Долоон сая төгрөгийн шагналын сантай эссе бичлэгийн уралдаан зарлалаа


  |     2017-02-09 16:32   |     111637
  2017-02-09 16:32   |     111637

Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран иргэдийн дунд эссе бичлэгийн уралдаан зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Нэг. Үндсэн мэдээлэл
Төрөөс иргэдийн төлөөллийг аливаа бодлогын асуудлыг тодорхойлох, сонголт хийх, бодлогын хэрэгжилтийг хянах, үнэлэхэд оролцуулахыг товчхондоо иргэдийн оролцоо гэж нэрлэдэг. Ардчилсан улсад төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, улмаар үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт тавьж, хариуцлага тооцоход иргэд оролцсоноор, төрийн байгууллагын бодлого, шийдвэр үр дүнтэй хэрэгжих боломжтой болно. 
Төрийн байгууллага шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах арга замыг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
• Иргэдийн хэрэгцээнд нийцсэн, ач холбогдолтой мэдээллийг олон нийтэд болон тухайлсан бүлэгт ил тод, хүртээмжтэй мэдээлэх, таниулах;
• Төрийн байгууллага иргэдтэй зөвлөлдөх буюу иргэдийн төлөөлөлд байр сууриа илэрхийлэх боломж олгох, тэдгээрийн саналыг асуух; сонсгол, ярилцлага хийх; улмаар иргэдийн саналыг шийдвэр гаргахдаа харгалзах;
• Иргэн, төрийн идэвхтэй хамтын ажиллагааны хэлбэр буюу иргэдийг тодорхой ажлын хэсэгт хамруулж шууд оролцоог хангах; иргэдийн бүлэг, зөвлөл зэрэг хуульд заасан механизмыг үр дүнтэй хэрэгжүүлэх; иргэдийн санаачилгыг урамшуулах, үйл ажиллагааг дэмжих байдлаар түншлэлийг хэрэгжүүлэх;
• Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах; түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэдийн төлөөллөөр дамжуулан шууд ба шууд бус хяналт тавих .
Хоёр. Зорилго
Энэхүү эссе бичлэгийн уралдааны зорилго нь төрийн болон нийгмийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт оролцох хууль тогтоомжийн эрх, үүрэг, хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл түгээх, иргэдийн оролцоог сурталчилах, идэвхжүүлэхэд оршино.

Эссенд өнөөгийн иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг хөндсөн, шийдвэрлэх арга зам, гарцыг хайсан агуулгатай байна.  Иргэдийн сонирхлыг татахуйц, ойлгомжтой хэлбэрээр тэдний нийгмийн хөгжилд оролцох сэдлийг төрүүлэх, иргэдийн оролцоог уриалсан “Би, бид оролцож байж шийднэ” гэсэн агуулгыг харуулсан байна.

Гурав. Зохион байгуулагч
Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төсөл.
Дөрөв. Хамрах хүрээ
Нийт  доорх гурван түвшинд уралдааныг зохион байгуулна:
1. Өсвөр насныхан /13-18/
2. Залуучууд /18-25/
3. Бусад иргэд
 Жич: Уралдаанд багаар оролцох боломжгүй гэдгийг анхаарна уу.
Тав. Хугацаа
2017 оны хоёрдугаар сарын 9-21-ний өдрийн 16:30 цаг хүртэлх хугацаанд  уралдаанд ирүүлэх материалыг  доорх хаягаар, хэвлэмэл байдлаар хүлээн авна. Уралдаанд оролцогчдын ирүүлсэн  эссег гуравдугаар сарын 3-ны өдрийн 10:00 цагаас 2017 оны гуравдугаар сарын 17-ны 17:00 цаг хүртэлх 14 хоногийн хугацаанд “Иргэдийн оролцоо” төслийн цахим хуудас болох www.oroltsoo.mn болон төслийн Facebook /Иргэдийн оролцоо төсөл/ хуудсанд байршуулна.
 Шуудангийн хаяг:
“Иргэдийн оролцоо” төслийн нэгж
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Төрийн ордон, 465 тоот өрөө
Улаанбаатар 14201, Монгол Улс
Утас: +976-51-266876
Цахим шуудан: khulan@president.mn
Төслийн цахим хуудас: www.oroltsoo.mn
Зургаа. Уралдааны шалгаруулалтад ирүүлэх эссенд тавигдах шаардлага
Сэдвийн хүрээ
Доорх сэдвүүүдээс аль нэгийг сонгож, тухайн сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг жишээ болгон эссег бичнэ.
1. Хүрээлэн буй орчны асуудал /байгаль хамгаалал, орчны бохирдол, хог хаягдал, худаг зэрэг/
2. Төлөөллийн байгууллагаараа /Иргэдийн нийтийн хурал, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улсын Их Хурал, төрийн байгууллагууд/ дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох
3. Төсөв, татвар, хураамжийн зарцуулалтад /хотын татвар, замын хураамж, телевизийн зэрэг/ хяналт тавих, саналаа хэлэх
4. Боловсролын асуудал, эрүүл мэндийн үйлчилгээ
5. Бусад
Эссенд тавигдах агуулгын шаардлага: 
• Иргэдийн оролцоог бэхжүүлэх, сурталчилах зорилгоор заагдсан сэдвийн хүрээнд нийгэмд тулгамдаж буй тодорхой асуудлыг хөндөж /хэт ерөнхий сэдвийг хөндөхгүй байх/, түүнийг иргэдийн оролцооны тусламжтай шийдвэрлэх боломжийг харуулж, тодорхой шийдэл дэвшүүлсэн байх; 
• Асуудлыг зөв тодорхойлсон, логик уялдаатай байх
• Оролцогч нь тухайн сэдвийнхээ хүрээнд холбогдох судалгаа, бусад шаардлагатай материалтай танилцсан байх; 
• Үндэслэлтэй, бодит тоо баримт болон жишээнд тулгуурласан байх; 
• Хөндсөн сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийж, дүгнэлт гаргасан байх; 
Эссенд тавигдах хэлбэрийн шаардлага: 
•    Цаасны хэмжээ: А4
•    Хуудасны тоо: 5-8
•    Yсгийн фонт: Аrial
•    Үсгийн хэмжээ: 12
•    Мөр хоорондын зай: 1.5
 Бусад шаардлага:
• Монгол хэлний дүрмийн болон хэл найруулга, логикийн алдаагүй байх
• Ёсзүйн нийтлэг хэм хэмжээг баримталсан байх /зүй бус үг хэллэг хэрэглэхгүй, соён гэгээрүүлсэн, эерэг хандлагыг илэрхийлсэн байх/
•  Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх
• Эссений нүүрэнд овог, нэр, эрхэлдэг ажил, холбоо барих утас, цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх
•  Эссег хугацаа хожимдуулалгүй явуулах                                                                                         Долоо. Уралдааныг шалгаруулах комисс
Уралдаанд ирүүлсэн материалыг зохион байгуулагч тал, бие даасан шинжээчдийн төлөөллийг оролцуулсан 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс, энэ удирдамжаар тогтоосон шалгуураар үнэлж, 2017 оны гуравдугаар сарын 23-ны дотор тодруулж, шалгарсан ялагчдыг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төслийн цахим хуудсаар мэдээлнэ. Мөн уралдаанд түрүүлсэн бүтээлүүдийг өдөр тутмын сонин, цахим хуудсуудад нийтэлж, олон нийтийн сүлжээгээр түгээх болно.
Найм. Уралдааныг дүгнэх шалгуур
Уралдаанд ирүүлсэн эссенүүдийг доорх шалгуураар үнэлж түвшин бүрт байр /1-3-р байр/ эзлүүлнэ:
1. Мэдээлэл түгээх агуулга /хууль тогтоомжийн эрх, үүрэг, хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл түгээх, тодорхой эх сурвалж, тоо баримтанд суурилсан байх/
2. Бичлэгийн зохиол, утга санаа, зохиомж /хүргэх гол мессеж, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг хөндсөн, шийдвэрлэх арга зам, гарцыг хайсан агуулгыг ойлгомжтой харуулж чадсан эсэх/
3. Бүтээлч байдал /агуулгыг сонирхолтой, бүтээлч байдлаар илэрхийлэх/
4. Дээр тавигдсан агуулга болон хэлбэрт тавигдах шаардлагад нийцсэн байх
5. Өгөгдсөн сэдвийн хүрээнд, бодит баримт дээр үндэслэсэн
6. Энгийн ойлгомжтой, үйл явдлын шалтгаан, учир холбогдлыг тайлбарласан
7. Дэвшүүлсэн асуудлаа сул болон давуу аль аль талаас харуулсан
8. Өөрийн байр сууриа илэрхийлж, үндэслэлээ гаргаж ирэн, шийдэл санал болгосон байдал
9. Like&Share /Уралдаанд оролцогчдын ирүүлсэн эссег 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 10.00 цагаас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэлх 14 хоногийн хугацаанд “Иргэдийн оролцоо” төслийн цахим хуудас болох www.oroltsoo.mn болон төслийн Facebook /Иргэдийн оролцоо төсөл/ хуудсанд байршуулна.Энэ хугацаанд цахим хуудсанд хандсан like болон share –ийн тоог үнэлгээнд тооцно./
Ес. Шагнал  
Нийт шагналын сан 6 900 000 төгрөг.
Түвшин тус бүрт:
1-р байр: 1 000 000 төгрөг
2-р байр: 800 000 төгрөг
3-р байр: 500 000 төгрөг байх аж.

 



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

181 сэтгэгдэлтэй

  • Esse   [194.118.195.136]
      2017-06-13 03:07
    Tvrvvlsen esse-nvvdiig haanaas olj unshih ve?

  • Erdenetuya   [202.70.46.218]
      2017-05-03 19:54
    sn b.a u. ene uraldaanii dun garsan u. hewlel medeelleer medegdsengui yu te

  • ipgen   [124.158.107.48]
      2017-03-11 15:53
    xugatsaan duustsn ym uu

  • иргэн   [202.179.3.210]
      2017-02-21 14:39
    удирдамж дээрх утас нь холбогдохгүй энэ нэг л худлаа юм шиг санагдаад байхын

  • D.FM15E506   [66.181.176.42]
      2017-02-20 20:26
    bi end emaileer orch bolhuu bi erden baidag yumldaa

  • zochin   [66.181.177.118]
      2017-02-19 19:02
    emailaar essegee ugch bolno bizdee

  • Хошногуудад   [43.242.243.163]
      2017-02-18 09:39
    Энэнд битгий оролцоорой. Хэн ч битгий оролцоорой. Шал эргүү онигоотой юм ярьж байна

  • D.FM15E506   [66.181.176.42]
      2017-02-20 20:24
    yag yu gej be?

  • D.FM15E506   [66.181.176.42]
      2017-02-20 20:24
    yag yu gej be?

  • үнэн үг   [202.179.31.109]
      2017-02-17 17:13
    Оролцмоор ч шалгаруулах журам энэ тэрийг нь уншсан чинь үнэн шударгаар явагдахгүй юм байна гэж эргэлзээ төрөв. like share -ийн тоог үнэлгээнд тооцох нь утгагүй юм.Ингэж дүгнэх юм бол хэрэггүй. Энэ чинь эсээ шүү дээ .Ямар дуу дуулах гэж байгаа биш.Тэгэхээр энэ бол хэлбэр

  • Zochin   [202.70.46.212]
      2017-02-16 18:52
    Busdaas like share guih hereg bna uu

  • Zochin   [202.70.46.217]
      2017-02-15 20:13
    Like,share hiih ym bol ymarch esse bichih heteggui, iim saihan sanaa gargachaad iim baidlaar dugneh gej baigaad haramsch bn

  • зочин   [59.153.87.44]
      2017-02-15 18:51
    лайк шэйр ч гэхшиг шал утгагүй юм энийгээ болиулвал таарна

  • Нараа   [183.177.99.154]
      2017-02-15 17:23
    Төр нийгмийн үйл ажиллагаанд иргэдийн санаа бодлыг оролцуулах гэж уралдаан зарласан нь зүгээр юм.Харин уралдааны шалгуур байхад ЛАЙК,ШЕЙР тооцно гэдэг бүтэхгүй юмаа.

  • Alpish   [103.242.47.242]
      2017-02-15 21:51
    хаирнээ би ч гэсэн тэгж бодож байна.лайк шейр гэхийн оронд зохон байгуулагчид нь өөрсдөө шударгаар шүүвэл тээ

  • загас   [202.179.24.223]
      2017-02-15 17:00
    уралдаанд материал хүлээн авах хугацаа хэт тулсан байгаа юм биш үү?! мөн 6.9 сая төгрөгийн шагналын сангаас зөвхөн 2.3 сая нь л шагналд зарцуулагдах юм бол үлдсэн мөнгийг яах юм? хүмүүсийн бичээд байгаа лайк, шейр хийгчдээ урамшуулах уу?

  • Баачка   [150.129.142.85]
      2017-02-18 17:43
    Юмаа гүйцэт уншчаад ингэж ярих хэрэгтэй л бусдыг дагаж савсаганах хэрэг юу байна??

  • Зочин   [66.181.191.216]
      2017-02-15 23:43
    Түвшин тус бүрт гэсэн байна. Өсвөр нас, залуучууд, иргэд гэсэн 3 насны ангиллаар ангилал тус бүрт 2,3 сая буюу нийт 6,9 сая төгрөг болж байна.

  • Mr IZ.   [202.70.46.210]
      2017-02-15 10:29
    ЛАЙК ШЭЙР ГЭДЭГ ЧИНЬ ЭССЭНИЙ УРАЛДААНД ХАМГИЙН УТГАГҮЙ ЗҮЙЛ. Дээр нь манай ерөнхийлөгчийн тамгын газар ийм хөгийн шалгуур үзүүлэлтэнд оруулна гэдэг аймшигтай. Хэрвээ лайк шэйр тооцно гэвэл хамгийн муу эссэг сонгож comment баг ажиллуулаад ХАМГИЙН ИХ ЛАЙК, ШЭЙР-ийг цуглуулж бойкот хийнэ.

  • Баачка   [43.242.243.201]
      2017-02-14 21:01
    2 сарын 21 нээс 3 сарын 3-н хүртэл олон хоногийн хугацаа энэ байна. Энэхүү хугацаанд шүүгчид өөрсдийн шүүлтээрээ сайн эсээнүүдийг гаргачих нь тодорхой. 1,2,3 байрыг олон сайн эсээнээс алийг тэр гэх хэцүү шүү дээ. Тиймээс лаяк шэйрийг харгалзан үзэж тодруулах байх гэж бодож байна.

  • Ахмад   [103.229.121.38]
      2017-02-14 20:40
    Эссээг цахимаар явуулж болох уу?

  • Ganaa   [202.179.31.83]
      2017-02-14 08:40
    Хүмүүс 5-8 хуудас эссээг нэг бүрчлэн уншаад лайк, шэйр хийнэ гэдэг бол утгагүй асуудал. Иргэдийн оролцоог идэвхижүүлэх, нийгэмд үүсээд байгаа асуудлыг зохицуулах, соён гэгээрүүлэх ажил хийж л байгаа бол үр дүнтэй, шударга байдал анхаарах хэрэгтэй байхаа.

  • Ganaa   [202.179.31.83]
      2017-02-14 08:40
    Хүмүүс 5-8 хуудас эссээг нэг бүрчлэн уншаад лайк, шэйр хийнэ гэдэг бол утгагүй асуудал. Иргэдийн оролцоог идэвхижүүлэх, нийгэмд үүсээд байгаа асуудлыг зохицуулах, соён гэгээрүүлэх ажил хийж л байгаа бол үр дүнтэй, шударга байдал анхаарах хэрэгтэй байхаа.

  • zochin   [202.21.106.107]
      2017-02-13 21:29
    Yun like share ve arai dendvv ymaa iim hachin shalgur tawiad bhda yadag ym ymar goo saihnii baraa zarah gd uraldaan zarlaj bga bish de

  • zochin   [202.9.42.114]
      2017-02-13 21:02
    like share eserguutsej bn. mergejliin humuuseer shuulgie.

  • Irgen   [66.181.178.145]
      2017-02-13 21:41
    Yag zuw like share demii

  • bagsh   [66.181.184.204]
      2017-02-13 17:06
    Za daa. Negendee mungu bosgox arga biz ee. Turuulex xun todorchixson bx daa gex setgegdel turj bn. Unuudur niigmiin xandlaga iim l bolj dee

  • Zochin   [202.21.107.8]
      2017-02-13 13:17
    Like n Share bol shal demii shuultiin arga shuudee. Odoo tsagt aztan todruulnaa iishee orood like share hiigerei geed mynga myngaar ni l like avch bhad ene bol shal balai hereg. Shuultnes ene hesgig hashig husie.

  • agiunaa   [66.181.184.204]
      2017-02-13 17:03
    Share. Like bol unelgee bish shuu. Xen ch like darj bolno

  • zochin   [202.179.29.253]
      2017-02-13 09:30
    manaihan neeree buh yumiig like share-r shiddeg bolchij zailuul zalhuu humuust bol ter ni amar bdg bh ymr professional mergejliin yum bhgui

  • Like& Share   [202.179.29.253]
      2017-02-13 09:26
    like share-eer shuuvel mergejliin chadaltai humuus turuulehgui shude orood ch hereggui yum bn turd hurtel iim teneg social-n hureend yumiig hardag humuus ajillahaar yah bolj bnaa

  • Болор   [182.160.32.129]
      2017-02-13 07:57
    Та нарт ямар ч эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл алга.Зүгээр л өнгө хэрбэр дагасан, ажил хийсэн нэр зүүх гэсэн хэдэн балай гарууд л бн дөө. Тэр like share- р чинь ийм юмыг дүгнэж цэгнэдэггүй юм мэдэж ав!!!!!!!!!Хайран сайхан төсөл гадныхнаас ичээч...

  • zuuz   [66.181.184.204]
      2017-02-13 17:04
    Unen. Ichmeer um

  • n   [112.72.11.110]
      2017-02-12 19:50
    Уг нь их зүгээр юмаа өөрийгөө сорьж үзэх гэтэл юуун лайк шэйр вээ

  • Лхамаа   [139.5.219.110]
      2017-02-12 16:52
    Лайк шэйр бол биш ээ.

  • НЭГ БОДЛОГО ЦУЛ БОДЛОГО ХТЭЙ... ТЭР ХААНААС ГАРАХ   [202.179.26.180]
      2017-02-12 10:08
    БОДЛОГОГҮЙ ТОЛГОЙГҮЙ УЛС ТӨРЧИД ТӨРД ЗАЛРАХААР ИЙМ Ч ТИЙМ Ч ГЭЖ ИЙМ ЗҮЙЛ ЭЛБЭГШИХ ДҮР БАЙНА... БОДЛОГО ГЭДЭГ ЦУЛ ЗҮЙЛЭЭС ЦАЦАРЧ БАЙДАГ АНТЕН МӨН ШҮҮ ДЭЭ___ ИРГЭД БОДЛОГО ГАРГААД ТҮҮНДЭЭ ОРОЛЦОНО ГЭЖ ТҮҮХЭН ТЕКСТИЙН ИЙМ ЗУЦААРАЛТАЙ ЭНЭ НЭН ШИНЭ ЭРИНД ЗОХИЦОХГҮЙ Л ДЭЭ... ҮҮНИЙГ ТОХИОЛДЛЫН ГЭНЭ... НЭГ

  • хаа сайгүЙ УРЛДН   [202.179.26.180]
      2017-02-12 10:05
    Ерөнхий сэдэвийг хөндөнө гэдэг нарийн ширийнийг хамт хөндөх ч бийг анхааруулия

  • HUDLAAG ILCHLEGCH   [202.179.26.180]
      2017-02-12 09:56
    YUN LIKE SHARE YUGAA YARIAD BNAA, TA/../ URALDAAN ZOKIOJ BGAA BOL TA NAR UURSDUU L SHALGARUULJ, BAS HARIUTSLAGAA HAMT UUR... MERGEJLIIN KUND GEJ DAATGAAD TEGEED L HOLI BANTAN BOLNOO... MONGOLD MERGEJLIN GEDGIG ZAVHRUULDAH TIIM MUU HANDLAGATAI EDUGEE

  • ZOCHIN   [202.179.26.180]
      2017-02-12 09:54
    LIKE SHARE SHIG HUDLAA YALANYUYA MANAI MONGOLD UGUI...

  • Zichin   [112.72.11.106]
      2017-02-12 07:30
    Bolomj olgosond bayarlalaa

  • Токи   [183.177.98.243]
      2017-02-11 23:54
    Хүн болгоны 5-8 хуудас текстийг уншаад Like&Share хийнэ гэдэг нь худлаа болно. Харин тэрний оронд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг бүрдүүлвэл зүгээр болов уу?

  • gh   [122.201.24.8]
      2017-02-11 22:26
    Bi 11 nastai oroltsoj boloh boluu

  • ДЭЭГИЙ   [66.181.185.230]
      2017-02-11 21:47
    LIKE SHARE NI HUDLAA BHAA BLOH HRGTEI HUMUUSEEREE SHUULGEELL TODRUULSAN NI DEER DEEE

  • хм   [66.181.181.59]
      2017-02-11 15:34
    күй ээ түрүүлсэн эсээ 7 сая юм байх гэж ойлгогдох гарчиг бичдэг сонин сэтгүүлч вэ хүний сонирхлыг ингэж хуурах бүдүүлэг арга

  • МНн   [150.129.142.85]
      2017-02-18 17:46
    Ийм юм ойлгохгүй байж Бүдүүлэг гэх үгээ мэдэх үү??

  • hhhmm   [202.21.106.161]
      2017-02-13 15:18
    harin tin bas l tegj oilgoloo shdee. humuusiig tatah gej setguulchid neeree garchignaasaa avhuulaad l buruu medeelel ogoh yumaa halit harsan hun ene chiger ni tiim yum boljin genee l ged damjuulaad buruu medeelel hurgej baigaashd.

  • d   [103.26.193.63]
      2017-02-11 20:40
    chiniiheer yu gj bichhiin, ingej l bichdeg shvvdeee

  • Нарантуяа   [203.91.117.8]
      2017-02-11 10:50
    уг нь нутгийн єєрєє удирдах ёсыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдїїэх санаатай энэхїї уралдааныг зарлаж байгаа бол эхний ээлжинд баг хорооны иргэдийн нийтийн хурлын дунд зарласан бол их зїгээр байх байж дээ. лайк шэйрээр саналын тоогоор дїгнэх ч юу л бол ....

  • Algaa   [103.26.194.213]
      2017-02-11 10:07
    BI giin hariult heruulch shinjtei hariulavch like share deer tagaa tag kkk.

  • Algaa   [103.26.194.213]
      2017-02-11 10:05
    UB.LIFI aa mash olon hun like. Share eserguutssen baihad gants ug gan hiihgui baigaa chini eeree anhnaasaa hudlaa boloh ni oilgomjtoi bna. Bicheed ch nemergui yum bnodoo.

  • сараа   [202.72.242.5]
      2017-02-11 00:01
    хөдөө орон нутагтаа тулгамдаж буй асуудлын талаар хөндөж тавина гэж бодож байтал юун лайк, шэйр вэ? үүнийгээ хасах хэрэгтэй. эсээнийхээ шалгуурын дагуу мэргэжлийн хүнээр шүүлгэвэл сайхан л уралдаан юм.

  •   [27.123.214.108]
      2017-02-10 22:14
    like share demii bishuu face bookin od humuus n turuuleh n oilgomjtoi bolohiin bishu

  • ZOCHIN   [202.72.242.5]
      2017-02-10 21:43
    LIKE SHARE DEMII2

  • boldo   [27.123.214.122]
      2017-02-10 20:54
    Yum zohiowol aytaihan zohio like share ch ghshig

  • namuun   [27.123.214.122]
      2017-02-10 20:52
    Like share er shalgaruulna gdg chin yu gsn vg we oroltsi gd esse ge biched suuj btl like shareer shalgaruulhiig mdeed oroltshoo bailaa shudraga bus blhiin bnlda tgel hvmvsrvv like daraad uguuch gd buun guilga blnoo nad oroltsj bga hvmvvs chin za bolii ghd 70nastai mnai emee yaj oroltshuu za boli2

  • Sodko   [66.181.190.209]
      2017-02-10 21:41
    Like share yostoi hudlaa buh zuil ni unen yvagdaasai tor tumen nudtei yu boloh ni yaj iigeed l medegddeg yum shu dee. Harin like share ee bolih heregtei. Yg mergejliin shuugch naraar shuulgeed dun garah heregtei gej bodoj bn. Boduul irgedeesee asuudliig shiideh garts sanaa shiidel avah geed bga bol

  • Chimgee   [66.181.190.209]
      2017-02-10 21:38
    Like share gedeg hudlaa. Hun hula hudulmur tsag zavaa gargaad,oyun bodloo chileej ajliinhaa hajuugaar esse bicheed yvuuldag getel shuult ni hudlaa, deer ni sanaa hulgailaad, like share ntr geed zavhruulahiin bol ymar ih haramsaltai. Oroltsogchdiinhoo uramiig bodooroi zohion baiguulagchda.

  • zochin   [202.9.41.183]
      2017-02-10 20:46
    like, share shalgaruulval utgagui

  • Bayrmaa   [103.10.23.77]
      2017-02-10 20:26
    4600000 giin hen avhii n iim haritsan gui bj boldiin muu 1 yum hiin geheeree ingeed idchideg humuus dee

  • Bl   [112.72.11.122]
      2017-02-10 21:38
    Gurwan angilalaar shalgaruulahad 6 900 000 bolno.

  • Зөв   [202.70.46.210]
      2017-02-10 20:15
    Ямар сэдэвээр эсээ бичхий бас үгийн тоо насны ангилал хамаагүы биздээ

  • like share hereggui   [103.10.23.148]
      2017-02-10 20:11
    LIKE SHARE eer dvgnewel utgagui hereg ee alia yum

  • zochin   [103.10.23.148]
      2017-02-10 20:10
    LIKE SHARE demii

  • ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРТ!   [122.201.31.221]
      2017-02-10 17:55
    Залуус бид шударга өрсөлдөөнийг хүсэж байна. Like&share цуглуулах яг ямар өрсөлдөөн болох вэ? Тэгээд магадгүй миний (бусад өрсөлдөгчдийн) дэвшүүлсэн санааг хулгайлахгүй гэдэгт яаж итгэх юм бэ?

  • Баачка   [43.242.243.201]
      2017-02-14 20:51
    буй эсээгээ лаяк шэйрийг харгалзан үзнэ гэж бодож байна. Түүнчлэн мэдээж агуулгаасаа зөрсөн эсээг тодруулчихгүй нь лавтай.

  • Баачка   [43.242.243.201]
      2017-02-14 20:46
    2 сарын 21-н хүртэл хүлээж авна гээд хугацаа заагаад өгцөн байна. Тиймээс санааг чинь хуулбарлах боломжгүй. Хуулбарласан эсээнээс олигтой санаа гарахгүй нь лав. 2 сарын 21 ээс 3 сарын 3 ны хүртэл олон хоногийн хугацаа байна. Тиймээс энэ хугацаанд тоочиглоцон алийг нь 1,2,3т шалгаруулахаа эргэлзэж бу

  • zochin   [202.179.6.238]
      2017-02-10 17:34
    like demii boliulaa

  • Зочин   [103.10.22.51]
      2017-02-10 17:22
    Like&share-р дүгнэнэ гэхээр л худлаа болно доо. Фэйсбүүкээс тийм урт юм уншаад, шударгаар таалагдсанаа лайк шэйр хийх хүн байхгүй. Тэгээд л найз нөхөд, энд тэндэхийн группүүдээс гуйсан уралдаан л болно ш дээ.

  • Od   [150.129.140.103]
      2017-02-10 16:32
    like share geiin bol ketsuudee taniliin hureenii l yum boloh bhdaa

  •   [103.254.120.85]
      2017-02-10 15:43
    Like share.ee bolih heregteishde mergejliin hvn unshij shalgaruulah ni shudarga shvde

  • зочин   [202.9.40.79]
      2017-02-10 15:43
    like-аа хасаарай даа өнгө үзэмжээр биш үнэн ач холбогдол өгөхүйцээрээ шударга шалгаруулсан нь зүгээр байна.

  • Хүний санаа хулгайлах   [59.153.87.12]
      2017-02-10 15:24
    Ийм эссэ бичих уралдаан байна би оролцох санаатай гээд нэг хүнд хэлсэн чинь ингэж хариуллаа: Naad ax chini bvtexgui yum ba Eersdiinxee xvniig shalgaruulaad chinii sanaag xulgailax yum ba Mereeree xicheelee xii гэнээ. Мэргэжлийн хүмүүс шүүхгүй бол утгагүй гэнээ.

  • Хүний санаа хулгайлах   [59.153.87.12]
      2017-02-10 15:24
    Ийм эссэ бичих уралдаан байна би оролцох санаатай гээд нэг хүнд хэлсэн чинь ингэж хариуллаа: Naad ax chini bvtexgui yum ba Eersdiinxee xvniig shalgaruulaad chinii sanaag xulgailax yum ba Mereeree xicheelee xii гэнээ. Мэргэжлийн хүмүүс шүүхгүй бол утгагүй гэнээ.

  • Хүний санаа хулгайлах   [59.153.87.12]
      2017-02-10 15:23
    Ийм эссэ бичих уралдаан байна би оролцох санаатай гээд нэг хүнд хэлсэн чинь ингэж хариуллаа: Naad ax chini bvtexgui yum ba Eersdiinxee xvniig shalgaruulaad chinii sanaag xulgailax yum ba Mereeree xicheelee xii гэнээ. Мэргэжлийн хүмүүс шүүхгүй бол утгагүй гэнээ.

  • Хүний санаа хулгайлах   [59.153.87.12]
      2017-02-10 15:23
    Ийм эссэ бичих уралдаан байна би оролцох санаатай гээд нэг хүнд хэлсэн чинь ингэж хариуллаа: Naad ax chini bvtexgui yum ba Eersdiinxee xvniig shalgaruulaad chinii sanaag xulgailax yum ba Mereeree xicheelee xii гэнээ. Мэргэжлийн хүмүүс шүүхгүй бол утгагүй гэнээ.

  • Хүний санаа хулгайлах   [59.153.87.12]
      2017-02-10 15:23
    Ийм эссэ бичих уралдаан байна би оролцох санаатай гээд нэг хүнд хэлсэн чинь ингэж хариуллаа: Naad ax chini bvtexgui yum ba Eersdiinxee xvniig shalgaruulaad chinii sanaag xulgailax yum ba Mereeree xicheelee xii гэнээ. Мэргэжлийн хүмүүс шүүхгүй бол утгагүй гэнээ.

  • Хүний санаа хулгайлах   [59.153.87.12]
      2017-02-10 15:23
    Ийм эссэ бичих уралдаан байна би оролцох санаатай гээд нэг хүнд хэлсэн чинь ингэж хариуллаа: Naad ax chini bvtexgui yum ba Eersdiinxee xvniig shalgaruulaad chinii sanaag xulgailax yum ba Mereeree xicheelee xii гэнээ. Мэргэжлийн хүмүүс шүүхгүй бол утгагүй гэнээ.

  • Like&Share esergvvtsey!   [185.89.216.224]
      2017-02-10 14:52
    Like&Share geheer tegeel ugaasaa oilgomjtoi shudraga bus zvil bolno.Esse gedeg chin tiim amar zvil bish shdee.Uuriin uhaanaaraa bichsen zvilee hedhen like&share-eer dvgnvvlehig hvseh hvn neg ch baihgvi baih.!!!

  • Zya   [185.89.216.238]
      2017-02-10 14:48
    Like&Share-eer dvgnene gewel shudraga ursulduun bolohgvi shdee yach ch bodson.

  • oonoo   [182.160.36.201]
      2017-02-10 14:41
    Hen ch 5-8 huudas esseg unshaad like hiihguide tanil tal olon nztai hun l ylah ym bnda oroy gj bodoj bsn bolilo

  • Bolioo boli   [103.9.90.194]
      2017-02-10 14:21
    Tsahim sanal asuulga bol shaaaal demii shdee. Orii gj bodson yum heneesee like share guigaad suuj bhawdee boli2

  • Anu   [114.160.119.39]
      2017-02-10 14:13
    Haha humuus fb dr 5-8 huudas yum unshaad dugnelt hiilee yu