Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Тэд бидний тухай: Монголын эдийн засгийг сэргээх нь ХЯТАДАД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

Ройтерс агентлагаас сүүлд мэдээлснээр “Монголын иргэд бэлэн мөнгө, үнэт эдлэл, алт бас морио Засгийн газартаа өрөө дарахад хандив болгон өгч байна” хэмээн мэдээлсэн байв.


"Global Times"-д гарсан Монголын эдийн засагтай холбоотой мэдээллийг орчуулан хүргэж байна. 

"Ройтерс" агентлаг “Монголын иргэд бэлэн мөнгө, үнэт эдлэл, алт бас морио Засгийн газартаа өрөө дарахад хандив болгон өгч байна” хэмээн мэдээлсэн байв. Гэсэн хэдий ч 3.12 сая хүн ам гэдэг Монгол Улсын их хэмжээний зээлийг төлөхөд хангалттай тоо биш юм. Олон хүн Хятад улс Монголд туслалцаа үзүүлж Хятад улс торгоны замын санаачилгыг Монголд санал болгох нь бүсийн эдийн засаг сэргэхэд голлох үүрэгтэй гэж үзэж байгаа. 

Өнгөрсөн жилийн есдүгээр сард Монгол улсын салбар бүр дахь нийт өрийн хэмжээ 23.8 тербум ам.доллар байсан бөгөөд ДНБ-ий 210 хувиас илүү гэсэн тооцоо гарсан байна. Бодитоор харвал Монгол Улсын Засгийн газар цалингаа тавих мөнгөгүй болно гэх өр тойрсон цуурхлаас зайлсхийхэд тийм амар явдал биш. Хятад магадгүй бүсийн хямралын тухай мэдээлэл бусад орнуудаар тархахаас сэргийлэх үүднээс хөрш орондоо туслах төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болов уу. Гурван их наяд долларын гадаад валютын нөөцтэй Хятад улсад бүтээгдэхүүний үнийн уналт болон дэлхийн эдийн засгийн сул байдлаас шалтгаалсан бүсийн эдийн засагт үүсээд буй санхүүгийн тодорхой бус байдлыг хөл дээр нь босгох чадвар байгаа юм.

Гэсэн хэдий ч Монгол улсад тулгараад буй энэ бэрхшээлийг 100 хувь гадны тусламж дэмжлэгээр шийдвэрлэнэ гэж найдах нь асуудлыг бодитоор харж байгаа явдал биш юм. Монгол Улсын өмнө одоогоор тулгараад буй хамгийн том бэрхшээл бол гадаад валютын нөөц багассан явдал. Байгалийн баялаг ихтэй энэ улсад экспортыг нэмэгдүүлэх, улсын худалдаа арилжааны үлдэгдлийн үнийг нэмэгдүүлэхийн тулд баялгийн нөөцийг хэмжих, үнэлэх хэрэгцээ шаардлага байна.  

Монголын эдийн засаг уул уурхай болон хөдөө аж ахуй дээр удаан хугацааны турш төвлөрсөөр ирсэн. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний эх үүсвэр зэрэг нь Монголын хувьд шинэ сэдэв биш билээ. Гэсэн ч Хятадын Торгоны замын санаачилга Монголын эдийн засгийн хямралыг шийдэх боломжийг бий болгож байна. Энэ санаачилга Монгол гэх зэрэг орнуудын дэд бүтцийг сайжруулах зорилготой ба бэлэн мөнгөний хомсдолд орсон үндэстэнд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт мөн.

Монгол үйлдвэрийн бүтцийг шинэчлэх  боломжийг шүүрэн авч үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх бат бэх суурийг бий болгох хэрэгтэй. Хятад Монгол улс зээлийн-баялаг буюу баялгийн бүтээгдэхүүнийг өр зээлээ төлөхөд ашиглах, торгоны замын санаачилга эсвэл бусад механизмын тогтолцооны дагуу хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг уян хатан хэлбэрийг хэрэгжүүлэх боломжтой. Хэрэв энэ санаачилгыг Монголд амжилттай хэрэгжүүлж чадвал бусад оронд ч үнэ цэнтэй үлгэр дуурайлал болж чадна.

Монгол улсын эдийн засаг 2011 онд 17 хувиар өсч байжээ. Баялгийн их нөөцтэй энэ оронд 2011 оныхтой ижил өсөлт хөгжлийг бий болгох бүрэн боломжтой. Харин энэ үндэстэн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд улс төрийн тогтвортой байдлыг хангах, илүү олон хөрөнгө оруулагч татахын тулд авлига ашиг сонирхлын зөрчлийн асуудлаа шийдвэрлэх гэх зэргээр маш их хөдөлмөр зарцуулах шаардлагатай байна.

Эх сурвалж: Global Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
8
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.