Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Марк Зукербергийн тухай БИДНИЙ МЭДЭХГҮЙ 17 хачирхалтай БАРИМТ

Тэрээр тэрбумтан, дэлхийн хамгийн нөлөө бүхий гүйцэтгэх захирлуудын нэгээр нэрлэгддэг, түүнчлэн тэрбум долларыг эрүүл мэндийн судалгаанд хандивлаж чаддаг хүнлэг нэгэн гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.


Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй онлайн флатформ болох Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Марк Зукерберг эдүгээ дэлхийн хамгийн баян, амжилттай бизнесменүүдийн нэгээр нэрлэгдэх болсон. 

Түүний амжилтын замнал, Фэйсбүүкийг үүсгэн байгуулсан түүхтэй бид хэдийн танил болсон. Тэрээр тэрбумтан, дэлхийн хамгийн нөлөө бүхий гүйцэтгэх захирлуудын нэгээр нэрлэгддэг ч мөн тэрбум долларыг эрүүл мэндийн судалгаанд хандивлаж чаддаг хүнлэг нэгэн гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Зукербергийг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн байж болзошгүй, бидний мэдэхгүй хачирхалтай 15 зуршлыг хуваалцаж байна.

1. Зукерберг "Майкрософт"-д ажиллаж байжээ

Зукерберг ахлах сургуульд байхдаа "Synapse" медиа тоглуулагч, MP3 тоглуулагч зэргийг хамтран зохиож байжээ. "Майкрософт"-д үргэлжлүүлэн ажиллах, зохион бүтээсэн программдаа патент авахын оронд тэр коллежид сурахаар шийдсэн байна.

2. Тэр дунд сургуульдаа зохион бүтээгч байсан

Марк 12 настайдаа шүдний эмч аавдаа зориулан өвчтөнүүд ирэхээр мэдэгддэг "Зукнет" нэртэй мессэжний программ бүтээж байсан.

3. Тэр арвич хямгач хүн гэдгээрээ алдартай

Хэдийгээр тэр өнөөдөр гайхалтай сайхан байшинд амьдарч байгаа ч 2010 онд "New Yorker"-т өгсөн ярилцлагадаа бүх байраа "Craigslist"-ээс (орон байр болон бусад зүйлсийг хямд үнээр эндээс олох боломжтой) сонгодог хэмээн ярьж байжээ.

4. Фэйсбүүкийн цэнхэр өнгө түүний өнгө ялгах чадвартай холбоотой

Марк улаан, ногоон өнгө ялгадаггүй учир фэйсбүүк цэнхэр өнгийн логотой болсон байна.

5. Тэр цаг  үргэлж мэргэжлийн код бичигч байгаагүй

Тэр "C+ + for Dummies"-гаас (программчлалыг хялбар аргаар хурдан сурахад зориулсан) анхны кодоо сурч байжээ.  

6. Тэр олон хэлээр ярьж чаддаг

Тэрээр эртний хэлүүд, тэр дундаа латин хэл сонирхдог. Мөн мандарин хэлээр ярьж чаддаг.

7. Тэр Фэйсбүүкийг худалдаж авах маш олон саналаас татгалзсан

"NewsCorp", "MySpace", "Viacom", "Yahoo", NBC, "Microsoft", "Google" зэрэг том компани фэйсбүүкийг худалдаж авах санал тавьж байжээ. Гэвч тэр компаниа авч үлдсэн юм.

8. Эхнэртэйгээ танилцсан түүх 

Марк, түүний эхнэр эмч мэргэжилтэй Приссила нар Харвардын нийгэмлэгийн үдэшлэг дээр угаалгын өрөөнд дугаарлаж байхдаа танилцаж байжээ.

9. Тэр Стив Жобсын шүтэн бишрэгч

"Apple"-ийн үүсгэн байгуулагчийн удирдах өвөрмөц арга барил, мөн "I’m CEO, bitch" хэмээн анхны нэрийн хуудсан дээрээ бичсэн нь түүнийг урамшуулж, зоригжуулсан гэнэ

10. Марк твиттер хаягтай

Гэсэн ч тэр тийм ч идэвхитэй жиргээч биш. 2009 оноос хойш нийт 19 удаа л жиргэсэн байна.

11. Тэр өөрөө өөрийгөө инээлгэдэг

Хүрээлэн буй хүмүүс нь түүнийг жигтэй нөхөр гэдгээр нь мэддэг байна.

12. Тэр фитнесийн хорхойтон

2016 онд Марк 365 км гүйнэ гэсэн зорилго тавьж байжээ. Тэрээр зуны дунд үеэр зорилгоо биелүүлсэн байна.

13. Тэр Алберт Эйнштэйн, Пабло Пикассо нарыг судалдаг

Тэр Эйнштэйний “Аливааг аль болох энгийнээр хий гэхдээ хэт энгийн байж болохгүй”, “Хүүхэд бүр урлагийн хүн. Гол асуудал нь тэднийг өсч том болоход нь урлагийн хүн хэвээр нь байлгах чухал” гэдэг эшлэлд дуртай ба Фэйсбүүкт сүүлийн эшлэл нь байдаг.

14. Маркийн нохой хүртэл алдартай

Түүний унгар хоньч нохойн Фэйсбүүк пэйж хоёр саяаас илүү лайктай. Түүний охин хүртэл нохойных нь фен гэдгийг хэлд орохдоо анх хэлсэн үг нь "Макс" байснаар баталж болно. 

15. Түүний фэйсбүүк пэйжийг олон хүн хөтөлж явуулдаг

12 хүний бүрэлдэхүүнтэй баг түүний фэйсбүүк хаягийг зохицуулж, коммент хянах, пост бичих, мөн зураг авах, оруулах ажлыг хийдэг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
34
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.