Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн ГАНЦААРАА АМЬДАРДАГ хүмүүсийн л мэдэх аз жаргалтай 14 мөч

Хэрвээ хүсвэл гэртээ хэнийг ч дагуулаад ирж болно. Хэн ч чамаас болзож байгаа эсэхийг чинь эсвэл түүнийг хэн болохыг асууж шалгаахгүй.


1. Гэртээ хийсэн жижигхэн өөрчлөлтдөө ч гэсэн та сэтгэл хангалуун байна. Хэрэггүй ч гэсэн шинэ ширээний чийдэн авах ч юм уу. 

2. Зад хямдралын үеэр хэдэн сар хэрэглэх 00-ийн цаасаа аваад, хураачихна. Жилийн турш санаа зовохгүй, маш удаан хэрэглэнэ. 

Жижигхэн ч гэсэн чухал зүйл.

3. Хэчнээн үнэтэй байсан ч хамаагүй эцэст нь нэг юм өөрийн гэсэн ус шүүгчтэй болно. 

Би бол насанд хүрсэн, хариуцлагтай хүний тод жишээ. Гэхдээ зөвхөн эмчийн үзлэгт жил бүр ордогсон бол шүү дээ.

4. Гэртээ халамцуу орж ирээд, хөргөгчнөөс урд оройн идээгүй үлдээсэн хоолоо олно. Яг л зөвхөн надад зориулсан юм шиг. 

Өчигдрийн “би”-гээс өнөөдрийн “би”-д үзүүлж байгаа ямар гайхалтай хайр, халамж вэ?

5. Хэн ч таны эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй. Та үүнийг хаана тавьсан, тэр байрандаа л байна.

Зарим зүйлийг хамгийн сүүлд хаана тавьснаа мартдаг багахан асуудал бий. Гэхдээ, тэгээд юу гэж?

6. Попкорн, түргэн хоолыг хүссэн үедээ идэж болно.

Насанд хүрсэн хүний хувьд зөв сонголт биш байж болох ч төгс хүн гэж байхгүй шүү дээ.

7. Дэлгүүрүүдэд зарлагдсан бүх хямдралыг андахгүй мэднэ.

Ялангуяа шар айраг, дарс болон цэвэрлэгээний бүтээгдэхүүний хямдрал...

8. Өмнө нь боломжгүй гэж бодож байсан зүйлсээ хийж сурна. Зураг өлгөхийн тулд ханаа хүртэл өрөмдөж, нүх гаргаж чаддаг болно гээч. 

Хийж чаддаггүй байсан зүйлсээ мэргэжлийн хүн шиг хийдэг болж ч магадгүй.

9. Гэртээ нүцгэн холхиж болно. Хэн ч таныг харахгүй, бас боль гэж хэлэхгүй. 

Хэнээс ч санаа зоволгүй нүцгэн алхана гэдэг жинхэнэ эрх чөлөө.

10. Хэрвээ хүсвэл гэртээ хэнийг ч дуудаж болно. Хэн ч чамаас болзож байгаа эсэхийг чинь эсвэл түүнийг хэн болохыг асууж шалгаахгүй.

Тэгээд үргэлж “Манайх руу явмаар байна уу?” гэж асуух боломжтой.

11. Өглөө босоод хэн нэгний гомдоллохыг сонсохгүй, хүссэн бүхнээ хийнэ.

Ваннд хэвтэх үү? Бүжиглэх үү? Хоол хийх үү? Хумсаа янзлах уу? Хэний ч тушаалыг дагахгүй, дэлхий бүхэлдээ таны гарт байна. 

12. Зөвхөн өөртөө авсан амттануудыг чинь хэн ч чамаас хулгайлахгүй.

Нуух эсвэл хуваах шаардлагагүй. Тэд бүгд чинийх.

Эх сурвалж: Buzzfeed 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.