Хайх зүйлээ бичнэ үү

мин

Манай улсын кабелийн сүлжээний нийт урт 35363 км-т хүрчээ


Өнөөдрийн байдлаар манай улсад шилэн кабелийн сүлжээний нийт урт 35.363 км, радио релейний сүлжээний тархалт 8400 км-т хүрч, бүх аймаг, сумын төв суурин болон хөдөлгөөнт холбоонд сүлжээнд холбогдоод байна.

“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, улс, орон нутгийн төсөв, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлэх юм байна.

Бодлогыг дунд болон урт хугацаанд гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Дунд хугацаанд буюу 2017-2020 онд энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, инноваци, мэдлэгт тулгуурласан экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөсөн байна. Мөн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэх, өргөтгөх, боловсон хүчний нөөц бүрдүүлэх, инноваци, мэдээллийн технологийн кластер байгуулж салбарын өсөлтийг дээшлүүлэх, шинэ зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.

Харин урт хугацаанд буюу 2021-2025 онд салбарын өсөлтийг баталгаажуулж, өндөр технологи, инновацид суурилсан эдийн засгийн үр ашигтай, өндөр технологи бүхий үйлдвэрлэлийн шинэ салбарыг төлөвшүүлж, эдийн засаг, нийгэм, хүний хөгжилд оруулах үр нөлөөг нь нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Дашрамд дурдахад, үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2002 онд 235 мянга байсан бол 2016 оны хагас жилийн байдлаар 3 сая 110 мянга болж 100 хүнд ногдох үүрэн телефон хэрэглэгчийн тоо 144-д хүрчээ. Энэ нь хөгжиж буй орнууд болон дэлхийн дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт юм.  Хөдөлгөөнт холбооны дөрөвдэх үеийн технологийг өнгөрсөн онд нэвтрүүлснээр 135 мянга гаруй хэрэглэгчтэй болжээ.

Интернетийн үйлчилгээ нэвтэрсэн 20 жилийн хугацаанд 60 орчим компани интернетийн үйлчилгээ эрхэлж, байнгын хэрэглэгчийн тоо 2 сая 500 гаруй мянгад хүрсний 91 орчим хувь нь үүрэн холбооны гуравдахь үеийн технологи ашиглаж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
34
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.