Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ороо хуваалцах дургүй хүний л ойлгох 16 зүйл

Ор бүхэлдээ таных л байх ёстой.


Ор бүхэлдээ таных л байх ёстой. 

1. Орны өнцөг булан, хэсэг бүр нь таных. Зөвхөн таных.

 

2. Хөнжлөөрөө биеэ ороогоод унтахаас өөр таашаалтай зүйл гэж үгүй.

 

3. Хэрвээ ороо хэн нэгэнтэй хуваалцах шаардлага гарвал гуравны хоёр дээр нь та унтах ёстой. Энэ бол дүрэм.

 

4. Та орны голд нь унтаж, хэнд ч зай үлдээдэггүй. Үүндээ огт санаа зовдоггүй.

 

5. Зарим хүн яаж хамт унтаж болоод байдгийг та ойлгодоггүй.

 

6. Хөнжлөө булаалгаад, нүцгэн унтана гэдэг дэлхий дээрх хамгийн аймшигтай зүйл.

 

7. Сайн найз тань өрөвдөлтэй эсвэл өхөөрдөм царай гаргахыг тоохгүй шүү. Харин ч ганцаараа унтана гэсэн шийдвэртээ бат итгэлтэйгээр орруугаа сэм дөхнө.

 

8. Ор ер нь нэг л хүн хэвтэж болохоор хэмжээтэй байдаг юм шүү дээ.

 

9. Та ортойгоо үерхээд удаж байгаа. Энэ бол амьдралын тань хамгийн нандин хайр учир түүнээсээ салж чадахгүй. Хайр гэдэг төвөгтэй шүү.

 

10. Хэн нэгнээс танд ороо чөлөөлж өгөхийг ширүүн эсвэл эелдэгээр гуйж байсан л биз дээ?

 

11. Та ор руугаа яарч, хэн нэгэнд гэртээ харих ёстой гэсэн худал шалтаг олон удаа тоочиж байсан.

12. Хэн нэгэнтэй хамт унтах үедээ та тухтай байрлалаа олох хүртэлээ ийш тийш хөрвөөдөг.

13. Та хамт унтаж байгаа хүнтэйгээ нүүр тулгархаас зайлсхийж , зөвхөн нэг талаараа унтдаг.

14. Хэн нэгнээс болж орноосоо хөөгдөөд, буйдан дээр унтах болвол танд үнэхээр аймшигтай санагддаг. Учир нь та үүнийг тэвчиж чадахгүй.

15. Та ганцаараа унтах боломж бүрийг үнэ цэнэтэй мөч гэж боддог. Тэр мөчийг алдахыг огтхон ч хүсдэггүй.

16. Ор бол бүх зүйлээс зугатах хамгийн тохиромжтой, бас тухтай цорын ганц газар юм.

Эх сурвалж: buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
47
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.