-28 хэмийн дулаан тохиромжтой. Хэт халуун температурт цэцгийн навч шарлах, унах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Гэрэл: Сарнисан гэрэлд буюу зуны улиралд цонхны хэт хурц наранд байрлуулахгүй. Өвлийн улиралд хамгийн сайн нар тусдаг цонхон дээрээ байрлуулаарай. 
Усалгаа: Хавар, зундаа усалгаа хооронд хөрсийг хатааж болохгүй.   
Бордоо: Дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд 14 хоногт нэг удаа цэцэгт ургамлын бордоогоор бордоорой. Бордоо ихдэх нь цэцгэнд тун хортой тул тунг анхаарч тааруулаарай. 
Агаарын чийг: Хэт халуун хуурай нөхцөлд навчны дээд, доод гадаргууг тогтмол шүршинэ. Тохиромжтой чийг 60 хувь.
Шилжүүлэн суулгах: Жил бүрийн хавар 
Үржүүлэх: Оройн мөчрийн тайрдсыг 22-25 хэмийн дулаан орчинд элсэнд үндэслүүлнэ.

Өвчин, хортон илэрсэн даруйд хор цацах гэхээс илүү хөрсний өнгөн хэсгийг хусч хаях, хөрсийг бүрэн солих, цэцгээ саван, сармисны уусмалаар угаах, шүрших  зэргээр аль болох энгийн хоргүй аргаар тэмцээрэй. Эдгээр аргыг 5-7 хоногийн давтамжтай хэрэглэснээр цэцэг эргээд сайхан ургаж таны сэтгэлийг сэргээх болно.

Бидэнтэй хамтран ажиллаж буй МУИС-ийн Экологийн боловсролын төв нь Тогтвортой хөгжлийн боловсрол олгох, хүүхдэд байгаль орчны хүмүүжил, төлөвшил олгох, байгалийн шинжлэх ухааны шинэ мэдлэг түгээх, байгалийг бүх мэдрэхүйгээр таниулах, тасалгааны цэцэг, мод сөөг тарьж ургуулах, орчноо цэцэрлэгжүүлэхэд сургах, байгаль хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий 60 жилийн түүхтэй байгууллага билээ. Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
9 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
8
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.