Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хамгийн түгээмэл 10 шивээсний бэлгэдэл

Шивээс бүр ямар нэг утга санаа илэрхийлдэг. Та хийлгэхийг хүссэн шивээснийхээ утга, бэлгэдлийг судалсан уу?


Шивээсийг "үздэггүй" нэгэн байхад дурладаг хүмүүс ч бий. Гэхдээ шивээс бол яах аргагүй хувь хүний өөрийгөө илэрхийлэх арга хэрэгсэл байдаг. Шивээсэнд дурладаг хүмүүс шивээс ямагт ямар нэгэн утга илэрхийлдэг гэдэгт итгэдэг. Зарим нь хэн нэгний дурсгалд зориулж аз жаргалтай, гунигтай дурсамжаа мартахгүйн тулд шивээс хийлгэдэг байхад, зарим нь ямар нэг онцгой бэлэг тэмдэг бүхий шивээс хийлгэнэ. Зүгээр л гоёх зорилгоор хийлгэх нь ч бий. Тэгвэл шивээсэнд дурлагсдад зориулж дэлхий дахинд трэнд болж байгаа 10 шивээсийг сонирхуулъя. 

1. Эрвээхий

Эрвээхий нь гоо үзэсгэлэн, хувирал, шинэ бүхний эхлэлийг бэлгэддэг. Япончууд эрвээхийг нас барсан хүний дурсгалд зориулан шивүүлдэг байна. Энэ нь тухайн хүний сүнс эргэн ирэхийг бэлгэддэг гэж үздэг. Эртний Грекийн толь бичигт эрвээхий нь сүнс гэсэн утгатай байдаг байна. 

2. Глипс дүрс

Энэ дүрс нь амьдралын эрч хүч, хол замыг илэрхийлсэн Грекийн бэлгэ тэмдэг. Та хэрэв аялах дуртай бол энэ шивээс танд гайхалтай зохино.

3. Зен тойрог

Орчин үед трэнд болж байгаа шивээсүүдийн нэг. Зен тойрог эсвэл "енсо" гэж нэрлэдэг. Уг дүрс нь маш нарийн хийцтэй шивээсэнд тооцогддог. Энэхүү тойрог нь ертөнц болон хүний дотоод хүч чадал, гэгээрлийг илтгэдэг гэж үздэг. 

4. Сарны хиртэлт

Сарны хиртэлт нь амьдралын илэрхийлэл. Хүний амьдралыг тойрог замаар төлөөлүүлж болох бөгөөд үйлийн үр эргээд ирдэг гэх санааг харуулна. Амьдрал тогтворгүй, жаргал зовлон ээлжилдэг нь амьдрал билээ. 

5. Нар

Энэхүү шивээс нь ертөнц болоод амьдралыг тэтгэгч гэсэн утгатай. Эрч хүч, шинэ эхлэлийг бэлгэддэг байна. Хэрэв танд хэцүү зүйл тохиолдож, түүнийгээ мартан амьдралаа шинээр эхлүүлэхийг хүсвэл нарны дүрс шивүүлээрэй. Магадгүй танд тус болох ч юм билүү.

6. Өд

Өд нь эсрэг тэсрэг утгыг илэрхийлдэг байна. Зарим нэг нь үхэл, азгүйтлийг илэрхийлдэг гэж үздэг бол нөгөө хэсэг нь амьдрал, азыг бэлгэддэг гэдэг. Хэрэв та өд шивүүлэхийг хүсвэл сайтар судлахыг зөвлөе.

7. Сарнай

Сарнай бол хамгийн үзэсгэлэнтэй цэцэг. Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсон энэхүү цэцэг нь дур хүсэл, гоо үзэсгэлэн, ариун байдлыг бэлгэддэг.

8. Шувуу

Хэрэв та шувуу шивүүлэхийг хүсвэл маш олон сонголт байгаа шүү. Ганц шувуу эсвэл сүрэг шувуу шивүүлэх боломжтой. Шувууд нь дотроо олон төрөл байдаг. Тус шивээс эрх чөлөө, хүсэл мөрөөдлийг бэлгэддэг.

9. Зүүд манагч

Увидаст шивээс гэдгээрээ алдартай. Энэ шивээс нь хүнийг азгүйтэл, ад чөтгөр зэрэг муу муухайгаас хамгаалдаг гэлцдэг. Зүүд манагчийг шивүүлснээр таныг аз жаргал, амжилт, эд баялаг үргэлж дагах болно.

10. Од

Хүмүүс ихэвчлэн жижиг хэмжээтэй од шивүүлдэг байна. Итгэл, хүсэл, зарим үед сүсэг бишрэлийг бэлгэддэг. Тэнгэрт гялалзах оддыг хараад хүн бүр хүслээ шивнэдэг. Тиймээс ч одыг хүсэл биелүүлэгч гэж нэрлэдэг. Од танд аз авчрах болно. 

Эх сурвалж: stylecraze

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
5
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

онжи 2019.05.16 66.181.160.63

сайхан мэдээлэл бнаа баярлалаа

0 Хариулах