Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зайн эмчилгээний тоног төхөөрөмж ашиглалтад орлоо

Цаг алдалгүй ижил төстэй байгууллагуудын профессоруудаас зөвлөгөө авах, эд эс шинжилгээний оношийг баталгаажуулах боломжтой.


Оношлогооны тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх практик сургалт өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн дэмжлэгээр Эмгэг Судлалын Үндэсний Төв зайн оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж, үйлажиллагаанд оруулаад байна.

Тоног төхөөрөмж нийлүүлэгч “Пролианс” ХХК болон "Sakura fine tec. Japan" компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд зайн оношлогооны тоног төхөөрөмжийн тохиргоог хийж гүйцэтгэлээ. Тэд өнөөдөр Эмгэг Судлалын Үндэсний төвийн эмгэг судлаач эмч , эсийн эмгэг судлаач эмч нарт зайн оношлогооны тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх практик сургалтыг зохион байгуулж, "Sakura fine tec. Japan" компанийн лабораторитой  цахимаар холбогдон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалган баталгаажуулж буй юм.

Зайн оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсанаар гадаадын ижил төстэй байгууллагуудын профессоруудаас зөвлөгөө авах, эд, эс шинжилгээний оношийг баталгаажуулах боломжтой. Ингэснээр үйлчлүүлэгчид цаг алдалгүй эмчилгээгээ эхлүүлэх боломж бүрдэж байна.

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
21
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.