Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Тав хүртэлх насны 29440 хүүхдэд 457 сая төгрөгийн эмийг үнэгүй олгоод байна

0-5 настай хүүхдэд 100 хувь хөнгөлөлттэй эм олгох ажил хэвийн үргэлжилж байна.


Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлтийн үед  10 нэрийн 30 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож эхлээд  нэг сар болж байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд 318, орон нутагт 490, улсын хэмжээнд 808 даатгалын гэрээтэй хөнгөлттэй жороор олгох эмийн сангуудаар 29440 хүүхдэд 457 сая төгрөгийн эмийг олгоод  байна. Энэ асуудлаар өнөөдөр Эрүүл мэндийн яаман дээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

2017 оны нэгдүгээр долоо хоногт хамгийн өндөр үзүүлэлттэй байсан ба  уг долоо хоногт амбулаториор 186.549 хүн үйлчлүүлсний 20.155 (10.8%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон 10.000 хүн амд 72.4 тохиолдол бүртгэгдэж байсан байна. Харин нэгдүгээр сарын 30-аас хоёрдугаар сарын 5-ныг дуустал  5 дахь долоо хоногт нийт 170.525 хүн амбулаториор үйлчлүүлсний 11.864  буюу 7 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон нэгдэх долоо хоногтой харьцуулахад 3.8 хувиар буурсан талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Амарзаяа хэлэв.

Мөн энэ долоо хоногт нийслэл хотод нийт амбулаторийн үзлэгийн 5. хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар буурсан байна. 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 07-ноос 10 нэрийн 30 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлттэйгөөр шаардлагатай тохиолдолд зөвхөн эмчийн заалтын дагуу жороор 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд олгоно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
4 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
23 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
9
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.