Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Рио тинто” компани 3.6 тэрбум ам.долларын ногдол ашиг тараана

Харин Монголын Оюутолгой төсөлд ойрын 10 жилд ногдол ашиг тараахгүй талаар Жан-Себастъян Жак хэлсэн удаатай


“Рио тинто” компанийн бэлэн мөнгөний урсгал өнгөрсөн жил 8.5 тэрбум ам.долларт хүрч, хувьцаа эзэмшигчиддээ 3.6 тэрбум ам.долларын ногдол ашиг тараахаар болжээ. Ингэснээр нэгж хувьцаанд 125 центийн ногдол ашиг өгч байгаа юм. Тус компанийн хувьд 500 сая ам.доллараар хувьцаагаа эргүүлэн худалдан авсан. Тэгэхээр дээрх 3.6 тэрбум ам.долларын 70 хувийг хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хэлбэрээр авна гэсэн үг.

Төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн онд 2015 онтой харьцуулахад чангарсантай холбоотойгоор “Рио тинто”-гийн бэлэн мөнгөний урсгал сайжирсан гэж шинжээчид тайлбарлаж буй юм. Өмнөх онд төмрийн хүдрийн салбараас 5.1 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх онтой харьцуулахад 12 хувиар өссөн аж. 

Эргэн сануулахад, өнгөрсөн оны сүүлчээр “Рио тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастъян Жак Монголд айлчлах үедээ Оюутолгой төсөлд ойрын 10 жилд ногдол ашиг өгөхгүй гэж мэдэгдсэн. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар эзэмшлийн 34 хувьдаа ногдол ашиг авахгүй гэсэн үг юм. 
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
17
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.