Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Аврора хэмээх буриад сүмоч Анатолий Михаханов

Мэргэжлийн сүмогийн өнөө цагийн хамгийн хүнд бөх Орора одоо 283.8 кг жинтэй.


Энэ сарын 6-нд Японы сүмо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон явуулдаг цус хандивлах донорын арга хэмжээгээ Кокүгикан ордонд зохион байгууллаа. Нийт 70 бөх 28 литр цус хандивлаж, сүмочид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Гэвч санданмэ зиндааны буриад бөх Орора Сатоши хэмээх Анатолий Михаханов цусаа өргөж чадсангүй.

Судас нь өөх маханд нь дарагдаад гарч ирээгүй тул гэртээ харихаас өөр аргагүй болсон юм. Гэхдээ тэр “Эрүүл болохоор л цус хандивлах арга хэмжээнд оролцоно шүү дээ. Би тарган бүдүүн байж болно. Гэхдээ дотор цус маань эрүүл цэвэр” гэж гомдолтой нь аргагүй сэтгүүлчдэд ярьсан юм.

Мэргэжлийн сүмогийн өнөө цагийн хамгийн хүнд бөх Орора одоо 283.8 кг жинтэй. 1.2 кг нэмэхэд л Хавайн арлын Конишикиг гүйцэж, сүмогийн түүхэнд хамгийн хүнд бөх болон үлдэх болно. ОХУ-ын анхны сүмоч Орора бол үнэндээ Аврора гэсэн нэртэй. 1917 оны хувьсгалыг эхлүүлсэн домогт Аврора хөлөг онгоцны нэрийг түүнд өгсөн ч дуудлага таарах ханз олдоогүйн улмаас Орора болсон түүхтэй.

2009 онд Орораг санданмэд 5 ялж, макүшитад дэвших болоход “Комсомольская Правда” сонин “Буриад бөх Японы аварга боллоо” гэсэн нийтлэл гаргаж байв.

Буриадад хариад гэрийнхээ баннанд багтахгүй байсан тул нийтийн халуун усанд ордог байсан гэнэ.

Хоёр хувин шар айраг нэг амьсгаагаар уудаг гэдэг ч өөрөө үгүйсгэсэн.

2012 онд өөрөөсөө 4 дахин бага жинтэй Охарад ялагдаж байв. Хоёр бөхийн жин 191 кг-ын зөрүүтэй байсан нь түүхэнд нэгт бичигдэн үлджээ.

Дугуй унах дуртай тул захиалгаар 280 кг даах дугуй хийлгэж байжээ.
Гэхдээ тэр хөгжилтэй сайхан залуу. Орорагийн инстаграмаар хамтдаа аялацгаая.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
42
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.