Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таны сонсож байгаагүй ТАСАРХАЙ 5 монгол подкаст

За “itunes”-ээ нээхэд бэлдээрэй, цэвэр сэтгэл хийгээд иргэний зоригоор бүтсэн таван монгол подкастыг хүргэж байна.


Подкастын загалмайлсан эцгүүд болох “NPR”, “WNYC”, “BBC” зэрэг студийн уран бүтээлийг сонсоход үнэхээр урамтайг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. 

“Freakonomics”, “TED Radio Hour”, эсвэл “THIS AMERICAN LIFE” сонсоод хотын гудмаар амьдралын тухай эргэцүүлэн бодож, даарч хөрөхөө үл ажран үе үе ганцаараа инээд алданхан, тэгснээ бодолд автанхан алхаж явахын жаргалыг зөвхөн подкастад гүн донтсон нөхөд л ойлгоно.

Гэвч эдгээр лаг подкастууд студи, нэтворкийн бүтээлүүд байдаг. Харин өнөөдрийн онцлох подкастууд бол бүгд “personal journal” буюу бие даасан, блог төрлийн бүтээлүүд гэдгийг дурдах хэрэгтэй. За “itunes”-ээ нээхэд бэлдээрэй, цэвэр сэтгэл хийгээд иргэний зоригоор бүтсэн таван монгол подкастыг хүргэж байна. Таалагдвал subscribe гэж мэгээд :)

1. УКА ТӨМӨР

Хувийн блог, “inspiration” буюу урам зориг өгөх төрлөөр анхдагч бөгөөд маш тогтвортой, өөрийн хэлбэрийг бүтээсэн подкаст учир хамгийн эхэнд үүнийг онцолмоор санагдлаа. Нэг дуу сонсоод “эмо”-рох хугацаагаа (3-5 минут) мөрөөдөл, амжилт бэрхшээлийг хэрхэн даван туулах тухай бэсрэг эсээгээр орлуулаад үзэхэд гэмгүй л байх.

2. Үлдэх Үг (Тагтаа Паблишинг)

Уран зохиолын подкасдууд ихэвчлэн номын шүүмж, богино өгүүллэг, уншлага, ярилцлага гэсэн төрлүүдтэй. Тагтаа Паблишингийн бэлтгэн явуулдаг энэхүү бүрэн ярилцлагын подкастад одоогоор дуун хөрвүүлэгч Ж.Тэгшзаяа, Ц.Гомбосүрэн гуай нар оролцоод байна. 

3. Cool Mongol Podcast 

Нэлээд чөлөөтэй, “explicit” буюу шүүлтүүргүй ярилцлагын подкаст. Нэг цуврал нь цаг гаруй үргэлжилдэг энэхүү подкастаар бүтээлч, ажил хэрэгч залуучуудын төлөөллийг урьж оролцуулдаг. 

4. MUSIC LAB

Подкаст, фм хоёрын ийм нэг ялгаа бий. Хэчнээн сайхан фм, радиогийн нэвтрүүлгийг нэг л сонсдог бол подкастыг дахин дахин сонсож, бусадтай хуваалцах боломжтой. Подкастын хөтлөгч Ганаа нэвтрүүлэг бүртээ өөр өөр зочидтой хөгжмийн тухай сайхан яриа өрнүүлдэг. Маш судалгаа сайтай подкаст шүү! 

5. АЛЬФА РИТМ

“Амьдрал бол аялал” гэж эхлэх энэхүү ярилцлагын подкаст нийгэм, соёлын холбогдолтой нийт долоон цувралыг бэлтгэн хүргээд байна.

Нийтлэлийг бэлтгэсэн С.Батзориг

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.06 66.181.165.27

https://mplus.mn/podcast/channels

0 Хариулах


Зочин 2019.01.06 66.181.165.27

Goy app bail ee, oor zondoo olon podcast uud baina lee

0 Хариулах