Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжив

Энэхүү зээлийн жилийн хүү нь 1.75 хувь.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн танилцуулгыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хийв. Тэрээр, МУ-ын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулж, Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг мөн оны тавдугаар сарын 31-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү зээлийн хүү нь /жилийн/ 1.75 хувь, зээлийн хугацаа 20 жил ба зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна” гэлээ. Түүнчлэн төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллароос дээшхи дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байна гэж танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдол болон үр дүнгийн талаар тодруулахад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрт: “төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцоонд хүрч, Засгийн газар хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр хоёр талдаа бүрэн ойлголцсон төдийгүй энэхүү зээлийг үр ашигтай зарцуулахаар ажиллаж байна гэлээ. Мөн Ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газар төслөө боловсруулж, Экспорт-Импорт банкинд танилцуулна гэсэн тайлбар нэмж хийв.

Ингээд МУ-ын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
6
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.