UBLife Logo
-

“Сингапурын эцэг” Ли Куан Югийн хүчирхэг 10 эшлэл

У.Бямбаням
У.Бямбаням
“Сингапурын эцэг” Ли Куан Югийн хүчирхэг 10 эшлэл

Монсудар хэвлэлийн газраас Сингапурын анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн дурдатгал “Сингапурын хөгжлийн нууц (Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000)” номыг албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргасан нь цаг үеэ олсон чухал үйл явдал боллоо.

Улс орондоо чин сэтгэлээсээ хайртай удирдагчид хөгжил гэдэг хичнээн ойрхон байдгийг, ийм удирдагчтай улс орон хэрхэн хөгжин дэвшиж болдгийг харуулсан уг номын зохиогч  Ли Куан Югийн хүчирхэг 10 эшлэлийг танд хүргэж байна.

Биднийг хэн ч тэжээх үүрэггүй. Бид алгаа тосон амьдарч болохгүй.

Тусламжид дулдуйдах сэтгэлгээг өөгшүүлж болохгүй гэдэг зарчмыг би эхнээсээ баримталж байсан юм. Хэрэв бид амжилтад хүрье гэвэл өөрөө өөрсдөдөө л найдах ёстой.

Бидний амжилтын нууц ажил хариуцсан хүний чадварт оршдог.

Хэрэв бидний амжилтыг тайлбарлах ганцхан жор байгаа гэж үзвэл тэр нь бидний зүгээс юу хийвэл амжилт олох эсвэл яаж хийвэл илүү амжилт олж болох вэ гэдгийг зогсолтгүй судалж, эрэл хайгуул хийж байсан явдал гэж би хэлнэ.

Засгийн газар үнэнч шударга ажиллахын урьдчилсан нөхцөл бол нэр дэвшигчид парламентад сонгогдохын тулд их хэмжээний мөнгө зарцуулахгүй байх явдал мөн. Эс бөгөөс авлигын тойргийг үүсгэнэ... Сонгогдохын тулд их хэмжээний мөнгө зарцуулсан хүн гаргасан зардлаа нөхөх, улмаар дараачийн сонгуульд шаардагдах мөнгө олох хэрэгтэй болдог. 

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол сонингийн эзний хувийн болон түүний бүлгийн эрх ашгийг хамгаалах эрх чөлөөнөөс хэтэрдэггүй зүйл.

Айл гэрийн эзний үндсэн үүргийг төр өөр дээрээ авмагц хүмүүсийн хүчин чармайлт сулардаг.

Танил талын холбоо, авилгалыг бүрэн таслан зогсооход хэцүү ч хууль тогтоомжоо боловсронгуй болгох, хяналтаа сайжруулах замаар тэдгээрийг хязгаарлах бүрэн боломжтой.

Би хэзээ ч аль нэг онолын “барьцааны хүн “ байгаагүй ээ. Аль нэг онол тогтолцоог судлахдаа “Бодит амьдрал дээр энэ бүтэх үү” гэдэг асуултыг зайлшгүй тавьж шинжилдэг байв.

“Шинээр нисэх онгоцны буудал барих эсвэл сургалтын тогтолцоогоо өөрчлөх гэх мэтээр ямар ч асуудал байсан би тухайн асуудлыг хамгийн сайн шийдвэрлэж чадсан улс оронд мэргэжилтнүүдийн багаа илгээж туршлагыг нь судалдаг байв. Биднээс өмнө хийж амжуулсан, биднээс түрүүлж яваа орнуудын туршлагыг гишгүүр болгон бид урагшилж байсан юм.  

Хэрэв та энэхүү номыг худалдан авахыг хүсвэл доор баннер дээр дарна уу! 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.