Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Франц хэл сурах хүсэлтэй хүмүүст зориулсан 15 ЗӨВЛӨГӨӨ

“Хайрын хэл” –ийг сурмаар байна уу? “Хайрын хэл” гэгдэх франц хэлийг сурах амархан! Та франц хэл сурмаар байгаа ч яаж эхлэхээ сайн мэдэхгүй, шаналж байна уу? Тэгвэл доорхи зөвлөгөөнүүд танд тусална.


“Хайрын хэл” –ийг сурмаар байна уу? “Хайрын хэл” гэгдэх франц хэлийг сурах амархан! Та франц хэл сурмаар байгаа ч яаж эхлэхээ сайн мэдэхгүй, шаналж байна уу? Тэгвэл доорхи зөвлөгөөнүүд танд тусална.

1.Францаар мэндчилье! Эхлээд өдөр бүр хэрэглэгддэг хэллэгүүдээс эхлээрэй.

“Salut? ”/сальу/ нь “сайн уу?” гэсэн үг юм. Найзтайгаа мэндчилэхэд хэрэглээрэй. Харин “bonjour?”  /бонжух/ нь “өдрийн мэнд!”, “bonsoir” /бонсуах/ “оройн мэнд!”, “аu revoir”/о хувуах/  нь “баяртай” гэсэн утгатай. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэллэгүүдийг сонирхуулъя.

2. Богино хэмжээний  харилцан яриа, текст цээжлэх нь сонирхолтой болоод үр дүнтэй арга шүү. Өөрийгөө танилцуулж сурахаас эхэлцгээе.

3. Франц хэлний цагаан толгой нь англи хэлний цагаан толгойтой адилхан. Гэхдээ дуудлага нь өөр л дөө.

4.  “R” үсгийг анхаарна уу. Франц хэлийг хамгийн сонсголонтой, “хайрын хэл” гэж хэлдгийн учир энэ үсэгний дуудлагад нуугддаг.  Франц хэлэнд “р” үсгийг дуудахдаа хоолойн угаар “х” гэж хэлнэ. Энэ үсгийг л аятайхан хэлчихвэл францаар ярих гээд байдаг юм даа.

 

5. “Youtube” таны хамгийн сайн найз байх болно. Эндээс та франц хэл сурах анхан шатны олон хичээлийг олох боломжтой. “The French formula” гэж хайгаад нэг үзээрэй. Мэдээж танд бага зэргийн англи хэлний мэдлэг шаардагдна.

 

6.  Та франц хэл заах халаасны багштай болж болох юм.  “MosaLingue French”  эсвэл “Learn French Offline” аппликэйшнийг утсандаа суулгаарай. Мөн үүнээс өөр олон аппликэйшн бий.

7. Багахан асуудал! Тоолж сурахын тулд тоо бодох шаардлага гарах вий. Францаар 80-ийг дөрвөн ширхэг хорь харин 90-ийг дөрвөн ширхэг хорь, арав гэх мэтээр хэлдэг.

8.  Шинэ хэл сурах гэж яаран дүрмийн ном барьж авах нь зохисгүй. Сонирхолыг тань бууруулчихна шүү.

9. Харин толь бичгийн ном бол хэл сурахын тулд авсан анхны ном тань байх учиртай юм. Бэрхшээл тулгарахад богино хугацаанд шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй, тийм үү?

10. Бүх нэр үгийг эрэгтэй, эмэгтэй гэж ялгадаг. Эр үгийн өмнө “le” эм үгийн өмнө “la” гэсэн ялгац гишүүн авдаг. Үг цээжлэхдээ анхнаасаа эр, эмээр нь ялган цээжлээрэй.

11. Огт ойлгохгүй байсан ч хамаагүй, франц кино үзээрэй. Кино үзэх нь танд тухайн хэлний ярианы хэмнэл болоод соёлыг мэдрүүлэх болно. Julie Delpy –гийн “2 Days in Paris” ийг үзэхийг зөвлөе.

12. Та англи эсвэл орос хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй юм биш биз? Хэрэв тийм бол, энэ нь танд давуу тал болно. Учир нь франц хэлэнд англи үгтэй тун төстэй олон үг бий. Гэхдээ дуудлага нь өөр шүү! Харин франц болон орос хэлний дүрэм нь ойролцоо байдаг юм шүү дээ.

13. Хэн нэгэн танил тань франц хэл мэддэг бол тэднээс анхан шатны тусламж хүсэхээс бүү төвөгшөөгөөрэй.

14. Гэхдээ хэнийг ч хамаагүй багшаа болгох гэж яараад хэрэггүй.  Шинэ хэлийг сурахдаа мэргэжлийн, туршлагатай багштай болох нь чухал юм.

15. Эхний удаад хэлээ бие даан сурах нь таны сурах хүслийг өдөөж, идэвхи, чармайлттай байх болно. Гэхдээ эцэст нь, франц хэл сурах гэдэг таны хувьд зөвхөн сонирхол төдий зүйл биш болвол яах вэ? Энэ үед та сургалтын төврүү яараарай.

Танд амжилт хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

нямдорж 2019.04.25 45.117.32.2

киноны линк бну

0 Хариулах