Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөшигийн хөндийн барилгыг ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэв

Одоогоор илэрсэн зөрчлийн 60-аад хувийг арилгажээ.


Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээж авах Улсын комисс өчигдөр хуралдаж хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах ажлууд эхнээсээ хангагдаж байна гэж үзлээ.

Улсын комиссийн зүгээс илэрсэн зөрчлүүдийг арилгуулах  талаар төслийн нэгж, зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарт үүрэг чиглэл өгчээ. Үүний дагуу Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын  ашиглалтын өмнөх Захиргааны алба дээрх зөрчил, дутагдлуудыг бүрэн арилгахад хяналт тавин ажиллаж байгаа юм.  Одоогийн байдлаар илэрсэн зөрчлүүдийн 60-аад хувийг арилгасан, биелэлтүүд нь сайн хангагдаж байгааг харгалзан Улсын комиссын гишүүд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийг  ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэлээ. Гэхдээ комисс зөрчил, дутагдлуудыг  бүрэн арилгаж дууссаны дараа дахин баталгаажуулах үзлэгийг нэгдүгээр улиралд багтаан хийх юм.

Улсын комиссын болоод хяналт шалгалтын ажлын хэсгийн даргаар Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл, Нарийн бичгийн даргаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар ажилласан юм. Ингэхдээ чиглэл бүрийн нарийн мэргэжлийн ажилтнуудыг хамруулсан 85 хүний бүрэлдэхүүнтэйгээр  энэ оны нэгдүгээр сарын 02-17-нд газар дээр нь очиж, хяналт, шалгалтыг хийжээ. Улсын комисс нь ажлын чиг үүргийн хүрээнд Агаарын навигацийн үйлчилгээний хэсэг, Аэродром, авто замын байгууламж, Хил хяналт, тусгай чиг үүргийн, Барилгын хийц архитекторын, Эрүүл ахуй цэвэр бохир усны, Эрчим хүчний хангамжийн, Харилцаа, холбоо мэдээллийн технологи, Механикийн, Тусгай тоног төхөөрөмжийн, Шатахуун хангамжийн, Хөрөнгийн үнэлгээний  гэсэн  11 дэд ажлын хэсэгт хуваагдан ажилласан.

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу дээрх Улсын комисс нь  “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай”, “Эрчим хүчний тухай”, зэрэг Монгол Улсын хуулиуд болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан зөвлөмж, шаардлагуудын хүрээнд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын  онгоц хөөрч буух зурвас, явгалах зам, перрон, зорчигч үйлчилгээний барилга, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, гал унтраах авран хамгаалах албаны барилга, ачаа шуудан тээврийн барилга, дулааны зуухны барилга, цэвэрлэх байгууламжийн барилга, усан хангамжийн барилга, цахилгааны үндсэн дэд өртөөний барилга, аэронавигацын систем болон  15 мянган метр инженерийн шугам сүлжээ, 825 автомашины зогсоол, гүүрэн гарц, зам, иж бүрэн шатахуун  сумалгааны гидрант систем зэрэг нийт 31 барилга, байгууламжууд, суурилагдсан тоног төхөөрөмжүүд хамрагдсан байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
17 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
40
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.