Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

АНУ визтэй болж, туркүүд хонь гаргав

Исламын заншил ёсоор бид хонь гарган, өргөл өргөж, мөргөл үйлддэг.


Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээн болно. Сугалаагаар “А” хэсэгт Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, “Б” хэсэгт Монгол, Иран, Турк, Энэтхэгийн багууд багтсан. А хэсгийг “Үхлийн хэсэг гэж нэрлэхэд болохоор байна.

Дэлхийн Цомын тэмцээн эхлэхээсээ өмнө улс төрийн нөлөөгөөр нэлээд сенсаацтай байна. Юуны өмнө АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп исламын шашинт долоон орны иргэдэд Америкт зорчих виз олгохгүй байх зарлиг гаргаснаар асуудал эхэлсэн юм. Хариуд нь Иран улс америкчуудад виз өгөхгүй гэж зөрүүдэлсэн. Ингээд улс төрийн гайгаар Дэлхийн Цом америкчуудгүй явагдаж магадгүй болж, бөх сонирхогчдын урам хугараад байсан билээ. Ираны засгийн газарт Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович, Ираны бөхийн холбооны тэргүүн Расул Хадем нар хандан, визний асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Гэвч азаар асуудал хүндэрсэнгүй, шийдэгдсэн. Вашингтоны холбооны шүүхээс энэ сарын 3-нд Трампын зарлигийг хууль бус гэж үзсэн тогтоол гаргасан билээ. Тиймээс Ираны ГХЯ-наас америк бөхчүүдэд виз олгохоор болсон. АНУ Иран улсууд 1979 онд Тегеранд болсон үймээний үеэр АНУ-ын 50 иргэн барьцаанд орсны дараа дипломат харилцаагаа цуцалсан. Хоёр орны тамирчид ч харилцан айлчлахаа зогсоогоод байв. 20 жилийн дараа 1998 онд Тегеранд болсон “Тахти Цом” тэмцээнд Америкийн бөхчүүд ирснээр хоёр улсын спортын харилцаа сэргэсэн түүхтэй.

Тэр явдлын талаар АНУ-ын багт барилдаж байсан Шоун Чарлз “Ираны бөхийн хорхойтнууд багаа дэмжиж байгаа нь бусад газраас огт өөр. Тэд үдэшлэг дээр байгаа мэт чанга хашгаралдан, бүрээ үлээгээд л. Энэ тэмцээнд ирэхдээ бид Иран, АНУ улсуудын харилцаа хүйтэн гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тэмцээнийг тэсэж ядан хүлээж байлаа. Учир нь Ираны хүчирхэг бөхчүүдтэй гар зөрүүлэх ховорхон боломж байв. Би Ираны аварга Мехди Кавехтэй барилдаж ялсан. Барилдааны дараа тэр миний хацар дээр үнссэн. Иранчууд ойр дотны хүнээ л үнсдэг тул тэр надад их хүндэтгэл үзүүлсэн хэрэг байлаа. Тегераны зах гарахад хүмүүс бидэнд тун эелдэг сайхан хандаж байсан. Нутагтаа харихад Ерөнхийлөгч Билл Клинтон биднийг Цагаан Ордонд хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаанд гүүр болсонд талархал дэвшүүлж байсан” гэж дурсан ярьж байв.
1998 оны Тахти Цомын тэмцээний дараа америкчууд 14 удаа Иранд очсон. 2013 онд Тегеранд болсон Дэлхийн Цомын тэмцээнийг Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджад үзэж сонирхон, АНУ-ын багтай дурсгалын зураг авахуулж байв. Харин Ираны бөхчүүд тэр цагаас хойш 16 удаа АНУ-д тэмцээнд оролцож, сүүлийн гурван Дэлхийн Цомд түрүүлсэн юм.

Манай багтай нэгэн хэсэгт орсон Турк улсын шигшээ баг бэлтгэлдээ гараад байна. Анкарагаас 40 км зайд орших Элмадаг хотод цугларалтад гарсан багаа Чөлөөт бөхийн холбооны удирдлага, хотын дарга нар эргэж очжээ. Гайхалтай нь тэд тэмцээнд багаа амжилттай оролцуулахын тулд хонь гарган, тэнгэрт өргөл өргөсөн байна. Ахлах дасгалжуулагч Исак Ирбайханов “Исламын заншил ёсоор бид лам багш урьж, хонь гарган, өргөл өргөж, мөргөл үйлддэг. Нийт 100 гаруй бөхөөс сонгон шалгаруулсан хүчтэй баг Иранд барилдана” гэж мэдэгдсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
22
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.