Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хайртай хүнтэйгээ заавал үзэх ёстой ГАЙХАЛТАЙ 10 кино

Та нэг киноны үнээр 100 гаруй киног бүтэн сарын турш хязгааргүйгээр, үнэгүй үзэж болох юм байна шүү.


Юнивишн компани орон даяар үйлчилгээгээ нэвтрүүлж байгаатай холбогдуулан шинэ хэрэглэгчдийнхээ зарим багцуудад “Холливуд” кино багцыг үнэгүй үзэх эрх олгож байгаа билээ. Үүний хүрээнд  Юнившишнийн  Кино багц цэсний  “Холливуд” багцаас хосоороо үзэж болох 10 киноны жагсаалтыг танд хүргэхээр бэлдлээ.

Киноны нэрэн дээр дарж трэйлерийг нь үзээрэй.

1. 10 Things I Hate About You (1999)

Хэрэв танд багахан дэггүйтэл, хөгжилтэй үйл явдал хэрэгтэй байгаа бол энэ киног хосоороо үзэхийг зөвлөе. Яг л өсвөр насны хүүхдүүд адил хөгжилтэй, адал явдлаар дүүрэн цагийг өнгөрүүлэх болно.

2. The Last Song (2010)

Зун цаг, далайн эрэг, дуу хөгжим, хайр дурлал. Уг киног үзсэн даруй тун удахгүй айлчлан ирэх урин дулаан цагийг та хосоороо хэрхэн угтаж, юу хийхээ төлөвлөхөөр яарна гэдэгт итгэлтэй байна.

3. We Bought a Zoo (2011)

Нүүр дүүрэн инээмсэглэл, амралтын өдрийн ая тух бэлэглэх нэгэн аз жаргалтай киног танд санал болгоё. Хосоороо суун, халуун цай уунгаа бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн энэхүү гэгээлэг киног үзэж, дулаан, эерэг мэдрэмжээр өөрсдийгөө цэнэглээрэй.

4. Eyes Wide Shut (1999)

Хэрэв та энгийн нэг кино биш жинхэнэ арт бүтээл үзэхийг хүсвэл “Eyes Wide Shut” хамгийн зөв сонголт байх болно. Найруулагч Стэнли Кубрик өөрийн өвөрмөц, давтагдашгүй найруулгаараа алдартай билээ. Түүний бүтээлийг хосоороо үзэн суух шиг сонирхолтой, шинэлэг зүйл гэж үгүй биз ээ.

5. The Great Gatsby (2013)

Скотт Фицжеральдын зохиолоос сэдэвлэсэн уг бүтээл эр хүний хайр, хүлээлт, үнэнч сэтгэлийг тодхон харуулах болно. Дуу хөгжим, тухайн үеийн загвар, хийц гээд бүх зүйл нь таныг өөртөө ховсдох мэт энэ киног хосоороо заавал үзээрэй.

6. The Bridges of Madison County (1995)

Хэрэв та удаан хэмнэлтэй романтик кино үзэхийг хүсвэл энэ яг тохирно. Үйл явдал бүр таныг огт яаруулалгүйгээр тайван урсаж өнгөрөх тул хосоороо суун үзэхэд хамгийн тохиромжтой.

7. Water for Elephants (2011)

Хамтдаа цаг хугацаагаар аялахад бэлэн үү? Чадварлаг жүжигчид, сайн найруулга танд кино үзэж байгаа мэт мэдрэмж төрүүлэхгүй. Харин ч бүх зүйл бодит мэт, бүхнийг дэргэдээс нь ажиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

8. Roman Holiday (1953)

Хосоороо сонгодог кино үзэн цагийг өнгөрөөж яагаад болохгүй гэж? Хуучны сайн кинонуудын нэг, романтик төрөлдөө хамгийн өндөр үнэлгээ авсан сайхан түүх, гайхалтай зураглалыг та эндээс мэдрээрэй.

9. Nine Months (1995)

Хосуудын дунд тулгардаг асуудал мундахгүй олон. Заримдаа хамт байхдаа ойлгодоггүй зүйлийг кинон дээрээс ойлгох нь ч бий. Бие биеэ илүү сайн ойлгож мэдрэхийн тулд та хайртай хүнтэйгээ цуг энэ киног үзээрэй.

10. When a Man Loves a Woman (1994)

Нэрнээсээ л таныг гарцаагүй өөртөө татах энэ кино хосуудын заавал үзэх киноны нэг юм. Хэрэв хайртай хүндээ хайр халамж мэдрүүлэхийг хүсвэл, бас түүнийгээ кино урлагаар дамжуулан ойлгуулахыг хүсвэл энэ кино сайхан сонголт байх болно.

Юнивишн видео сангаасаа тусдаа ''Кино багц" цэстэй болсон билээ. Энэ цэсэнд Холливуд, Ази, Монгол гэсэн ангилал тус бүрт нэг ангит болон олон ангит нийлсэн 300 гаруй кино контент багтаж байгаа юм. Хэрэглэгч ганцхан киноны үнээр 300 гаруй контентийг сарын турш үнэгүй үзэх боломжтой юм. Харин Юнивишн орон даяар хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд суурилуулалт хийлгэсэн  хэрэглэгчдэд багцаас хамааран Холливуд, Монгол, Ази кино багцыг үнэгүй идэвхжүүлж өгч байгаа билээ.       

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.