Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголд тархсан үхлийн вирус ноолуур болон дотоодын хүнсний нийлүүлэлтэд заналхийлж эхэллээ

Монголын хүнсний аюулгүй байдал нь хонины махнаас хамаардаг бол эдийн засгийн хувьд ямааны ноолуур нь экспортын гол бүтээгдэхүүний нэг юм.


Баруун аймагт тархсан мялзан өвчний аюул нь хүнсний хомсдолд хүргээд зогсохгүй, экспортын гол бүтээгдэхүүн болох ноолуурт нөлөөлөх тухай нийтлэл www.seeker.com цахим хуудаст гарчээ. Түүнчлэн мялзан өвчин нь тоо толгой нь буурч байгаа зээр болон бөхөнд аюул учруулж байгаа тухай бичсэн байна. Орчуулан хүргэж байна. 

Гэрэл зураг: www.seeker.com

Монголын баруун аймагт тархсан үхлийн вирусээс болж мянга мянган хонь, ямаа гэнэт үхэж байна. Хамгийн гол нь нэн ховордсон бөхөн, зээр ч энэ вирусээр өвчилж үхэж байна. Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн малын эмч вирусын тархалтын цар хүрээ ихсэж байгаа нь зөвхөн мал амьтанд нөлөөлөөд зогсохгүй бүс нутгийн хүн амд ч заналхийлж байгааг хэлж байна. 

Вирусыг PPR(Peste des Petits Ruminants) буюу бог малын мялзан гэж оншилж буй. Ямаа болон хонийг өвчлүүлдэг энэ вирусын эрсдэлийн талаар хүмүүс нэг их бодохгүй байна. Энэ вирус нь халууруулж, хоол боловсруулах тогтолцоонд нөлөөлж, уушгины үрэвсэлд хүргэж үхэж ч болох аюултай. Энэхүү вирус нь хамгийн анх Африкт 1942 онд гарсан тухай тэмдэглэгдсэн нь бий. Үүнээс хойш дэлхий даяар тархсан байна. “Мялзан бол бог малд маш аюултай өвчин” гэж Монголын байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Энхтүвшин манай сурвалжлах багт хэлсэн.

Монголын хүнсний аюулгүй байдал нь хонины махнаас хамаардаг бол эдийн засгийн хувьд ямааны ноолуур нь экспортын гол бүтээгдэхүүний нэг юм.

Хүнсний хомсдол нь дотоодод хамаатай бол, тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн нь дэлхий даяар борлуулагддаг. Тэгэхээр вирусын тархалт нь нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. 

БӨХӨН Гэрэл зураг: www.seeker.com 

Ш.Энхтүвшин болон түүний багийнхан энэхүү вирусын халдвар БНХАУ-ын хонь болон ямаанаас дамжиж халдварласан гэдэгт итгэлтэй байгаа юм. Хэдийгээр вакцин тарьдаг боловч аль болох олон тоо толгой мал хамруулах хэрэгтэй байгаа юм. 

Зэрлэг амьтдад вакцин тарих нь хэцүү боловч тэд мянга мянгаараа үхэж байна. Ойролцоогоор 2500 орчим бөхөн халдварласан байгаа гэнэ. Энэ нь Монголд байгаа бөхөнгийн 25 хувь нь болж байгаа тухай тус нийгэмлэгээс мэдээлж байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
36
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.