Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Dreamers’ Day: “Хавч” киноны тухай СОНИРХОЛТОЙ 10 баримт

Уг кино 89 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд шилдэг кино зохиолын төрөлд нэр дэвшээд байгаа юм.


1. Найруулагч Йоргос Лантимосын 2015 онд гаргасан уг кино бараан комеди, зөгнөлт, романс, сюрреалис төрлийн бүтээл юм.

2. Йоргос Лантимос Каннын кино наадмын шилдэг шинэ кинонд олгодог “Алтан камер” шагналыг “Соёо” бүтээлээрээ хүртэж байсан.

3. 89 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд шилдэг кино зохиолын төрөлд нэр дэвшээд байгаа юм. 

4. Гол дүрийн жүжигчин Колин Фаррелл уг кинонд тоглохын тулд 18 кг нэмсэн.

5. Зураг авалт тэр чигтээ ямар ч нүүр хувиргалт, нэмэлт гэрэлтүүлэггүй хийгдсэн. Гэрлийг зөвхөн шөнийн зураг авалтанд л ашиглаж байсан. Харин өдрийн зургийг байгалийн гэрэлд авсан байна.

6. Ирландын Паркнасилла зочид буудлын эргэн тойронд зураг авалт явагдсан байна. Харин хотын зураг авалтыг Дублинд хийсэн.

7. Жэйсон Кларк анх гол дүрийг бүтээх байсан ч өөр киноны зураг авалттай давхцсан байна.

8. Киноны үеэр гардаг дуу “Where The Wild Roses Grow” бөгөөд Ник Кэйв, Каяли Мино нар хамтран дуулсан.

9. Дүр бүтээсэн жүжигчдийн ихэнх нь алдарт Жэймс Бондын кинонд тоглож байжээ.

10. Уг кино 2016 оны шилдэг 16 киноны жагсаалтанд багтсан юм. Шилдэг киноны жагсаалтыг ЭНДЭЭС сонирхоорой.

Уг кино энэ бямба гарагт Dreamers' Day кино өдөрлөгөөр та бүхэнд хүрэх гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
2
22 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
3
Өчигдөр
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.