Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

13 жүжиг нэгэн тайзнаа амилсан үдэш

ДБЭТ-т өнгөрсөн ням гарагт “Балетын гала” тоглолт болсон нь сонгодог урлагч сонирхогчдын хувьд энэ жилийн онцлох үйл явдлын нэг байлаа.


ДБЭТ-т өнгөрсөн ням гарагт “Балетын гала” тоглолт болсон нь сонгодог урлагч сонирхогчдын хувьд энэ жилийн онцлох үйл явдлын нэг байлаа. Гала тоглолт бол ДБЭТ-ын оны онцлох тоглолтуудын нэг. Тиймээс ч энэ үдшийг хүлээж байсан сонгодог урлаг шүтэн бишрэгч цөөнгүй байсан гэдгийг тэдний хичээнгүйлэн хувцасласан байдал, “Браво” гэх хашхираан, нижгэр алга ташилт, дүүрэн танхимаас харж болохоор байлаа

Балетын хөгжил сангаас жил бүр зохион байгуулдаг олон улсын балетын наадмын зэрэгцээ “Best of Classics” задгай тоглолт зэрэг цар хүрээ өргөнтэй олон арга хэмжээ зохион байгуулагдах болсон. Харин энэ удаагийн тоглолтод ДБЭТ-ын шинэ уран бүтээлчид оролцож, тэр бүр тавигддаггүй, эсвэл Монголын үзэгчэд танил бус бүжгэн жүжгүүд хөтөлбөрт багтсанаараа онцлог. Тус театрын шилдэг бүжигчид мэдээж оролцсон.

Хоёр хэсэгтэй тоглолтод нийт 13 бүжгэн жүжгийн хэсгээс толилуулсан. Эхний хэсэгт “Дон Кихот” балетын кани балеро, “Ромео ба Жульетта” балетын адажио, модерн бүжгийн ганцаарчилсан номер зэрэг зургаан бүтээл багтсан бол тоглолтын хоёрдугаар хэсэгт “Гурвалсан морьд”, “Дөрвөн өнгө”, “Сен-Санс”, “Спартак”, "Оддын гялбаа" зэрэг долоон бүжгэн жүжгийг багтжээ. “Талисман”, “Тарантелла”, “Оддын гялбаа” зэрэг хэд хэдэн балет нь Монголын театрын тайзнаа тавигдсан удаагүй.

Тэр дундаас орчин үеийн бүжгийн соло номер, “Оддын гялбаа” “Спартак”-ийг онцлууштай. Гоцлооч бүжигчдийн ур чадвар, гүйцэтгэл, хөгжим үзэгчдэд хүссэн мэдрэмжийг нь өгч чадсан болов уу. Энэ сарын 19-нд бүрэн эхээр нь тоглох “Спартак” балетын адажиог ДБЭТ-ын ахмад уран бүтээлч, гавьяат жүжигчин Г.Цолмон, “Төгсгөлгүй” тэргүүтэй бүжгэн жүжгийн дүрүүдээрээ танигдсан залуу гоцлооч М.Одтой бүжиглэсэн. Харин “Оддын гялбаа” жүжгийн хосын дүрд театрын “од” Б.Саруул, А.Эрдэнэболд нар тоглов. Б.Саруул гүйцэтгэл, хурд, жүжиглэлт гэхчлэн бүхий л талаараа бусдаасаа илт ялгарч байлаа.

Г.Цолмон, Г.Батчимэг нарын туршлагатай бүжигчид театрын босгоор алхаад удаагүй байгаа залуу уран бүтээлчидтэй хамтран бүжиглэдэг нь гала тоглолтын авууштай тал. Энэ үдэш гоцлоочид бусдаасаа хэрхэн ялгарч, тодрон харагдаж буйг түвэггүй харьцуулах боломжтой байлаа. Дээр нэр дурдсан бүжигчдээс гадна Ч.Дүүрэнжаргал, С.Санчир, А.Өлзий-Орших, Т.Хан-Очир нар бусдаасаа илүү бүжиглэсэн. Тэднийг яагаад шилдэг хэмээн нэрлэх болсныг энэ үдэш ирсэн зочид нүдээрээ харсан болов уу. 

Нэг бүжгийн үзүүлбэр 5-10 орчим минут үргэлжилсэн ч театрын уран бүтээлчид тухайн бүжгэн жүжгийн ерөнхий агуулга хийгээд өнгө аясыг үзэгчдэд мэдрүүлж чадсан. Гагцхүү тайз засал, зарим бүжгийн хувцас хангалтгүй байсан нь дийлэнх номерын хувцас хэрэглэлийг шинээр бэлдсэнтэй холбоотой биз ээ.

Сонирхуулахад, энэ онд Дуурийн театр тэр бүр тавигддаггүй олон бүтээлээ хөтөлбөртөө багтаасан. Сонгодог урлаг сонирхогчид сонголт арвинтай байх нь.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
22 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
34
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.